КАСПИЙН ТЭНГИСИЙН УС ТАТАРЧ, ШИНЭ АРАЛ ҮҮСЭЖ, ЗЭРЛЭГ АМЬТАД СУУРЬШЖЭЭ

Каспийн тэнгисийн хойд хэсэгт, Казахстаны усан дахь Рыбачий (Загасчны) гэдэг шинэ арал ус багассанаас гарч иржээ. Арал нь Баутино тосгоноос ойролцоогоор 30 км, Свято аралаас зүүн тийш 500 метрт оршино. Орон нутгийн жуулчны бизнес эрхлэгч Ербулат Мухашов-ын хэлснээр сүүлийн 4-5 жилд Каспийн хойд хэсэгт ийм шинэ газар олонтаа үүсч байна. Шинэ аралд чоно, зэрлэг гахай, булга зэрэг амьтан, олон төрлийн шувуу байдаг аж. Хойд Каспий гүехэн, өвөл хөлддөг тул амьтад ойролцоох арлуудаас гүехэн усаар эсвэл мөсөн дээгүүр шилжин очсон байж болзошгүй. Шувуудаар зөөвөрлөгдсөн үр тариа шинэ аралд ургаж байгааг онцолжээ.

Каспийн усны түвшин эргэн тойрны таван улс болох Казахстан, Орос, Туркменистан, Азербайжан, Иранд бүгдэд буурч байна. Казахстаны ерөнхийлөгч Токаев 2025 онд ус багасалт бүс нутагт экологийн гамшиг учруулж болзошгүйг анхааруулсан бөгөөд Казахстан 2-р сард тэнгисийг судалж, хамгаалахад 1.1 тэрбум тэнгэ хуваарилсан. Мэргэжилтнүүд ус татрах хандлага ирэх арван жилд хурдсаж магадгүй гэж үзэж байна.



Comments