top of page

ОРОСЫН ХОЁР ОНГОЦ ЯПОНЫ АГААРЫН ХИЛ ЗӨРЧСӨН ТУЛ СӨНӨӨГЧ ОНГОЦ ХӨӨРГӨЖЭЭ

3 days ago
1 min read

ТОКИО. Япон улс ОХУ-ынх байж болзошгүй хоёр нисэх онгоц тус улсын агаарын хилд нэвтэрсэн талаар мэдээлж, үүний хариуд сөнөөгч онгоцнуудаа яаралтай хөөргөжээ.

Японы Батлан хамгаалах яамны мэдээлснээр, арваннэгдүгээр сарын 17-ны өглөө Оросынх байж болзошгүй хоёр нисэх онгоц Фүкүока мужийн эрэг орчмын Окиношима арлын баруун хойд хэсэгт Японы агаарын орон зайд нэвтэрсэн байна.



Уг зөрчлийг илрүүлсний дараа Японы Агаарын өөрийгөө хамгаалах хүчин сөнөөгч онгоцнуудаа хөөргөн, нислэгийг хянах арга хэмжээ авчээ. Мөн нисэх онгоцнуудад радио холбоогоор анхааруулга өгсөн байна. Японы Батлан хамгаалахын сайд Коизүми Шинжиро уг үйлдэлд санаа зовниж буйгаа илэрхийлж, улсынхаа бүрэн эрхт байдал, аюулгүй байдлыг хамгаалахад шаардлагатай бүх арга хэмжээг авна гэдгээ мэдэгджээ.


Коизүми Шинжиро                                                      Японы Батлан хамгаалахын сайд
Коизүми Шинжиро Японы Батлан хамгаалахын сайд

Японы тал уг асуудлаар Москвагийн эсрэг дипломат шугамаар эсэргүүцэл илэрхийлж, ийм төрлийн зөрчлийг дахин гаргахгүй байхыг шаардсан байна. Одоогоор Оросын тал уг үйл явдалтай холбоотой албан ёсны тайлбар хийгээгүй бөгөөд нислэгийн зорилго тодорхойгүй байна.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page