ШИЛДЭГ 8 МЕТРОНЫ ЖАГСААЛТЫГ ЛОНДОН, СӨҮЛ, ТОКИО ХОТУУД ТЭРГҮҮЛЛЭЭ

CNN дэлхийн шилдэг метроны системүүдийг онцолжээ. Лондон, Бээжин, Копенхаген, Парис, Токио, Сөүл, Нью-Йорк зэрэг дэлхийн өнцөг булан бүрт өөр өөрийн онцлогтой, сонирхол татахуйц 18 шилдэг метроны системийг танилцуулж байна .

1863 онд нээгдсэн Лондонгийн метро буюу Tube нь дэлхийн хамгийн эртний газар доорх төмөр замын систем юм. Тус сүлжээ 11 шугам, 272 буудалтай бөгөөд нийт урт нь ойролцоогоор 400 км. Өдөрт дөрвөн сая гаруй зорчигч үйлчилгээг нь ашигладаг.

Бээжингийн метро 1971 онд ашиглалтад орсон бөгөөд дэлхийн хамгийн том метроны сүлжээнүүдийн нэг болж өргөжжээ. Тус систем нь олон арван шугам, хэдэн зуун буудалтайгаас гадна жолоочгүй галт тэрэгний үйлчилгээг нэвтрүүлсэн. Зарим чиглэлд өндөр хурдны соронзон хөвөлтийн технологи ашигладаг нь технологийн хөгжлийг илтгэнэ.

Данийн нийслэл Копенхагены метро 2002 онд нээгдсэн. Дөрвөн шугам, 39 буудалтай тус систем бүрэн автомат удирдлагатай бөгөөд өдөр, шөнийн турш тасралтгүй ажилладаг. Ачаалал ихтэй үед галт тэрэг богино зайтай, ойр ойрхон явдаг нь зорчигчдод хурдан, тав тухтай үйлчлэх боломж бүрдүүлжээ.

Парисын метро 1900 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд өнөөдөр 16 шугам, 300 гаруй буудалтай. Метроны буудлуудын зарим орц нь архитектор Эктор Гимарын бүтээсэн Art Nouveau хэв маягийн хийцээрээ дэлхийд алдартай. Түүхэн өв, хотын соёлтой нягт уялдсан энэ сүлжээ Парисын өнгө төрхийн нэг хэсэг болжээ.

Токиогийн метро нь Tokyo Metro болон Toei Subway гэсэн хоёр тусдаа системээс бүрддэг. Эдгээр нь нийлээд 13 шугам, 280 гаруй буудлыг хамарна. Галт тэрэгний хөдөлгөөнийг нарийн зохицуулж, зорчигчдын урсгалыг үр ашигтай удирддагаараа алдартай. Ачаалал ихтэй цагт зорчигчдыг галт тэргэнд суухад тусалдаг ажилтнууд хүртэл Токиогийн метроны онцлогийн нэг юм.

Сөүл хотын метро 1974 онд нээгдсэн бөгөөд Солонгосын нийслэлийн өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болжээ. Тус систем нь олон шугам, хэдэн зуун буудалтай бөгөөд өдөр бүр сая сая хүнд үйлчилдэг. Газар доорх сүлжээнд гар утасны холбоо, интернэтийн хүртээмжийг хангаж, зарим галт тэргэнд халаалттай суудал зэрэг зорчигчдын тав тухыг нэмэгдүүлэх шийдлүүдийг нэвтрүүлсэн байна.

Нью-Йоркийн метро 1904 онд нээгдсэн бөгөөд 25 шугам, 472 буудалтай томоохон сүлжээ юм. Жилийн 365 өдөр, хоногийн 24 цагийн турш үйлчилдэг нь түүний гол онцлог. Хотын ажил, бизнес, аялал жуулчлалын хөдөлгөдөг гол тулгуур

Берлин хотын метро 1902 онд нээгдсэн бөгөөд Европын хамгийн эртний метроны системүүдийн нэг юм. Есөн шугам, 170 гаруй буудалтай бөгөөд өдөр бүр олон мянган зорчигч тээвэрлэдэг. Мөн S-Bahn хотын төмөр замын сүлжээтэй нягт холбогддог.



Comments