top of page

ХҮН АМЫН ТООГООР 1.47 ТЭРБУМ ХҮНТЭЙ ЭНЭТХЭГ УЛС ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЖ БАЙНА

7 minutes ago
1 min read

Дэлхийн хүн ам 2026.10.12-ны байдлаар 8.298.979.488 тэрбумд хүрээд байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын (НҮБ) хүн амын тооцоогоор дэлхийн хүн ам цаашид өссөөр, 2080-аад оны дунд үед 10.3 тэрбум орчимд хүрч оргилдоо хүрэх төлөвтэй байна. Гэсэн хэдий ч дэлхийн хүн амын өсөлтийн хурд саарч, улс орон, бүс нутгуудын хүн амын өөрчлөлт харилцан адилгүй болжээ.



Хүн амын тоогоор Энэтхэг улс дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд 2026 онд 1.47 тэрбум орчим хүн амтай байх төлөвтэй байна. Харин Хятад улс 1.41 тэрбум орчим хүн амтайгаар хоёрдугаарт, АНУ 349 сая орчим хүн амтайгаар гуравдугаарт бичигдэж байна. НҮБ-ын мэдээллээр дэлхийн нэг эмэгтэйд ногдох төрөлтийн дундаж тоо 1990 онд 3.31 байсан бол 2024 онд 2.25 болж буурчээ. Төрөлтийн түвшин буурах, хүн амын дундаж наслалт нэмэгдэхийн хэрээр олон улс оронд ахмад настнуудын эзлэх хувь өсөж байна. Энэ нь хөдөлмөрийн зах зээл, эрүүл мэндийн үйлчилгээ, тэтгэврийн тогтолцоонд шинэ сорилтуудыг бий болгож байгаа юм.



Харин хүн ам нь хурдацтай өсөж буй улс орнуудад хүнсний хангамж, цэвэр ус, орон сууц, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, ажлын байрны хэрэгцээ нэмэгдэж байна. Иймээс улс орнууд хүн амын өсөлт, насны бүтэц, шилжилт хөдөлгөөний чиг хандлагад нийцүүлэн хөгжлийн бодлогоо төлөвлөх шаардлагатай болжээ.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page