СЕЙШЕЛИЙН АРЛУУДАД 183,000 ОРЧИМ АВАРГА ЯСТ МЭЛХИЙ АМЬДАРЧ БАЙНА

Сейшелийн Алдабра атолл дээр ойролцоогоор 183,000 аварга яст мэлхий амьдардаг гэсэн шинэ тооцоо гарчээ. Энэ нь тус улсын 2025 оны сүүлчийн байдлаарх 123,000 орчим хүн амаас давсан үзүүлэлт юм. Судлаачдын үзэж буйгаар популяци огцом өссөнтэй бус, харин тооцооллын арга шинэчлэгдсэнтэй голчлон холбоотой байна.

Алдабрагийн аварга яст мэлхийн популяци 19-р зуунд хэт агнуурын улмаас эрс цөөрч, 1,000 хүрэхгүй болтлоо хорогдож байжээ. Хожим нь тус бүс нутгийг хамгаалах арга хэмжээ авч, 1981 онд Алдабра атоллыг байгалийн тусгай хамгаалалттай газар болгосон байна. Аварга яст мэлхий нь урт насалдгаараа онцлог бөгөөд 100-аас дээш жил амьдрах чадвартай. Биеэр том, хөдөлгөөн удаан бөгөөд өвс, навч, жимс зэрэг ургамлаар хооллодог. Мөн үр тараах, ургамлын ургалтад нөлөөлөх замаар экосистемийн тэнцвэрийг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Сейшелийн Алдабра атоллын аварга яст мэлхий нь дэлхийн хамгийн том хуурай газрын яст мэлхийн популяциудын нэг бөгөөд байгаль хамгааллын онцгой ач холбогдолтой юм.



Comments