top of page

ПОЛЬШИД ГУРВАН ӨДӨРТ СУРГУУЛИЙН ОРЧИНД ХУТГАНЫ ХАЛДЛАГАД 15 ХҮН ӨРТЛӨӨ

21 hours ago
1 min read

Польш улсад гурван өдрийн дотор боловсролын байгууллагуудад гурван удаа хутганы халдлага гарч, нийт 15 хүн шархадсан болон амиа алдсаны дараа аравдугаар сарын 12-ноос эхлэн 20 мянга гаруй цагдааг сургуулиудын орчинд ажиллуулж эхэлжээ. Тус улсын Дотоод хэргийн сайд Марцин Кервински ням гарагийн орой энэ талаар мэдэгдсэн байна.

Эхний халдлага лхагва гарагт Варшав хотын хойд хэсэгт орших Остроленка хотод болжээ.



Эхний халдлага хотын нэгэн сургуульд 19 настай залуу хутгаар халдаж, өөрийгөө оролцуулан нийт 10 хүн шархдуулсан байна.

Хоёр дахь халдлага пүрэв гарагт Варшавын зүүн хойд хэсэгт байрлах Лешчидол-Новины бага сургуульд гарчээ. Толгойдоо камер зүүсэн 15 настай, тус сургуулийн хуучин сурагч нэг ажилтны аминд хүрч, хоёр багшийг шархдуулсан байна. Харин бямба гарагт Варшав хотын нэгэн коллежид дахин хутганы халдлага гарч, гурван хүн шархаджээ. Ийнхүү богино хугацаанд боловсролын байгууллагуудад дараалан халдлага гарсан нь сургуулийн орчны аюулгүй байдлын асуудлыг хурцаар тавьж байна.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page