ЕХ АЯЛАЛ ТАСАЛДСАН ҮЕД БУЦААН ОЛГОЛТ АВАХ ЖУРМЫГ ХЯЛБАРШУУЛЛАА

Европын парламент аялал, тээврийн үйлчилгээ тасалдсан үед зорчигчид буцаан олголт болон нөхөн төлбөр нэхэмжлэх үйл явцыг хялбаршуулах нэгдсэн маягтыг баталлаа. Уг зохицуулалт нь агаарын, төмөр замын, автобус болон усан тээврийн зорчигчдод хамаарч, хүсэлт гаргах үйл явцыг ЕХ-ны хэмжээнд нэг мөр болгох зорилготой. Мөн зуучлагчаар дамжуулан тасалбар захиалсан зорчигчдын буцаан олголтын нөхцөлийг тодорхой болгож, эрх бүхий буцаан олголтыг 14 хоногийн дотор шийдвэрлэхээр тусгаж, төлөгдөөгүй тохиолдолд агаарын тээврийн компани хохирлыг гаргах журам мөрдөгдөх юм.

Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй болон хөдөлгөөний хязгаарлалттай иргэдийн эрхийг хамгаалах заалт оруулсан байна. Аюулгүй байдлын шаардлагаар дагалдан явагчтай зорчих шаардлагатай бөгөөд тээвэрлэгч шаардлагатай тусламж үзүүлэх боломжгүй тохиолдолд тухайн иргэн өөрийн сонгосон дагалдан явагчтайгаа нэмэлт төлбөргүй зорчих боломжтой ажээ.
Эх сурвалж: Европын комисс



Comments