ИТАЛИ УЛС ЦАГДААГИЙН ЭРХ МЭДЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ХУУЛЬ БАТАЛЛАА

Шинэ зохицуулалтаар жагсаалын үеэр хүчирхийлэл үйлдсэн сэжигтнийг дүрс бичлэг болон бусад нотлох баримтад үндэслэн хожим баривчлах боломжийг өргөжүүлж, зохион байгуулалттай хүчирхийлэл, эд хөрөнгөд хохирол учруулах гэмт хэрэгт ногдуулах хариуцлагыг чангатгасан байна. Жишээ нь 5 ба түүнээс олон хүний зохион байгуулалттай бүлэг жагсаалын үеэр чулуу, мод, салют зэрэг аюултай зүйл ашиглан хүмүүсийн аюулгүй байдалд бодит эрсдэл учруулж, эд хөрөнгөд хохирол учруулбал 2–5 жилийн хорих ял, €10,000–€20,000-ын торгууль ногдуулж болно. Нөхцөлөөс шалтгаалан ял нэмэгдэнэ. Шинэ хуулийн зохицуулалт 2026 оны аравдугаар сарын 23-наас хүчин төгөлдөр болжээ.

Мөн 14–18 насны өсвөр насныхны гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлага болон урьдчилан сэргийлэх зорилгоор саатуулах арга хэмжээг хэрэглэх зохицуулалтад өөрчлөлт оруулжээ.
Үүнээс гадна Милан хотын аюулгүй байдлыг хангах зорилгоор 2026 оны эцэс хүртэл нэмэлт 500 цэргийн алба хаагч байрлуулахаар болсон байна. Харин шүүмжлэгчид урьдчилан саатуулах болон өсвөр насныханд хамаарах зарим зохицуулалт нь иргэний эрх чөлөө, тайван жагсаал хийх эрхэд нөлөөлж болзошгүйг анхааруулжээ.



Comments