ЭСТОНИ УЛС ОРОСТОЙ ХИЛЛЭДЭГ БҮХ ХИЛИЙН БООМТОО ХААХААР БОЛЖЭЭ

Эстонийн аюулгүй байдлын албаныхан тус улсын дрон үйлдвэрлэлийн үйлдвэрт халдлага үйлдэхээр төлөвлөж байсан оролдлогыг таслан зогсоожээ. Эстонийн Ерөнхий сайд Кристен Михал ням гарагт болсон хэвлэлийн мэдэгдлийн үеэр уг халдлагын оролдлогын ард Оросын цэргийн тагнуулын алба буюу ГРУ байсан гэж буруутгажээ. Үүнтэй холбогдуулан Эстони улс арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн Оростой залгаа бүх хилийн боомтоо хаахаар болсон байна.

Тус улсын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, батлан хамгаалахын салбарт үйл ажиллагаа явуулдаг „Threod Systems“ компанийн үйлдвэрт гал тавих оролдлогыг цаг тухайд нь илрүүлж, таслан зогсоосон байна. Уг хэрэгт холбогдуулан найман сэжигтнийг баривчилсан бөгөөд тэд бүгд Латви улсын иргэд аж.

Эстони улсы Ерөнхий сайд Кристен Михал уг үйл явдлыг ОХУ Европын эсрэг явуулж буй эрлийз дайны нэг хэсэг хэмээн тодорхойлжээ.



Comments