top of page
Мэдээ


ГЕРМАНЫ ЗУЛ САРЫН ЗАХУУД ИРГЭДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ 100 ХУВЬ ХАНГАНА
Германы олон хот зул сарын баярын захуудын үеэр автомашинаар халдлага үйлдэхээс сэргийлж, аюулгүй байдлын арга хэмжээгээ нэмэгдүүлж байна. 2016 оны Берлиний Брейтшайдплац болон 2024 оны Магдебург хотод болсон халдлагын дараа захуудын орц, гарцад хамгаалалтын тулгуур, бетон хаалт байрлуулах нь стандарт болсон. Мөн захуудын ойролцоох зарим замыг хааж, нийтийн тээврийн үйлчилгээг зочдод аль болох хүртээмжтэй байлгахын тулд автобус, трамвайг захуудад хамгийн ойр буудлуудад богино
16m1 min read


ОРОСЫН ХОЁР ОНГОЦ ЯПОНЫ АГААРЫН ХИЛ ЗӨРЧСӨН ТУЛ СӨНӨӨГЧ ОНГОЦ ХӨӨРГӨЖЭЭ
ТОКИО. Япон улс ОХУ-ынх байж болзошгүй хоёр нисэх онгоц тус улсын агаарын хилд нэвтэрсэн талаар мэдээлж, үүний хариуд сөнөөгч онгоцнуудаа яаралтай хөөргөжээ. Японы Батлан хамгаалах яамны мэдээлснээр, арваннэгдүгээр сарын 17-ны өглөө Оросынх байж болзошгүй хоёр нисэх онгоц Фүкүока мужийн эрэг орчмын Окиношима арлын баруун хойд хэсэгт Японы агаарын орон зайд нэвтэрсэн байна. Уг зөрчлийг илрүүлсний дараа Японы Агаарын өөрийгөө хамгаалах хүчин сөнөөгч онгоцнуудаа хөөргөн, нислэги
3d1 min read


БЕРЛИНД ДЭЛХИЙН II ДАЙНЫ ҮЕИЙН БУНКЕР 398 МЯНГАН ЕВРОГООР ЗАРАГДАНА
Германы нийслэл Берлин хотын Шарлоттенбург дүүрэгт Дэлхийн хоёрдугаар дайны үеийн 618 м² талбайтай, газрын түвшнээс доош хоёр давхарт байрлах бункерийг дуудлага худалдаагаар худалдахаар болжээ. Анхны үнэ нь 398 мянган евро бөгөөд уг байгууламж нийт 18 өрөөтэй, 250 хүртэлх хүнийг багтаах зориулалттай байжээ. 1936 онд агаарын довтолгооноос хамгаалах зориулалтаар барьж эхэлсэн тус бункерийг дайны төгсгөл үед шархадсан хүмүүсийн эмнэлэг болгон ашиглаж байсан гэх мэдээлэл бий. Сон
4d1 min read


ЭСТОНИ УЛС ОРОСТОЙ ХИЛЛЭДЭГ БҮХ ХИЛИЙН БООМТОО ХААХААР БОЛЖЭЭ
Эстонийн аюулгүй байдлын албаныхан тус улсын дрон үйлдвэрлэлийн үйлдвэрт халдлага үйлдэхээр төлөвлөж байсан оролдлогыг таслан зогсоожээ. Эстонийн Ерөнхий сайд Кристен Михал ням гарагт болсон хэвлэлийн мэдэгдлийн үеэр уг халдлагын оролдлогын ард Оросын цэргийн тагнуулын алба буюу ГРУ байсан гэж буруутгажээ. Үүнтэй холбогдуулан Эстони улс арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн Оростой залгаа бүх хилийн боомтоо хаахаар болсон байна. Тус улсын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, батл
5d1 min read


УНГАРТ АВЛИГЫН ХЭРЭГ ШАЛГАЖ ОЙ МОД, БАРИЛГААС 19.5 САЯ ДОЛЛАР ИЛРҮҮЛЛЭЭ
Унгарын хууль хяналтын байгууллагууд авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд ой мод, агуулах, хөдөө аж ахуйн зориулалттай барилга байгууламж болон бусад байршлаас нийт 19.5 сая ам.доллартай тэнцэх хэмжээний бэлэн мөнгө илрүүлжээ. Унгарын Үндэсний хөрөнгө буцаан авах, хамгаалах алба 2026 оны арваннэгдүгээр сарын 12–13-ны өдрүүдэд Будапешт хот болон Пест, Бекеш, Ноград мужид нэгжлэг хийсэн байна. Нэгжлэгийн үеэр ой модонд газар булж нуус
6d1 min read


ДАЙНЫГ ДУУСГАХ ХЭЛЭЛЦЭЭРТ, КИЕВ БУУЛТ ХИЙХ ДАРАМТАД ОРЖ БОЛЗОШГҮЙ
Украины дайныг зогсоох дипломат хэлэлцээ шинэ шатанд гарч, АНУ-ын төлөөлөгчид Москва, Киевийн хооронд зуучлах ажиллагаагаа эрчимжүүлж байна. Гэвч энхийн гэрээ байгуулах замд хамгийн том саад болж буй асуудал нь Украины газар нутгийн бүрэн бүтэн байдал, НАТО-д элсэх асуудал болон ирээдүйн аюулгүй байдлын баталгаа хэвээр байна. Арваннэгдүгээр сарын 12-нд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын тусгай төлөөлөгч Стив Уиткофф болон түүний хүргэн Жаред Кушнер нар Украины Ерөнхийлөгч Влад
Nov 132 min read


ИТАЛИЙН 6,300 СУРГУУЛЬД ТЭСРЭХ БӨМБӨГ ДЭЛБЭЛЭХ ЗАНАЛХИЙЛЭЛ ИРЖЭЭ
2026 оны арваннэгдүгээр сарын 11-ний лхагва гарагт Итали, Шотланд, Хойд Ирланд болон Ирландын олон сургуулийн цахим шуудангаар бөмбөг дэлбэлэх тухай заналхийлэл ирсэн байна. Үүний улмаас зарим сургуулийн сурагч, багш, ажилтнуудыг яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Италид л гэхэд 6300 сургууль ийм төрлийн заналхийлсэн цахим шуудан хүлээн авсан бөгөөд Турин хотын зарим сургуулийг нүүлгэн шилжүүлсэн байна. Тухайн үеийн нөхцөл байдлыг харуулсан гэрэл зургийн тайлбарт 2026 оны арваннэгд
Nov 121 min read


ХАМБУРГ ХОТОД ЗОЧИД БУУДЛЫН ЦОНХООР ХОЁР ХҮНИЙГ БУУДАЖ ШАРХДУУЛЖЭЭ
2026.11.10 Германы хойд хэсгийн Хамбург хотын Хафенсити (HafenCity) дүүргийн Эльбфилармони концертын танхимын орчимд мягмар гарагийн өглөө хоёр хүн буудуулж шархаджээ. Цагдаа 09.00 цагийн өмнө буудлагын чимээний дуудлага хүлээн авч, томоохон хэмжээний ажиллагаа явуулсан байна. Сэжигтэн нь 68 настай герман эр бөгөөд үд дунд Эльбфилармонигийн зочид буудлын өрөөнөөс нас барсан байдалтай олдсон байна. Цагдаагийн анхны мэдээллээр сэжигтэн зэвсэгт халдлага үйлдээд, өөрийгөө хорлосо
Nov 111 min read


АВСТРИД ТАРАНТУЛАГИЙН ТАРХАЛТ ТЭЛЖ, НИЙСЛЭЛ ВЕНА ХОТОД БҮРТГЭГДЖЭЭ
Австри улсад Өмнөд Оросын тарантулагийн тархацын бүс нутаг тэлж, нийслэл Вена хотод ч илэрчээ. Есдүгээр сарын эхнээс хойш тус улсын хэмжээнд уг аалзтай холбоотой 200 гаруй ажиглалтын мэдээлэл бүртгэгдсэн байна. Иргэд ажиглалтаа naturbeobachtung.at платформд бүртгүүлсэн бөгөөд Штири мужаас 66, Доод Австриас 49, Бургенландаас 43 мэдээлэл иржээ. Сүүлийн үед өмнө нь мэдэгдэж байсан зүүн бүс нутгаас гадна Австрийн баруун хэсэгт ч тарантула илрэх болсон байна. Тухайлбал Вена хотын
Nov 91 min read


БЕРЛИН ХОТ ДАЯАР 13 НАСТАЙ ЛИСА-ТА ОХИНЫГ ХАЙЖ БАЙНА
Германы Берлин хотын Марцан дүүрэгт амьдардаг 13 настай Лиза Та сураггүй алга болоод байна. Охин арваннэгдүгээр сарын 3-ны мягмар гарагийн өглөө 07:17 цагт гэрээсээ сургууль руугаа явахаар гарсан байна. Гэвч ердөө гурван минутын дараа гар утас нь унтарч, түүнтэй холбоо тасарчээ. Одоо охиныг олохын тулд Берлин хот даяар эрэн хайх ажиллагаа явуулж, гудамж, орчныг нэг бүрчлэн шалгаж байна. ЦАГДААГИЙН АЛБАН ЁСНЫ МЭДЭГДЭЛ 13 настай Лиза Та-гийн хэрэгт хүний амь нас хөнөөсөн ноцтой
Nov 81 min read


ЕВРОПЫН ОРНУУДЫН СУПЕРМАРКЕТЫН ХӨЛДӨӨГЧҮҮД КИБЕР ХАЛДЛАГАД ӨРТЛӨӨ
Европын Швед, Бельги, Люксембург, Эстони, Герман зэрэг хэд хэдэн улсын супермаркетын хөргөлтийн систем кибер халдлагад өртөж, зарим дэлгүүр их хэмжээний хүнсний бүтээгдэхүүнээ устгахад хүрчээ. Халдлага арваннэгдүгээр сарын 2-нд гарсан бөгөөд хакерууд хөргөгч, хөлдөөгчийн удирдлагын системд нэвтэрч, зарим төхөөрөмжийг гэсгээх горимд шилжүүлсэн байна. Үүний улмаас бүтээгдэхүүн хадгалах температур алдагдаж, хүнс муудах эрсдэл үүсжээ. Ирланд, Нидерланд, Финланд зэрэг улс ч мөн өр
Nov 51 min read


ГЕРМАН УЛС 2027 ОНООС ЭХЛЭН ЧИХЭРЛЭГ УНДААНД ТАТВАР НОГДУУЛНА
Германы Засгийн газрын кабинет 2027 оны долоодугаар сарын 1-нээс эхлэн чихэрлэг ундаанд татвар ногдуулах хуулийн төслийг баталсан байна. Гэхдээ уг төслийг эцэслэн батлах эсэх шийдвэрийг Бундестаг гаргах юм. Төслийн дагуу 100 миллилитр тутамд 5 грамм ба түүнээс дээш хэмжээний элсэн чихэр агуулсан ундаанд литр тутамд 26 цент, харин 8 грамм ба түүнээс дээш элсэн чихэртэй ундаанд 32 центын татвар ногдуулахаар тусгажээ. Харин согтууруулах ундаа, цэвэр жимс, ногооны шүүс болон элсэ
Nov 21 min read


БЕРЛИНИЙ "CHARITÉ" ЭМНЭЛЭГ ӨВЧТӨНҮҮДИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАКЕРДУУЛЖЭЭ
Берлин хотын Charité их сургуулийн эмнэлгийн вэб серверт үл мэдэгдэх этгээдүүд нэвтэрч, хувийн мэдээлэл хулгайлсан байна. Charité-гийн 2026 оны аравдугаар сарын 30-ны албан ёсны мэдэгдэлд дурдсанаар халдлага тус эмнэлгийн цахим хуудсыг байршуулдаг вэб серверт чиглэсэн байна. Үүний улмаас ажилтан, оюутан болон эмнэлэгтэй цахим холбоо барих маягтаар холбогдсон гаднын хүмүүсийн хувийн холбоо барих мэдээлэл алдагджээ. Гадны иргэдийн хувьд эмнэлэгт цаг авах болон бусад асуудлаар ц
Oct 311 min read


ПУТИН: ОХУ ЕВРОПТОЙ ДАЙТАХЫГ ХҮСЭХГҮЙ Ч ДАЙН ЭХЭЛБЭЛ БЭЛЭН
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2026 оны аравдугаар сарын 29-нд хийсэн мэдэгдэлдээ Орос улс Европтой дайтахыг хүсэхгүй байгаа ч шаардлагатай нөхцөл үүсвэл дайнд бэлэн гэдгээ илэрхийлжээ. Тэрээр Европын орнуудад 2030 он гэхэд болзошгүй дайнд бэлтгэх тухай яриа өрнүүлж байгааг буруу хандлага хэмээн шүүмжилсэн байна. Мөн нөхцөл байдал хурцдаж, дайн эхэлбэл эцэст нь ялагч гэж үгүй болно гэдгийг Европын талд анхааруулжээ. Харин Европын талын байр суурь үүнээс өөр байна. Тухайлба
Oct 301 min read


ИТАЛИ УЛС ЦАГДААГИЙН ЭРХ МЭДЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ХУУЛЬ БАТАЛЛАА
Шинэ зохицуулалтаар жагсаалын үеэр хүчирхийлэл үйлдсэн сэжигтнийг дүрс бичлэг болон бусад нотлох баримтад үндэслэн хожим баривчлах боломжийг өргөжүүлж, зохион байгуулалттай хүчирхийлэл, эд хөрөнгөд хохирол учруулах гэмт хэрэгт ногдуулах хариуцлагыг чангатгасан байна. Жишээ нь 5 ба түүнээс олон хүний зохион байгуулалттай бүлэг жагсаалын үеэр чулуу, мод, салют зэрэг аюултай зүйл ашиглан хүмүүсийн аюулгүй байдалд бодит эрсдэл учруулж, эд хөрөнгөд хохирол учруулбал 2–5 жилийн хо
Oct 281 min read


ГЕРМАНЫ ЗАГАСЧИН 2.92м АВАРГА ЦУЛБУУРТ ЗАГАС БАРЬЖ, ДЭЛХИЙН РЕКОРД ТОГТООЛОО
Германы Каллмут суурингийн иргэн, 34 настай Оливер Шефер Польшийн Рыбник хотод болсон олон улсын загасчлалын тэмцээний үеэр 2.92 метр урт аварга цулбуурт загас барьж, дэлхийн рекорд тогтоолоо. Аравдугаар сарын 10–11-ний өдрүүдэд болсон «Catfish Cup Poland» тэмцээнд Европын олон орны 70 багийн 150 загасчин оролцож, цурхай, алгана, судак болон сом загас барьж өрсөлдсөн байна. Тэгвэл тэмцээний аврага Оливер Шефер тус тэмцээнд Нидерландын загасчин, анд Кевин Кремерсийн хамт орол
Oct 261 min read


ШИЛДЭГ 8 МЕТРОНЫ ЖАГСААЛТЫГ ЛОНДОН, СӨҮЛ, ТОКИО ХОТУУД ТЭРГҮҮЛЛЭЭ
CNN дэлхийн шилдэг метроны системүүдийг онцолжээ. Лондон, Бээжин, Копенхаген, Парис, Токио, Сөүл, Нью-Йорк зэрэг дэлхийн өнцөг булан бүрт өөр өөрийн онцлогтой, сонирхол татахуйц 18 шилдэг метроны системийг танилцуулж байна . 1. Лондон - дэлхийн анхны метро 1863 онд нээгдсэн Лондонгийн метро буюу Tube нь дэлхийн хамгийн эртний газар доорх төмөр замын систем юм. Тус сүлжээ 11 шугам, 272 буудалтай бөгөөд нийт урт нь ойролцоогоор 400 км. Өдөрт дөрвөн сая гаруй зорчигч үйлчилгээг
Oct 252 min read


ФРАНЦАД МАШИН ДОТРООС ГАЛ НЭЭЖ НЭГ ХҮН АМЬ ҮРЭГДЭЖ 5 ХҮН ШАРХДЖЭЭ
Францын нийслэл Парис хотын ойролцоох Траппес болон Ла-Верриер хотод аравдугаар сарын 23-ны өдөр автомашинаас гал нээсэн хэрэг гарч, нэг хүн амиа алдан, таван хүн шархаджээ. Шархадсан хүмүүсийн дунд 12 настай охин байгаа бөгөөд зарим хүний биеийн байдал хүнд байгаа аж. Францын эрх баригчдын мэдээлснээр, сэжигтэн автомашинаар явж байхдаа хэд хэдэн байршилд, тухайлбал хүүхдийн тоглоомын талбай, шатахуун түгээх станц болон эмнэлгийн төвийн орчимд гал нээсэн байна. Сэжигтнийг уда
Oct 241 min read


Д.НАЦАГДОРЖИЙН ДУРСГАЛЫН САМБАРЫГ ЛЕЙПЦИГИЙН ИХ СУРГУУЛЬД НЭЭЛЭЭ
2026.10.22 нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Лейпцигийн Их Сургуульд Нацагдоржийн дурсгалын самбар нээх ёслолд оролцлоо. Тус дурсгалын самбар нь Германы эрдэмтэн Эрих Хэниш болон түүний Монгол шавь, нэрт соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдорж нарын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг хүндэтгэн мөнхжүүлж буйгаараа онцлог юм. Тэд 1926 оноос Лейпциг хотод «Монголын нууц товчоо»-г судалж, уг түүхэн сурвалжийг герман хэлээр орчуулах ажилд хувь нэмэр оруулж байжээ.
Oct 221 min read


ГЕРМАНД АМЬТНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ХОЁР БААВГАЙН ҮС БАРАГ БҮРЭН УНАЖЭЭ
Герман улсын Лейпциг хотын амьтны хүрээлэнд 2009 онд хоёр эмэгчин нүдлүүр баавгайн үс их хэмжээгээр унаж, гадаад төрх нь эрс өөрчлөгдсөн тохиолдол гарчээ. Үсгүй шахам болсон баавгайнуудыг харсан хүмүүс эхэндээ шууд танихад бэрх байсан байна. Долорес болон Лолита хэмээх хоёр баавгай хоёулаа өмнөд Африкаас ирсэн (Andean bear буюу Spectacled bear) байжээ. Тэдний биеийн ихэнх хэсгийн үс унаж, арьс үрэвссэн бөгөөд амьтны хүрээлэнгийн мэдээлснээр хэсэг хугацааны эмчилгээний дараа ү
Oct 211 min read


ЕХ АЯЛАЛ ТАСАЛДСАН ҮЕД БУЦААН ОЛГОЛТ АВАХ ЖУРМЫГ ХЯЛБАРШУУЛЛАА
Европын парламент аялал, тээврийн үйлчилгээ тасалдсан үед зорчигчид буцаан олголт болон нөхөн төлбөр нэхэмжлэх үйл явцыг хялбаршуулах нэгдсэн маягтыг баталлаа. Уг зохицуулалт нь агаарын, төмөр замын, автобус болон усан тээврийн зорчигчдод хамаарч, хүсэлт гаргах үйл явцыг ЕХ-ны хэмжээнд нэг мөр болгох зорилготой. Мөн зуучлагчаар дамжуулан тасалбар захиалсан зорчигчдын буцаан олголтын нөхцөлийг тодорхой болгож, эрх бүхий буцаан олголтыг 14 хоногийн дотор шийдвэрлэхээр тусгаж, т
Oct 211 min read


БЕРЛИН ХОТНОО “ЧИНГИС ХААН БА МОНГОЛЧУУД” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер нар Берлин хотноо "Чингис хаан"-ны тусгай үзэсгэлэнг хамтран нээлээ. Их Монгол улсыг үндэслэн байгуулагч Чингис хааныг 2027 онд тохиох 800 жилийн ойг угтан энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан алдаршуулан дурсаж байна. “Чингис хаан ба монголчуудын ертөнц” нэртэй тус үзэсгэлэнд музейн мэдээлснээр Монголын олон тооны үзмэр, эд өлгийн зүйлс анх удаа эх орноосоо гадна олон нийтэд дэлгэгд
Oct 211 min read


ДОНАЛД ТРАМП: “ФРАНЦ ШАТАЖ БАЙНА” НЭН ДАРУЙ ХИЛЭЭ ХААХ ХЭРЭГТЭЙ
Трамп 10-р сарын 18-нд Truth Social хуудсанд Франц шатаж байна! … Оройтохоос өмнө хилээ хааж, нөхцөл байдлыг хяналтдаа ав. "France is burning! … Close your Borders and take control, before it is too late!" Тэрээр цагаачлалыг Францын тогтворгүй байдлын шалтгаан гэж мэдэгджээ. Мөн АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д. Вэнс өмнөх өдөр нь ижил байр суурь илэрхийлээд байсан юм. Тодруулбал сургуулийн нөхцөл байдлаас эхэлсэн жагсаал амьжиргааны өртөг, төрийн үйлчилгээний асуудал хүртэл өргөжи
Oct 191 min read


ЕВРОП, ТӨВ АЗИЙН ИРГЭДИЙГ ОНИЛСОН 94 ЗАЛИЛАНГИЙН КОЛЛ-ТӨВИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ
Герман, Украины хууль сахиулах байгууллагууд хамтарсан ажиллагаагаар Украин даяар 94 залилангийн колл-төвийг хааж, 411 нэгжлэг хийж, 1,794 операторын ажлын байрыг устгажээ. Хэрэгт удирдсан 26 хүнийг сэжигтнээр татсан байна. Хууль сахиулагчид олон мянган компьютер, утас, SIM карт, криптовалютын түрийвч, бэлэн мөнгө, алт, тээврийн хэрэгсэл хураажээ. Утасны залилангийн хохирогчид Украин, Европын холбооны орнууд, Израиль болон Төв Азийн зарим улс үүний дотор Монгол улсын иргэд бү
Oct 171 min read


ФРАНЦЫН 700 ОРЧИМ СУПЕРМАРКЕТ КИБЕР ХАЛДЛАГАД ӨРТЛӨӨ
Францын томоохон супермаркетын сүлжээнүүдийн хөргөлтийн системд кибер халдлага гарсны улмаас олон дэлгүүр хүнсний бүтээгдэхүүнээ устгахад хүрчээ. Leclerc, Intermarché болон Coopérative U сүлжээнүүд халдлагад өртсөнөө AFP агентлагт баталсан байна. Coopérative U-ийн гүйцэтгэх захирал Доминик Шелшерийн мэдээлснээр халдлага ням гарагийн орой эхэлсэн бөгөөд тэрбээр уг үйл явдлыг урьд өмнө тохиолдож байгаагүй хэрэг хэмээн тодорхойлжээ. Intermarché сүлжээний 150–200 дэлгүүр, Coopéra
Oct 141 min read


ХҮН АМЫН ТООГООР 1.47 ТЭРБУМ ХҮНТЭЙ ЭНЭТХЭГ УЛС ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЖ БАЙНА
Дэлхийн хүн ам 2026.10.12-ны байдлаар 8.298.979.488 тэрбумд хүрээд байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын (НҮБ) хүн амын тооцоогоор дэлхийн хүн ам цаашид өссөөр, 2080-аад оны дунд үед 10.3 тэрбум орчимд хүрч оргилдоо хүрэх төлөвтэй байна. Гэсэн хэдий ч дэлхийн хүн амын өсөлтийн хурд саарч, улс орон, бүс нутгуудын хүн амын өөрчлөлт харилцан адилгүй болжээ. Хүн амын тоогоор Энэтхэг улс дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд 2026 онд 1.47 тэрбум орчим хүн амтай байх төлөвтэй байна. Харин
Oct 131 min read


ПОЛЬШИД ГУРВАН ӨДӨРТ СУРГУУЛИЙН ОРЧИНД ХУТГАНЫ ХАЛДЛАГАД 15 ХҮН ӨРТЛӨӨ
Польш улсад гурван өдрийн дотор боловсролын байгууллагуудад гурван удаа хутганы халдлага гарч, нийт 15 хүн шархадсан болон амиа алдсаны дараа аравдугаар сарын 12-ноос эхлэн 20 мянга гаруй цагдааг сургуулиудын орчинд ажиллуулж эхэлжээ. Тус улсын Дотоод хэргийн сайд Марцин Кервински ням гарагийн орой энэ талаар мэдэгдсэн байна. Эхний халдлага лхагва гарагт Варшав хотын хойд хэсэгт орших Остроленка хотод болжээ. Эхний халдлага хотын нэгэн сургуульд 19 настай залуу хутгаар халдаж
Oct 121 min read


СЕЙШЕЛИЙН АРЛУУДАД 183,000 ОРЧИМ АВАРГА ЯСТ МЭЛХИЙ АМЬДАРЧ БАЙНА
Сейшелийн Алдабра атолл дээр ойролцоогоор 183,000 аварга яст мэлхий амьдардаг гэсэн шинэ тооцоо гарчээ. Энэ нь тус улсын 2025 оны сүүлчийн байдлаарх 123,000 орчим хүн амаас давсан үзүүлэлт юм. Судлаачдын үзэж буйгаар популяци огцом өссөнтэй бус, харин тооцооллын арга шинэчлэгдсэнтэй голчлон холбоотой байна. Алдабрагийн аварга яст мэлхийн популяци 19-р зуунд хэт агнуурын улмаас эрс цөөрч, 1,000 хүрэхгүй болтлоо хорогдож байжээ. Хожим нь тус бүс нутгийг хамгаалах арга хэмжээ ав
Oct 91 min read


МЕРЦ УКРАИНЫГ ЕХ-НЫ “ХОЛБООТОН ГИШҮҮН” БОЛГОХ САНАЛ ГАРГАЛАА
Германы канцлер Фридрих Мерц Украинд Европын Холбооны бүрэн эрхт гишүүнчлэлд элсэхээс өмнө “холбоотон гишүүнчлэл” олгох боломжийг санал болгож, Украины ЕХ-д элсэх үйл явцыг хурдасгах асуудлыг ирэх аравдугаар сард хэлэлцэхийг уриалжээ. Трдруулбал Мерц Брюссельд болсон Европын Зөвлөлийн дээд хэмжээний уулзалтын төгсгөлд хэлэхдээ, уг хувилбарыг ЕХ-ны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахгүйгээр хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Түүний үзэж байгаагаар одоогийн нө
Oct 91 min read


КАСПИЙН ТЭНГИСИЙН УС ТАТАРЧ, ШИНЭ АРАЛ ҮҮСЭЖ, ЗЭРЛЭГ АМЬТАД СУУРЬШЖЭЭ
Каспийн тэнгисийн хойд хэсэгт, Казахстаны усан дахь Рыбачий (Загасчны) гэдэг шинэ арал ус багассанаас гарч иржээ. Арал нь Баутино тосгоноос ойролцоогоор 30 км, Свято аралаас зүүн тийш 500 метрт оршино. Орон нутгийн жуулчны бизнес эрхлэгч Ербулат Мухашов-ын хэлснээр сүүлийн 4-5 жилд Каспийн хойд хэсэгт ийм шинэ газар олонтаа үүсч байна. Шинэ аралд чоно, зэрлэг гахай, булга зэрэг амьтан, олон төрлийн шувуу байдаг аж. Хойд Каспий гүехэн, өвөл хөлддөг тул амьтад ойролцоох арлууда
Oct 71 min read
bottom of page





