top of page

АВСТРИД ТАРАНТУЛАГИЙН ТАРХАЛТ ТЭЛЖ, НИЙСЛЭЛ ВЕНА ХОТОД БҮРТГЭГДЖЭЭ

Nov 9
1 min read

Австри улсад Өмнөд Оросын тарантулагийн тархацын бүс нутаг тэлж, нийслэл Вена хотод ч илэрчээ. Есдүгээр сарын эхнээс хойш тус улсын хэмжээнд уг аалзтай холбоотой 200 гаруй ажиглалтын мэдээлэл бүртгэгдсэн байна.

Иргэд ажиглалтаа naturbeobachtung.at платформд бүртгүүлсэн бөгөөд Штири мужаас 66, Доод Австриас 49, Бургенландаас 43 мэдээлэл иржээ.



Сүүлийн үед өмнө нь мэдэгдэж байсан зүүн бүс нутгаас гадна Австрийн баруун хэсэгт ч тарантула илрэх болсон байна. Тухайлбал Вена хотын нэгэн иргэн оройн цагаар цэцэрлэгтээ сууж байхдаа гүйдэг хаалган дээрээ дөрвөн сантиметр орчим хэмжээтэй тарантула олж харснаа зураг авч баримтжуулан мэдээлжээ. Харин судлаачид намарын сүүлд үржлийн үе эхэлдэг тул ялангуяа эрэгчин аалзнууд эмэгчнээ хайж хол зам туулдаг. Энэ үеэр цэцэрлэг, гараж, орон сууцны ойролцоо үзэгдэх нь нэмэгддэг байна. Австрид тархсан Өмнөд Оросын болон хар хэвэлтэй тарантулууд хүний хувьд аюулгүйд тооцогддог. Гадаа таарвал тайван орхих, гэрт орж ирсэн тохиолдолд сав ашиглан болгоомжтой барьж гадаа гаргахыг зөвлөжээ.

Эх сурвалж: Euronews


Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page