top of page

ЕВРОП ДАХЬ МЭДЭЭЛЛИЙН ПОРТАЛ САЙТ
Мэдээлэлд ойр байх нь илүү амар
Мэдээ


ГЕРМАН РАКЕТЫН ДОВТОЛГООНООС ХАМГААЛАХ „АРROW 3“ СИСТЕМИЙГ ИДЭВХЖҮҮЛЛЭЭ
ХБНГУ-ын Хольцдорфын Агаарын цэргийн баазад Баллистик пуужин болон өндөр хурдтай, холын тусгалтай, цөмийн эсвэл өндөр хүчин чадлын хошуутай зэвсгийг дэлхийн агаар мандлын гадна устгах зориулалттай стратегийн пуужингийн эсрэг хамгаалах систем Arrow-3 -ыг идэвхжүүллээ. Энэ нь Герман түүхэндээ анх удаа дэлхийн агаар мандлын гадна орон зайд пуужин устгах чадвартай болж байгаа юм. Arrow-3 нь Израильд хөгжүүлэгдсэн бөгөөд Германы Засгийн газар тус системийг худалдан авахын тулд онц
3 hours ago1 min read
Бета үе дэлхийн уур амьсгалын сорилтуудтай нүүр тулах анхны үеийнхэн
“Generation Beta” буюу Бета үеийнхэн нь Generation Alpha-гийн дараагийн залгамж үе бөгөөд 2025–2039 оны хооронд төрөх хүүхдүүд хамаарна. Энэхүү нэршлийг демографич Mark McCrindle дэвшүүлсэн бөгөөд хиймэл оюун ухаан, автоматчлал, дижитал ба бодит ертөнцийн нэгдэл бүхний амьдралд гүн шингэсэн шинэ эрин үеийг илэрхийлэх юм. Тэд AI туслахтайгаа өсөж, бараг бүх зүйл дижитал болсон орчинд амьдрах бөгөөд уур амьсгалын ноцтой сорилтуудтай нүүр тулах анхны үеийнхний нэг байх төлөвтэй.
3 hours ago1 min read


БЕРЛИН ДАЙН ӨДӨӨСӨН ТОХИОЛДОЛД МОСКВА БҮРЭН БЭЛЭН БАЙНА
2025 оны 12 дугаар сарын 2-ны өдөр, Москвагийн цагаар 15:30 минутын үед ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Европтой дайн хийхэд Москва бэлэн байгаагаа мэдэгдлээ. Үүнтэй зэрэгцэн АНУ-ын төлөөлөгч, Ерөнхийлөгч Доналд Трампын хүргэн Жаред Кушнер энхийн хэлэлцээ хийхээр бусад албаны төлөөлөгчдийн хамт Москва хотод ирээд байсан юм. Уулзалтын өмнө Путин Европ дайн өдөөсөн тохиолдолд Москва “яг одоо бүрэн бэлэн” байгааг онцлов. Түүнчлэн Украины дайныг зогсоох АНУ-ын зуучлалын оролдло
4 days ago1 min read


МУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН ИТАЛИ УЛСАД ХИЙХ ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ЭХЭЛЛЭЭ
МУ-ын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар 2025 оны 12 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр Ром хотноо хүрэлцэн ирлээ. “Фиумичино” олон улсын нисэх онгоцны буудалд Итали улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Итали-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Никола Карэ, Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны Дипломат ёслолы
5 days ago2 min read


ШВЕД: AI БОЛОН ДУЛААН МЭДРЭГЧИЙГ ХОСЛУУЛСАН АВРАХ ДРОН БҮТЭЭЖЭЭ
Шведийн судлаачид хиймэл оюун ухааныг дулаан мэдрэгчтэй хослуулсан, аврах ажиллагаанд зориулсан шинэ төрлийн дрон нэвтрүүлжээ. Энэхүү технологи нь барилгын нуранги, цас, манан, ой мод зэрэг үзэгдэх орчин хязгаарлагдсан нөхцөлд хүний байршлыг хиймэл оюун ухаанаар магадлалтайгаар тооцоолж, аврагчдыг хамгийн боломжит цэг рүү чиглүүлэх чадвартай. Өвлийн туршилтаар дронууд цасанд булсан хүнийг 4 км радиуст ердөө хоёр минутын дотор илрүүлсэн нь энгийн дулаан мэдрэгчтэй дронуудаас х
Nov 281 min read


ЕХ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ҮЙЛДВЭРЛЭЛД ХИМИЙН ХОРТ БОДИС АШИГЛАХЫГ ХОРИГЛОЛОО
Европын Холбоо хүүхдийн тоглоомын аюулгүй байдлыг чангатгах шинэ журам баталлаа. Шинэ дүрэмд хүний биеийн дааврын үйл ажиллагаанд нөлөөлж хорт хавдар үүсгэгч зарим бодис, түүнчлэн байгальд задардаггүй “мөнх химикат” хэмээх PFAS бодисыг тоглоомонд ашиглахыг бүрэн хориглолоо. Тус PFAS буюу “мөнх химикатууд” нь хүний цус, эд эрхтэнд олон жил хуримтлагдаж хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Мөн байгальд устдаггүй, хөрс, усанд олон арван жил үлдэж эко системд сөргөөр нөлөөл
Nov 261 min read


УТКИАГВИКТ НАРГҮЙ 65 ХОНОГИЙН ТУЙЛЫН ШӨНҮҮД ЭХЭЛЛЭЭ
Аляскийн Уткиагвик (хуучнаар Барроу) хот нар мандахгүй ойролцоогоор 65 хоног үргэлжилдэг алдарт туйлын шөнийн улиралдаа шилжлээ. Ирэх хоёр сарын хугацаанд тус хотод: Өдрийн цагаар бүдэг гэгээ, үд дунд ч од харагдах тэнгэр, сарны гэрэлд туяарах Арктикийн өргөн уудам үзэмж мөн шөнийн гайхамшигт туйлын туяа ажиглагддаг байна. Энэ хугацаанд амьдрал энгийнээр үргэлжилж хүүхдүүд сургуульдаа явж, хүмүүс ажиллаж, дэлгүүрүүд нээлттэй байдаг. Орон нутгийн хүмүүс удаан харанхуйд дасан
Nov 251 min read


ХЭРЭЭ ШУВУУГ СУРГАЖ ТАМХИНЫ ИШ, ГУДАМЖ ЦЭВЭРЛЭХ ШВЕДИЙН СТАРТАП
Шведийн Corvid Cleaning стартап компани хэрээ шувууг татсан тамхины иш цуглуулахад сургаж, хотын гудамж талбайг цэвэрлэх шинэ төслөө 2022 оноос хойш амжилттай хэрэгжүүлж байна. Тодруулбал тусгайлан бүтээсэн автомат машинд тамхины иш хийхэд хэрээнд бага хэмжээний хоол өгдөг байна. Шведийн Södertälje хот жилд гудамжны цэвэрлэгээнд 20 сая швед крон зарцуулдаг бөгөөд тамхины иш нь нийт хогны 62 хувийг эзэлдэг байна. Компанийн үүсгэн байгуулагч Кристиан Гюнтер-Хансены хэлснээр хэр
Nov 251 min read


ЗЕЛЕНСКИЙ: УКРАИНЫ ИРГЭДЭЭ МАНАЙ УЛС ХАМГИЙН ХҮНД СОНГОЛТЫН ӨМНӨ ТУЛЖ ИРЛЭЭ
АНУ-аас дэвшүүлсэн энхийн санал Украинд газар нутаг, батлан хамгаалах эрх мэдэл болон НАТО-д нэгдэх боломжийг алдах зэрэг томоохон буулт шаардаж байгаа нь Киевийг түүхэн дэх хамгийн хүнд үед хүргээд байна гэж Украины ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгдлээ. Мөн тэрээр АНУ-ын танилцуулсан 28 заалттай энхийн төлөвлөгөө нь “нэр төрөө алдах эсвэл гол түншээ алдах” хоёрын дунд Украиныг шахаж байна гэв. Төлөвлөгөөнд: • Украин газар нутгийнхаа нэг хэсгийг Орост өгөх, • Зэвсэгт х
Nov 221 min read


ДЭЛХИЙД ӨДӨРТ 200 ГАРУЙ САЯ МАЛ, АМЬТНЫГ ХҮНСНИЙ ЗОРИУЛАЛТААР НЯДАЛДАГ
Дэлхийн хүнсний үйлдвэрлэлд өдөр бүр дунджаар 200 гаруй сая амьтан зөвхөн махны хэрэглээний зорилгоор нядлагдаж байна гэж Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO) мэдээллээ. FAO-гийн тооцоолсноор нэг өдөрт зөвхөн тахиа 202 сая гаруй, нугас 11.8 сая, гахай 3.8 сая, хонь 1.7 сая, ямаа 1.4 сая, үхэр 900 мянга нядлагдаж байна. Шинжээчдийн үзэж буйгаар дэлхийн хүн амын өсөлт, хотжилт, хүнсний үйлдвэрлэлийн өрсөлдөөн нэмэгдэхийн хэрээр мал аж ахуй илүү
Nov 211 min read


ЛУВРЫН МУЗЕЙГЭЭС АЛДАГДСАН ҮНЭТ ЭДЛЭЛҮҮД ОЛДООГҮЙ БАЙНА
Өнгөрсөн 10-р сард Парисын Луврын музейд болсон хулгайд Наполеоны үеийн үнэт эдлэлийн цуглуулгааас 102 сая доллорын үнэ бүхий найман ширхэг үнэт эдлэл хулгайлагдсан. Хэрэг гарсны дараа Францын цагдаа болон прокурорын газар хулгайн мөрөөр 150 гаруй ул мөр шалгаж хоёр сэжигтэнг саатуулаад байгаа ч хулгайлагдсан үнэт эдлэлүүдийг одоог хүртэл олоогүй байна. Түүнчлэн луврын музей аюулгүй байдлыг чангатгах арга хэмжээ авч, музейн үнэтэй үзмэрүүдийн зарим хэсгийг аюулгүй газар руу н
Nov 191 min read


ГЕРМАНД АНХНЫ ЦАС ОРЖ, ДОЛОО ХОНОГ ҮРГЭЛЖЛЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА
Германы цаг уурын хүрээлэнгээс цаашид их цас орно гэж анхааруулж байна. Eifel, Sauerland, Harz зэрэг дунд уулсын бүсүүдэд 20 см хүртэл цас орох магадлалтай байна. Мөн энэ долоо хоногт 400–500 м-ээс дээш өндөрлөгт зузаан цасан бүрхүүл тогтох тул уулын бүсэд болгоомжтой зорчихыг анхаарууллаа. Өнөөдөр өглөөний байдлаар A8 хурдны зам орчимд Баден-Вюртембергт аль хэдийн өндөрлөг газарт цасан шуурга ажиглагдаж, цасан бүрхүүл бий болсон. Bayern мужийн өмнөд хэсэгт 1–5 см шинэ цас ор
Nov 191 min read


ПОЛЬШ, СЛОВАК, АВСТРИ, ГЕРМАНЫГ ХОЛБОХ ШӨНИЙН ГАЛТ ТЭРЭГ ИРЭХ САРААС ЯВНА
Польшийн үндэсний тээвэрлэгч PKP Intercity 2025 оны 12-р сарын 14-нөөс EN Carpatia нэртэй шинэ шөнийн унтлагын галт тэргийг үйлчилгээнд нэвтрүүлнэ. Энэхүү чиглэл нь Польшийн Пшемысль хотоос Австрийн Вена, Словакийн Братислава, Унгарын Будапешт болон Германы Мюнхен хотуудыг шууд холбоно. Аялал ойролцоогоор 16 цаг 30 минут үргэлжлэх бөгөөд европын төмөр замын сүлжээнд тав тухтай, найдвартай шөнийн аяллыг нээж байна. ДЭЛХИЙГ НЭГ ЦОНХООР Европ дахь мэдээ мэдээллийн портал сайт 🛜
Nov 191 min read


СТОКХОЛЬМ: ДАВХАР АВТОБУС АВТОБУСНЫ БУУДАЛ МӨРГӨЖ 3 ХҮН АМИА АЛДЛАА
Стокхольмд давхар автобус, автобусны буудал руу дайран орж 3 хүн амиа алдаж, 3 хүн гэмтсэн байна. Осол 11-р сарын 14-нд 15:23 цагт Östermalm дүүргийн Valhallavägen гудамжинд гарчээ. Тус гудамж өдрийн цагаар хөл хөдөлгөөн ихтэй байсан, гэрчүүдийн мэдүүлгээр автобус хурдтай автобусны буудал руу чиглэн дайрсан гэжээ. Мөн осол гарах үед автобус зорчигчгүй байсан бөгөөд одоогоор ослыг санаатай бус хүн хохироосон хэрэг (involuntary manslaughter) гэж үзэн шалгаж байна. Харин жолоочи
Nov 151 min read


ТАЙЛАНД: ТОГТООСОН ЦАГУУДААС БУСАД ЦАГТ АРХИ УУХЫГ ХУУЛИАР ХОРИГЛОЛОО
Тайланд улс 2025 оны 11-р сарын 8-наас эхлэн архи, согтууруулах ундааг зөвхөн 11:00–14:00 болон 17:00–24:00 цагийн хооронд уухыг зөвшөөрөх шинэ хуулийг хэрэгжүүлж эхэллээ. Хуулийг зөрчсөн дотоодын иргэд болон жуулчид 10,000 тайланд бат буюу 1,100,000 хүртэлх төгрөгний торгууль ногдуулахаар хуульчилжээ. Мөн галт тэрэгний буудал, галт тэргэнд архи уухыг бүх цагуудад хориглосон бол зочид буудал, олон улсын нисэх буудал, зөвшөөрөлтэй баар, клубуудын хувьд хязгаарлалт үйлчлэхгүй б
Nov 121 min read


ТАЙЛАНД: ТОГТООСОН ЦАГУУДААС БУСАД ЦАГТ АРХИ, ПИВО УУХЫГ ХУУЛИАР ХОРИГЛОЛОО
Тайланд улс 2025 оны 11-р сарын 8-наас эхлэн архи, согтууруулах ундааг зөвхөн 11:00–14:00 болон 17:00–24:00 цагийн хооронд уухыг зөвшөөрөх шинэ хуулийг хэрэгжүүлж эхэллээ. Хуулийг зөрчсөн дотоодын иргэд болон жуулчид 10,000 тайланд бат буюу 1,100,000 төгрөг хүртэлх торгууль ногдуулахаар хуульчилжээ. Мөн галт тэрэгний буудал, галт тэргэнд архи уухыг бүх цагуудад хориглосон бол зочид буудал, олон улсын нисэх буудал, зөвшөөрөлтэй баар, клубуудын хувьд хязгаарлалт үйлчлэхгүй бөгө
Nov 121 min read


ЕВРОПЫН ХИЛЭЭР ХУУРАМЧ БАРАА ТЭЭВЭРЛЭН БАРИГДВАЛ ХОРИХ ХҮРТЭЛ ЯЛТАЙ
Европын Холбоонд хуурамч бараа буюу брэндийн лого, тэмдгийг хуурамчаар ашигласан хувцас, эд зүйлсийг оюуны өмчийн эрхийг зөрчсөн, хууль бус бүтээгдэхүүн гэж үздэг. Хэрэв хуурамч бараа нь зөвхөн өөрийн хэрэгцээний зориулалттай бол эрүүгийн хариуцлага хүлээлгэдэггүй. Гэхдээ гаалийн байгууллага тухайн зүйлийг хурааж, устгах эрхтэй. Харин олон тооны хуурамч бараа авч явсан, худалдах зорилготой, хуурамч болохыг мэдсээр байж хил давсан бол дараах шийтгэл ногдоно. Үүнд барааг хурааж
Nov 101 min read


ИТАЛИ ТАМХИНЫ ҮНИЙГ 5 ЕВРОГООР НЭМЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Италийн эрүүл мэндийн болон хавдрын эсрэг байгууллагууд пүрэв гарагт шинэ хууль санаачлан, тамхины нэг хайрцгийн үнийг 5 еврогоор нэмэх кампанит ажлыг эхлүүллээ. Энэхүү санаачилга нь хүмүүсийг тамхинаас татгалзуулах, мөн нэмэгдсэн мөнгөөр улсын эрүүл мэндийн үйлчилгээний нэмэлт санхүүжилт босгох зорилготой юм. Тамхины хайрцаг бүрийн үнийг 5 еврогоор нэмэгдүүлснээр зөвхөн тамхичдын тоо буураад зогсохгүй, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд ойролцоогоор жилд 12 тэрбум евро төвлөр
Nov 81 min read


ХЯТАДЫН ВУЖЭНЬ ХОТОД РОБОТ ЗАМЫН ЦАГДАА ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
2025 оны 11-р сарын 3-ээс эхлэн Жэжян мужийн Вужэнь хотод 1.8 метр өндөр робот замын цагдаа албан ёсоор үүрэг гүйцэтгэж эхэллээ. Энэхүү робот нь замын хөдөлгөөний мэргэжлийн дохиог дуурайж, динамик урсгалыг удирдах чадвартай бөгөөд замын хөдөлгөөний хяналтын камерын системтэй шууд холбогдон ажиллах чадвартай юм байна. Технологийн энэхүү шийдэл нь замын аюулгүй байдлыг сайжруулах, хөдөлгөөний ачааллыг бууруулах, ухаалаг хотын хөгжлийг дэмжих зорилготой юм. ДЭЛХИЙГ НЭГ ЦОНХООР
Nov 81 min read


ОРЧИН ҮЕИЙН ТЕХНОЛОГИ БҮХИЙ 13.3 КМ ШУГАМТАЙ ГЕРМАНЫ ДҮҮЖИН ТЭЭВЭР
Германы Хойд Рейн-Вестфалиа мужийн Вуппертал хотод байрлах Wuppertaler Schwebebahn буюу дүүжин тээврийн систем нь 13.3 км урт чиглэлтэй, 20 станцтай, өдөр бүр хотын төвөөр дамжин 85 мянга гаруй зорчигч тээвэрлэдэг байна. Зам нь ихэвчлэн гол мөрний дээгүүр 8–12 метрийн өндөрт явах бөгөөд зорчигчид хотын архитектурыг дээрээс харах боломжтой. Wuppertaler Schwebebahn нь зөвхөн аялал жуулчлалын бус хотын нийтийн тээврийн үндсэн хэрэгсэл бөгөөд тасалбарын үнэ дунджаар 2 евро орчим
Nov 81 min read


УНГАРЫН ЕС ВИКТОР ОРБАН: “ УКРАИНЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ НЬ УНГАРЫН ҮҮРЭГ БИШ”
Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Украинд дайн үргэлжлүүлэхэд зориулж Европын холбоо санхүүжилт олгохыг эсэргүүцсэн хатуу байр суурин дээр байгаа. Тэрээр Будапештэд “Украиныг дэмжих улс төрийн, эдийн засгийн, ёс суртахууны ямар ч шалтгаан байхгүй” гэж мэдэгдээд, Европ дахин л бүх зардлыг үүрэх гэж оролдож байна хэмээн шүүмжилж, царцаагдсан Оросын хөрөнгийг хурааж, шинэ зээл авахыг хүсэж буйг буруутгажээ. Түүнчлэн Британийн The Economist сэтгүүлийн судалгаанд дурдсанаар Украин
Nov 51 min read


КАНЦЛЕР МЕРЦ СИРИЙН ДҮРВЭГСДИЙГ БУЦААН ШИЛЖҮҮЛЭХ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛНЭ
Германы канцлер Фридрих Мерц Сирийн иргэний дайн дууссан тул Сири цагаачдыг буцаан шилжүүлэх ажиллагааг эхлүүлж, Сирийн ерөнхийлөгчтэй биечлэн хэлэлцэхээ мэдэгдлээ. Тэрээр Сири дүрвэгсэд одоо Германд орогнох шалтгаан үгүй болсон тул бид буцаан шилжүүлэх ажлыг яаралтай эхлүүлэх болно гэлээ. Түүнчлэн гадаад хэргийн сайд Йохан Вадепфуль Сирид айлчлах үеэрээ тус улсын өргөн хэмжээний сүйрэл, тогтворгүй байдлыг дурдан, дүрвэгсдийн сайн дурын буцах магадлал бага гэж мэдэгдсэн ч кан
Nov 51 min read


ШВЕЙЦАР, ГЕРМАН, ДАНИ, ШВЕДИЙГ ХОЛБОХ ШӨНИЙН ГАЛТ ТЭРЭГ 2026 ОНД ЯВНА
2026 оны 4-р сарын 15-наас Швейцарын Холбооны Төмөр Зам (SBB) Швейцар болон Скандинавын орнуудыг холбох анхны шөнийн галт тэргийг явуулахаар болжээ. Тодруулбал тус шөнийн галт тэрэг долоо хоногт гурван удаа буюу Лхагва, Баасан, Ням гарагуудад Швейцарын Базель хотоос хөдөлж нийт 1,400 км замыг 16 цагт туулах бөгөөд 350 зорчигч хүлээн авах хүчин чадалтай юм байна. 🕒 Аяллын хуваарь (Базель → Мальмё): • 17:35 – Хөдлөх: Базель (Швейцар) • 21:45 орчим – Франкфурт (Герман) • 00:
Nov 41 min read


H5N1 ШУВУУНЫ ТОМУУ МУТАЦИД ОРЖ ТАХАЛ ҮҮСГЭХ АЮУЛТАЙ
Германд шувууны томуугийн (H5N1) халдвар эрчимжиж, вирус мутацид орж хүнээс хүнд дамжих аюултай болж магадгүй талаар мэргэжилтнүүд анхаарууллаа. Германы вирус судлаач Клаус Штёр “H5N1 вирус цар тахлын шинжийг агуулж байна” хэмээн 2025.10.30 ны өдөр мэдэгдлээ. Түүний хэлснээр халдварын тохиолдол Schleswig-Holstein, Mecklenburg-Vorpommern, Niedersachsen зэрэг хойд мужуудад нэмэгдэж, шувууны аж ахуй эрхлэгчид халдвартай сүргийг устгаж эхэлсэн байна. Вирус зэрлэг ан амьтан болон
Oct 311 min read


ЕВРОПТ “AI” ЗАЛИЛАН ЭРС НЭМЭГДЭЖ, ИХЭВЧЛЭН ГАДНЫ ИРГЭД ӨРТӨЖ БАЙНА
2025 онд Европт цахим залилан, кибер гэмт хэрэг эрс нэмэгдэж цагдаагийн байгууллага хиймэл оюун ухааны “сүүдрийн үе” гэж нэрлээд байна. Энэ төрлийн луйварт ихэвчлэн гадны иргэд өртөж байгааг онцолжээ. Гэмт этгээдүүд хиймэл оюун ухаан, дуу дүрсийн хуурамч технологи (deepfake) ашиглаж байгааг Eurpol мэдээллээ. Europol болон бусад агентлагуудын анхааруулснаар AI-гаар үүсгэсэн дуураймал дүр, дуу хоолой, чатбот-ыг ашиглан хүмүүсийг итгүүлэх, банкны мэдээлэл болон хувийн өгөгдөл
Oct 301 min read


ЕХ: ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХ БОЛОН ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГЫН ЖУРМЫГ ШИНЭЧЛЭЛЭЭ
ЕХ-оос 2030 он хүртэл ухаалаг утсаар ашиглах дижитал жолооны үнэмлэх, мөн хил дамнан хэрэгжих зөрчил гаргасан жолоочийн жолоодох эрхийг хасах зэрэг томоохон өөрчлөлтүүд шинэ журамд заажээ. Journas News гол өөрчлөлтүүд танд хүргэж байна. ДИЖИТАЛ ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХ 2030 он гэхэд бүх ЕХ оронд ашиглах боломжтой нэгдсэн дижитал үнэмлэх нэвтэрнэ. Жолооч хүсвэл уламжлалт карт хэлбэрийн үнэмлэх авах эрх хэвээр байх бөгөөд хоёр хувилбар нь адил хүчинтэй. ХИЛ ДАМНАН ХЭРЭГЖИХ ЖОЛООДОХ ЭРХ
Oct 271 min read


ЛУВРЫН МУЗЕЙН ХУЛГАЙН ХЭРГИЙН СЭЖИГТНИЙГ ОНГОЦНЫ БУУДЛААС БАРИВЧИЛЖЭЭ
Парисын Луврын музейд хадгалагдаж байсан 88 сая еврогийн үнэ бүхий Наполеон хааны үед хамаарах үнэт эдлэлүүдийн хулгайн хэрэгт холбогдуулан хэд хэдэн сэжигтнийг баривчилжээ. Парисын прокурор Laure Beccuau-гийн мэдээлснээр мөрдөгчид өчигдөр орой нэг сэжигтнийг Францаас зугтах гэж байхад нь Charles de Gaulle нисэх онгоцны буудлаас саатуулсан гэлээ. Прокурор Beccuau хэдэн сэжигтэн баривчлагдсан гэдгийг хэлээгүй ч, Францын томоохон хэвлэлүүд хоёр сэжигтнийг баривчилсан тухай мэдэ
Oct 261 min read


ХЯТАДЫН ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУД ОРОСООС НЕФТИЙН ИМПОРТОО ЗОГСООЖЭЭ
АНУ Оросын томоохон нефтийн компаниуд болох “Роснефть”, “Лукойл”-д хориг тавьсны дараа Хятадын төрийн өмчит компаниуд болох PetroChina, Sinopec, CNOOC, Zhenhua Oil нар Оросын тэнгисийн замын нефтийн импортоо зогсоосон талаар “Reuters” агентлаг мэдээллээ. Мөн хамгийн том худалдан авагч Энэтхэг улс Москвагаас авах нефтийн импортын хэмжээг бууруулахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Тус үйл явцыг шинжээчид тайлбарлахдаа Хятад, Энэтхэгийн энэ алхам нь Москвагийн нефтийн орлогыг бу
Oct 251 min read


МЮНХЕН ХОТ: ШӨНИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН АЮУЛГҮЙН ХЯНАЛТЫГ ЧАНГАТГАНА
Мюнхен хотын захиргаа нийтийн тээврээр зорчих эмэгтэйчүүдийн аюулгүй байдлын стандартыг сайжруулах чиглэлд яаралтай арга хэмжээ авч оройн 18:00 цагаас хойш U-Bahn болон автобусны буудлуудад аюулгүй байдлын ажилтнуудыг ажиллуулах, цагдаагийн хяналтын цагийн давтамжийг нэмэх санал гаргаад байна. Учир нь Мюнхен хотод шөнийн цагаар нийтийн тээврээр зорчих эмэгтэйчүүдийн аюулгүй байдлын мэдрэмж эрс буурч байгааг шинэ судалгаа анхааруулжээ. Кризюгендринг Мюнхен байгууллагаас хийсэн
Oct 241 min read


NASA: 2083 ОН ХҮРТЭЛ МАНАЙ ГАРАГИЙГ ХОЁР САР ИЖИЛ ЗАМААХ ТОЙРОН ЭРГЭНЭ
NASA-гаас мэдээлснээр эрдэмтэд нарны тойрог замд шинэ жижиг хуурамч сарын илрүүлжээ. Тус 2025 PN7 нэртэй жижиг астроид манай гарагтай 1960-аад оноос хойш нарны тойрог замд хөдөлж байгаа бөгөөд 2083 он хүртэл бидэнтэй хамт байх юм. Эрдэмтэд энэхүү биетийг “quasi-moon” буюу “түр дагуул” гэж нэрлэжээ. Мөн Quasi-Moon нь жинхэнэ сар шиг дэлхийн татах хүчинд баригддаггүй ч бараг ижил замаар нарыг тойрон эргэж байгаа ховор биет юм. Жижигхэн ч гэлээ 2025 PN7 бол бидний тойрог замын
Oct 221 min read
bottom of page




