ГЕРМАНД АМЬТНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ХОЁР БААВГАЙН ҮС БАРАГ БҮРЭН УНАЖЭЭ
2 days ago
1 min read

Герман улсын Лейпциг хотын амьтны хүрээлэнд 2009 онд хоёр эмэгчин нүдлүүр баавгайн үс их хэмжээгээр унаж, гадаад төрх нь эрс өөрчлөгдсөн тохиолдол гарчээ. Үсгүй шахам болсон баавгайнуудыг харсан хүмүүс эхэндээ шууд танихад бэрх байсан байна.
Долорес болон Лолита хэмээх хоёр баавгай хоёулаа өмнөд Африкаас ирсэн (Andean bear буюу Spectacled bear) байжээ. Тэдний биеийн ихэнх хэсгийн үс унаж, арьс үрэвссэн бөгөөд амьтны хүрээлэнгийн мэдээлснээр хэсэг хугацааны эмчилгээний дараа үс бүрэн ургасан байна.



Comments