top of page

ПУТИН: ОХУ ЕВРОПТОЙ ДАЙТАХЫГ ХҮСЭХГҮЙ Ч ДАЙН ЭХЭЛБЭЛ БЭЛЭН

Oct 30
1 min read

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2026 оны аравдугаар сарын 29-нд хийсэн мэдэгдэлдээ Орос улс Европтой дайтахыг хүсэхгүй байгаа ч шаардлагатай нөхцөл үүсвэл дайнд бэлэн гэдгээ илэрхийлжээ.

Тэрээр Европын орнуудад 2030 он гэхэд болзошгүй дайнд бэлтгэх тухай яриа өрнүүлж байгааг буруу хандлага хэмээн шүүмжилсэн байна. Мөн нөхцөл байдал хурцдаж, дайн эхэлбэл эцэст нь ялагч гэж үгүй болно гэдгийг Европын талд анхааруулжээ. Харин Европын талын байр суурь үүнээс өөр байна. Тухайлбал, Германы Гадаад хэргийн яам тагнуулын байгууллагынхаа анхааруулгад үндэслэн Орос улс 2029 он гэхэд НАТО-той болзошгүй дайнд бэлтгэх цэргийн чадавхаа бүрдүүлж байгаа, үүнд Герман ч бэлэн байх ёстойг илэрхийлсэн. Москва Берлиний харилцаа муудаж байгааг Европын зарим улс урт хугацааны стратегийг аюулгүй байдлын бодит эрсдэл гэж харж байна.

Эх сурвалж: Reuters


Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page