top of page

ГЕРМАН УЛС 2027 ОНООС ЭХЛЭН ЧИХЭРЛЭГ УНДААНД ТАТВАР НОГДУУЛНА

Nov 2
1 min read

Германы Засгийн газрын кабинет 2027 оны долоодугаар сарын 1-нээс эхлэн чихэрлэг ундаанд татвар ногдуулах хуулийн төслийг баталсан байна. Гэхдээ уг төслийг эцэслэн батлах эсэх шийдвэрийг Бундестаг гаргах юм.

Төслийн дагуу 100 миллилитр тутамд 5 грамм ба түүнээс дээш хэмжээний элсэн чихэр агуулсан ундаанд литр тутамд 26 цент, харин 8 грамм ба түүнээс дээш элсэн чихэртэй ундаанд 32 центын татвар ногдуулахаар тусгажээ.



Харин согтууруулах ундаа, цэвэр жимс, ногооны шүүс болон элсэн чихэргүй шүүс-усны төрлийн ундаа татвараас чөлөөлөгдөнө. Мөн Zero буюу сахаргүй ундаа, овъёосны ундаа татварын үйлчлэлд хамрагдахгүй байхаар тусгажээ. Засгийн газрын тооцоолсноор уг татвараас 2027 онд ойролцоогоор 690 сая евро, 2028 онд 925 сая еврогийн орлого төвлөрүүлэх боломжтой. Харин татварын төслийг салбарын зарим холбоо шүүмжилж, ундааны үнэ өсөхөөс гадна үйлдвэрлэгч, худалдаа үйлчилгээний байгууллагуудад санхүүгийн нэмэлт ачаалал үүсгэнэ гэж анхааруулжээ. Мөн 2027 оны долоодугаар сарын 1-ний хэрэгжих хугацааг хэт ойрхон гэж үзсэн байна.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page