top of page

Д.НАЦАГДОРЖИЙН ДУРСГАЛЫН САМБАРЫГ ЛЕЙПЦИГИЙН ИХ СУРГУУЛЬД НЭЭЛЭЭ

21 minutes ago
1 min read

2026.10.22 нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Лейпцигийн Их Сургуульд Нацагдоржийн дурсгалын самбар нээх ёслолд оролцлоо. Тус дурсгалын самбар нь Германы эрдэмтэн Эрих Хэниш болон түүний Монгол шавь, нэрт соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдорж нарын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг хүндэтгэн мөнхжүүлж буйгаараа онцлог юм. Тэд 1926 оноос Лейпциг хотод «Монголын нууц товчоо»-г судалж, уг түүхэн сурвалжийг герман хэлээр орчуулах ажилд хувь нэмэр оруулж байжээ.


Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page