top of page

ЕВРОП, ТӨВ АЗИЙН ИРГЭДИЙГ ОНИЛСОН 94 ЗАЛИЛАНГИЙН КОЛЛ-ТӨВИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ

5 days ago
1 min read

Герман, Украины хууль сахиулах байгууллагууд хамтарсан ажиллагаагаар Украин даяар 94 залилангийн колл-төвийг хааж, 411 нэгжлэг хийж, 1,794 операторын ажлын байрыг устгажээ. Хэрэгт удирдсан 26 хүнийг сэжигтнээр татсан байна. Хууль сахиулагчид олон мянган компьютер, утас, SIM карт, криптовалютын түрийвч, бэлэн мөнгө, алт, тээврийн хэрэгсэл хураажээ. Утасны залилангийн хохирогчид Украин, Европын холбооны орнууд, Израиль болон Төв Азийн зарим улс үүний дотор Монгол улсын иргэд бүртгэгджээ. Урьдчилсан мэдээллээр зарим улсын иргэдийн нийт хохирол 1.9 сая еврогоос давсан байна.



Залилангийн түгээмэл аргууд

* Хуурамч банкны ажилтан: Дансанд сэжигтэй гүйлгээ гарсан гэж айлган, мөнгөө өөр данс руу шилжүүлэхийг шаарддаг.

* Хуурамч хөрөнгө оруулалт: Өндөр ашиг амлан хуурамч арилжааны платформд мөнгө оруулуулдаг.

* Давтан залилан: Өмнө нь хохирсон хүмүүст мөнгийг нь буцааж өгнө гэж амлан дахин мөнгө авдаг.

* Хиймэл оюун ухааныг ашиглах: Дипфейк, хуурамч бичиг баримтаар банкны ажилтан, өмгөөлөгчийн дүр эсгэдэг.

* Алсын удирдлагаар мэдээлэл авах: Зээл авхуулах, картын мэдээлэл гаргуулах, утас болон компьютерт алсын удирдлагын апп суулгуулах замаар хохирол учруулдаг байна. Операторуудыг гадаад хэлний чадвараар сонгож, бэлтгэсэн ярианы дагуу сургадаг байжээ.



Өөрийгөө хамгаал

1. Банкны ажилтан гэх хүн мөнгөө “аюулгүй данс” руу шилжүүлэхийг шаардвал бүү зөвшөөр.

2. Нэг удаагийн код, нууц үг, картын мэдээллээ бусдад бүү өг.

3. AnyDesk, TeamViewer зэрэг алсын удирдлагын аппыг танихгүй хүний заавраар бүү суулга.

4. Сэжигтэй дуудлагыг тасалж, банкны албан ёсны дугаар руу өөрөө залгаж шалга.

5. Баталгаатай өндөр ашиг амласан саналд бүү итгэ.


Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page