top of page

БЕРЛИН ХОТ ДАЯАР 13 НАСТАЙ ЛИСА-ТА ОХИНЫГ ХАЙЖ БАЙНА

Nov 8
1 min read

Германы Берлин хотын Марцан дүүрэгт амьдардаг 13 настай Лиза Та сураггүй алга болоод байна. Охин арваннэгдүгээр сарын 3-ны мягмар гарагийн өглөө 07:17 цагт гэрээсээ сургууль руугаа явахаар гарсан байна. Гэвч ердөө гурван минутын дараа гар утас нь унтарч, түүнтэй холбоо тасарчээ.



Одоо охиныг олохын тулд Берлин хот даяар эрэн хайх ажиллагаа явуулж, гудамж, орчныг нэг бүрчлэн шалгаж байна.


ЦАГДААГИЙН АЛБАН ЁСНЫ МЭДЭГДЭЛ

13 настай Лиза Та-гийн хэрэгт хүний амь нас хөнөөсөн ноцтой гэмт хэрэг гарсан байхыг цагдаа нар үгүйсгэхгүй байна. Мөрдөн шалгах тусгай комисс арваннэгдүгээр сарын 5-наас хэргийг шалгаж эхэлсэн. Одоогоор охиныг сайн дураараа гэрээсээ явсан гэх ямар нэгэн баримт илрээгүй байна. Охиныг эрэн хайх болон мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page