ФРАНЦАД МАШИН ДОТРООС ГАЛ НЭЭЖ НЭГ ХҮН АМЬ ҮРЭГДЭЖ 5 ХҮН ШАРХДЖЭЭ

Францын нийслэл Парис хотын ойролцоох Траппес болон Ла-Верриер хотод аравдугаар сарын 23-ны өдөр автомашинаас гал нээсэн хэрэг гарч, нэг хүн амиа алдан, таван хүн шархаджээ. Шархадсан хүмүүсийн дунд 12 настай охин байгаа бөгөөд зарим хүний биеийн байдал хүнд байгаа аж. Францын эрх баригчдын мэдээлснээр, сэжигтэн автомашинаар явж байхдаа хэд хэдэн байршилд, тухайлбал хүүхдийн тоглоомын талбай, шатахуун түгээх станц болон эмнэлгийн төвийн орчимд гал нээсэн байна. Сэжигтнийг удалгүй баривчилжээ.

Тус улсын Терроризмтой тэмцэх үндэсний прокурорын газар уг хэргийг хүлээн авч, аллага болон арьс өнгө, үндэс угсаа, шашин шүтлэгтэй холбоотой сэдэл байсан эсэхийг шалгаж эхэлсэн байна. Хэргийн шалтгаан, нөхцөл байдлыг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон хохирогчид болон тэдний ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн бөгөөд дотоод хэргийн сайд Лоран Нуньес Траппес хотод очиж, орон нутгийн удирдлагуудтай уулзжээ.



Comments