top of page

БЕРЛИН ХОТНОО “ЧИНГИС ХААН БА МОНГОЛЧУУД” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ

2 days ago
1 min read

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер нар Берлин хотноо "Чингис хаан"-ны тусгай үзэсгэлэнг хамтран нээлээ. Их Монгол улсыг үндэслэн байгуулагч Чингис хааныг 2027 онд тохиох 800 жилийн ойг угтан энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан алдаршуулан дурсаж байна.



“Чингис хаан ба монголчуудын ертөнц” нэртэй тус үзэсгэлэнд музейн мэдээлснээр Монголын олон тооны үзмэр, эд өлгийн зүйлс анх удаа эх орноосоо гадна олон нийтэд дэлгэгдэж байгаа ажээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ, энэхүү үзэсгэлэн нь Герман болон Европын олон нийтэд Монголын эзэнт гүрний түүх, монголчуудын амьдралын хэв маяг, соёл, түүнчлэн хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмрийн талаар илүү гүнзгий ойлголт өгөх болно гэв.



Харин ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер энэхүү үзэсгэлэн олон хүний сонирхлыг Монголын түүх, соёлд татаж, тэднийг Монголын өв соёлтой илүү ойр танилцуулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.



Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page