top of page

ХАМБУРГ ХОТОД ЗОЧИД БУУДЛЫН ЦОНХООР ХОЁР ХҮНИЙГ БУУДАЖ ШАРХДУУЛЖЭЭ

Nov 11
1 min read

2026.11.10

Германы хойд хэсгийн Хамбург хотын Хафенсити (HafenCity) дүүргийн Эльбфилармони концертын танхимын орчимд мягмар гарагийн өглөө хоёр хүн буудуулж шархаджээ. Цагдаа 09.00 цагийн өмнө буудлагын чимээний дуудлага хүлээн авч, томоохон хэмжээний ажиллагаа явуулсан байна. Сэжигтэн нь 68 настай герман эр бөгөөд үд дунд Эльбфилармонигийн зочид буудлын өрөөнөөс нас барсан байдалтай олдсон байна. Цагдаагийн анхны мэдээллээр сэжигтэн зэвсэгт халдлага үйлдээд, өөрийгөө хорлосон гэж үзэж байна. Мөрдөн байцаах ажиллагааг Хамбургийн аллагын тусгай хэлтэс (Mordkommission) үргэлжлүүлж байна.



Мөн Бадэн-Вюртемберг мужид хоёр цогцос олдсон бөгөөд сэжигтний оршин суух хаягаас 11.30 цагийн орчим хоёр цогцос илэрсэн. Цагдаагийн мэдээллээр нас барагсад нь сэжигтний эхнэр болон хадам аав гэж үзэж байгаа бөгөөд тэднийг мөн буудаж хөнөөсөн байж болзошгүй гэж мэдээлжээ.

Цагдаагийн хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр хэргийн сэдэл нь хувийн шинжтэй, гэр бүлийн харилцаатай холбоотой байх магадлалтай. Хэргүүдийн хоорондын холбоог Ройтлингений цагдаа шалгаж байна гэж мэдэгдээд байна.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page