ГЕРМАНЫ ЗУЛ САРЫН ЗАХУУД ИРГЭДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ 100 ХУВЬ ХАНГАНА

Германы олон хот зул сарын баярын захуудын үеэр автомашинаар халдлага үйлдэхээс сэргийлж, аюулгүй байдлын арга хэмжээгээ нэмэгдүүлж байна. 2016 оны Берлиний Брейтшайдплац болон 2024 оны Магдебург хотод болсон халдлагын дараа захуудын орц, гарцад хамгаалалтын тулгуур, бетон хаалт байрлуулах нь стандарт болсон.

Мөн захуудын ойролцоох зарим замыг хааж, нийтийн тээврийн үйлчилгээг зочдод аль болох хүртээмжтэй байлгахын тулд автобус, трамвайг захуудад хамгийн ойр буудлуудад богино эргэлтээр үйлчлэх зохицуулалт хийжээ.

Магдебург: Зул сарын захын эргэн тойронд 500 гаруй хамгаалалтын тулгуур, бетон блок болон бусад хаалт байрлуулсан байна. Шинэ хамгаалалтын тогтолцоонд хоёр сая евро зарцуулжээ. 2024 оны халдлагын хоёр жилийн ойтой давхцаж буй энэ удаагийн захыг арваннэгдүгээр сарын 23-нд нээнэ.

Аугсбург: Христкиндлесмарктын эргэн тойронд хөдөлгөөнт хамгаалалтын тулгуур суурилуулжээ. Трамвай нэвтрэх үед ажилтнууд тусгай ачигчаар хаалтуудыг түр шилжүүлдэг бөгөөд энэ ажиллагаа цагт 64 хүртэл удаа хийгддэг байна.

Хотын удирдлагуудын үзэж буйгаар, энэ нь трамвайн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр захын аюулгүй байдлыг хангах шийдэл юм.



Comments