top of page

БЕРЛИНИЙ "CHARITÉ" ЭМНЭЛЭГ ӨВЧТӨНҮҮДИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАКЕРДУУЛЖЭЭ

Oct 31
1 min read

Берлин хотын Charité их сургуулийн эмнэлгийн вэб серверт үл мэдэгдэх этгээдүүд нэвтэрч, хувийн мэдээлэл хулгайлсан байна. Charité-гийн 2026 оны аравдугаар сарын 30-ны албан ёсны мэдэгдэлд дурдсанаар халдлага тус эмнэлгийн цахим хуудсыг байршуулдаг вэб серверт чиглэсэн байна. Үүний улмаас ажилтан, оюутан болон эмнэлэгтэй цахим холбоо барих маягтаар холбогдсон гаднын хүмүүсийн хувийн холбоо барих мэдээлэл алдагджээ.



Гадны иргэдийн хувьд эмнэлэгт цаг авах болон бусад асуудлаар цахим хүсэлт илгээсэн хүмүүс өртсөн байж болзошгүй юм. Германы rbb24 мэдээллийн хэрэгсэл эдгээр хүмүүсийн дунд эмнэлгийн цаг авахаар хандсан өвчтөнүүд ч байгааг мэдээлсэн байна. Эмнэлгийн зүгээс халдлагад ашигласан нэвтрэх замыг шуурхай илрүүлж хаасан бөгөөд шалтгааныг судалж, хамгаалалтын арга хэмжээгээ чангатгажээ. Халдлагын ард хэн байгааг, нийт хэдэн хүний мэдээлэл алдагдсан болон хулгайлагдсан мэдээллийн хэмжээг одоогоор олон нийтэд мэдээлээгүй байна.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page