top of page


ГЕРМАНЫ ЗУЛ САРЫН ЗАХУУД ИРГЭДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ 100 ХУВЬ ХАНГАНА
Германы олон хот зул сарын баярын захуудын үеэр автомашинаар халдлага үйлдэхээс сэргийлж, аюулгүй байдлын арга хэмжээгээ нэмэгдүүлж байна. 2016 оны Берлиний Брейтшайдплац болон 2024 оны Магдебург хотод болсон халдлагын дараа захуудын орц, гарцад хамгаалалтын тулгуур, бетон хаалт байрлуулах нь стандарт болсон. Мөн захуудын ойролцоох зарим замыг хааж, нийтийн тээврийн үйлчилгээг зочдод аль болох хүртээмжтэй байлгахын тулд автобус, трамвайг захуудад хамгийн ойр буудлуудад богино
2 days ago


БЕРЛИНД ДЭЛХИЙН II ДАЙНЫ ҮЕИЙН БУНКЕР 398 МЯНГАН ЕВРОГООР ЗАРАГДАНА
Германы нийслэл Берлин хотын Шарлоттенбург дүүрэгт Дэлхийн хоёрдугаар дайны үеийн 618 м² талбайтай, газрын түвшнээс доош хоёр давхарт байрлах бункерийг дуудлага худалдаагаар худалдахаар болжээ. Анхны үнэ нь 398 мянган евро бөгөөд уг байгууламж нийт 18 өрөөтэй, 250 хүртэлх хүнийг багтаах зориулалттай байжээ. 1936 онд агаарын довтолгооноос хамгаалах зориулалтаар барьж эхэлсэн тус бункерийг дайны төгсгөл үед шархадсан хүмүүсийн эмнэлэг болгон ашиглаж байсан гэх мэдээлэл бий. Сон
6 days ago


УНГАРТ АВЛИГЫН ХЭРЭГ ШАЛГАЖ ОЙ МОД, БАРИЛГААС 19.5 САЯ ДОЛЛАР ИЛРҮҮЛЛЭЭ
Унгарын хууль хяналтын байгууллагууд авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд ой мод, агуулах, хөдөө аж ахуйн зориулалттай барилга байгууламж болон бусад байршлаас нийт 19.5 сая ам.доллартай тэнцэх хэмжээний бэлэн мөнгө илрүүлжээ. Унгарын Үндэсний хөрөнгө буцаан авах, хамгаалах алба 2026 оны арваннэгдүгээр сарын 12–13-ны өдрүүдэд Будапешт хот болон Пест, Бекеш, Ноград мужид нэгжлэг хийсэн байна. Нэгжлэгийн үеэр ой модонд газар булж нуус
Nov 14


ИТАЛИЙН 6,300 СУРГУУЛЬД ТЭСРЭХ БӨМБӨГ ДЭЛБЭЛЭХ ЗАНАЛХИЙЛЭЛ ИРЖЭЭ
2026 оны арваннэгдүгээр сарын 11-ний лхагва гарагт Итали, Шотланд, Хойд Ирланд болон Ирландын олон сургуулийн цахим шуудангаар бөмбөг дэлбэлэх тухай заналхийлэл ирсэн байна. Үүний улмаас зарим сургуулийн сурагч, багш, ажилтнуудыг яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Италид л гэхэд 6300 сургууль ийм төрлийн заналхийлсэн цахим шуудан хүлээн авсан бөгөөд Турин хотын зарим сургуулийг нүүлгэн шилжүүлсэн байна. Тухайн үеийн нөхцөл байдлыг харуулсан гэрэл зургийн тайлбарт 2026 оны арваннэгд
Nov 12


ХАМБУРГ ХОТОД ЗОЧИД БУУДЛЫН ЦОНХООР ХОЁР ХҮНИЙГ БУУДАЖ ШАРХДУУЛЖЭЭ
2026.11.10 Германы хойд хэсгийн Хамбург хотын Хафенсити (HafenCity) дүүргийн Эльбфилармони концертын танхимын орчимд мягмар гарагийн өглөө хоёр хүн буудуулж шархаджээ. Цагдаа 09.00 цагийн өмнө буудлагын чимээний дуудлага хүлээн авч, томоохон хэмжээний ажиллагаа явуулсан байна. Сэжигтэн нь 68 настай герман эр бөгөөд үд дунд Эльбфилармонигийн зочид буудлын өрөөнөөс нас барсан байдалтай олдсон байна. Цагдаагийн анхны мэдээллээр сэжигтэн зэвсэгт халдлага үйлдээд, өөрийгөө хорлосо
Nov 11


БЕРЛИН ХОТ ДАЯАР 13 НАСТАЙ ЛИСА-ТА ОХИНЫГ ХАЙЖ БАЙНА
Германы Берлин хотын Марцан дүүрэгт амьдардаг 13 настай Лиза Та сураггүй алга болоод байна. Охин арваннэгдүгээр сарын 3-ны мягмар гарагийн өглөө 07:17 цагт гэрээсээ сургууль руугаа явахаар гарсан байна. Гэвч ердөө гурван минутын дараа гар утас нь унтарч, түүнтэй холбоо тасарчээ. Одоо охиныг олохын тулд Берлин хот даяар эрэн хайх ажиллагаа явуулж, гудамж, орчныг нэг бүрчлэн шалгаж байна. ЦАГДААГИЙН АЛБАН ЁСНЫ МЭДЭГДЭЛ 13 настай Лиза Та-гийн хэрэгт хүний амь нас хөнөөсөн ноцтой
Nov 8


ЕВРОПЫН ОРНУУДЫН СУПЕРМАРКЕТЫН ХӨЛДӨӨГЧҮҮД КИБЕР ХАЛДЛАГАД ӨРТЛӨӨ
Европын Швед, Бельги, Люксембург, Эстони, Герман зэрэг хэд хэдэн улсын супермаркетын хөргөлтийн систем кибер халдлагад өртөж, зарим дэлгүүр их хэмжээний хүнсний бүтээгдэхүүнээ устгахад хүрчээ. Халдлага арваннэгдүгээр сарын 2-нд гарсан бөгөөд хакерууд хөргөгч, хөлдөөгчийн удирдлагын системд нэвтэрч, зарим төхөөрөмжийг гэсгээх горимд шилжүүлсэн байна. Үүний улмаас бүтээгдэхүүн хадгалах температур алдагдаж, хүнс муудах эрсдэл үүсжээ. Ирланд, Нидерланд, Финланд зэрэг улс ч мөн өр
Nov 5


ГЕРМАН УЛС 2027 ОНООС ЭХЛЭН ЧИХЭРЛЭГ УНДААНД ТАТВАР НОГДУУЛНА
Германы Засгийн газрын кабинет 2027 оны долоодугаар сарын 1-нээс эхлэн чихэрлэг ундаанд татвар ногдуулах хуулийн төслийг баталсан байна. Гэхдээ уг төслийг эцэслэн батлах эсэх шийдвэрийг Бундестаг гаргах юм. Төслийн дагуу 100 миллилитр тутамд 5 грамм ба түүнээс дээш хэмжээний элсэн чихэр агуулсан ундаанд литр тутамд 26 цент, харин 8 грамм ба түүнээс дээш элсэн чихэртэй ундаанд 32 центын татвар ногдуулахаар тусгажээ. Харин согтууруулах ундаа, цэвэр жимс, ногооны шүүс болон элсэ
Nov 2


БЕРЛИНИЙ "CHARITÉ" ЭМНЭЛЭГ ӨВЧТӨНҮҮДИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАКЕРДУУЛЖЭЭ
Берлин хотын Charité их сургуулийн эмнэлгийн вэб серверт үл мэдэгдэх этгээдүүд нэвтэрч, хувийн мэдээлэл хулгайлсан байна. Charité-гийн 2026 оны аравдугаар сарын 30-ны албан ёсны мэдэгдэлд дурдсанаар халдлага тус эмнэлгийн цахим хуудсыг байршуулдаг вэб серверт чиглэсэн байна. Үүний улмаас ажилтан, оюутан болон эмнэлэгтэй цахим холбоо барих маягтаар холбогдсон гаднын хүмүүсийн хувийн холбоо барих мэдээлэл алдагджээ. Гадны иргэдийн хувьд эмнэлэгт цаг авах болон бусад асуудлаар ц
Oct 31


ПУТИН: ОХУ ЕВРОПТОЙ ДАЙТАХЫГ ХҮСЭХГҮЙ Ч ДАЙН ЭХЭЛБЭЛ БЭЛЭН
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2026 оны аравдугаар сарын 29-нд хийсэн мэдэгдэлдээ Орос улс Европтой дайтахыг хүсэхгүй байгаа ч шаардлагатай нөхцөл үүсвэл дайнд бэлэн гэдгээ илэрхийлжээ. Тэрээр Европын орнуудад 2030 он гэхэд болзошгүй дайнд бэлтгэх тухай яриа өрнүүлж байгааг буруу хандлага хэмээн шүүмжилсэн байна. Мөн нөхцөл байдал хурцдаж, дайн эхэлбэл эцэст нь ялагч гэж үгүй болно гэдгийг Европын талд анхааруулжээ. Харин Европын талын байр суурь үүнээс өөр байна. Тухайлба
Oct 30


ИТАЛИ УЛС ЦАГДААГИЙН ЭРХ МЭДЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ХУУЛЬ БАТАЛЛАА
Шинэ зохицуулалтаар жагсаалын үеэр хүчирхийлэл үйлдсэн сэжигтнийг дүрс бичлэг болон бусад нотлох баримтад үндэслэн хожим баривчлах боломжийг өргөжүүлж, зохион байгуулалттай хүчирхийлэл, эд хөрөнгөд хохирол учруулах гэмт хэрэгт ногдуулах хариуцлагыг чангатгасан байна. Жишээ нь 5 ба түүнээс олон хүний зохион байгуулалттай бүлэг жагсаалын үеэр чулуу, мод, салют зэрэг аюултай зүйл ашиглан хүмүүсийн аюулгүй байдалд бодит эрсдэл учруулж, эд хөрөнгөд хохирол учруулбал 2–5 жилийн хо
Oct 28


ШИЛДЭГ 8 МЕТРОНЫ ЖАГСААЛТЫГ ЛОНДОН, СӨҮЛ, ТОКИО ХОТУУД ТЭРГҮҮЛЛЭЭ
CNN дэлхийн шилдэг метроны системүүдийг онцолжээ. Лондон, Бээжин, Копенхаген, Парис, Токио, Сөүл, Нью-Йорк зэрэг дэлхийн өнцөг булан бүрт өөр өөрийн онцлогтой, сонирхол татахуйц 18 шилдэг метроны системийг танилцуулж байна . 1. Лондон - дэлхийн анхны метро 1863 онд нээгдсэн Лондонгийн метро буюу Tube нь дэлхийн хамгийн эртний газар доорх төмөр замын систем юм. Тус сүлжээ 11 шугам, 272 буудалтай бөгөөд нийт урт нь ойролцоогоор 400 км. Өдөрт дөрвөн сая гаруй зорчигч үйлчилгээг
Oct 25


ФРАНЦАД МАШИН ДОТРООС ГАЛ НЭЭЖ НЭГ ХҮН АМЬ ҮРЭГДЭЖ 5 ХҮН ШАРХДЖЭЭ
Францын нийслэл Парис хотын ойролцоох Траппес болон Ла-Верриер хотод аравдугаар сарын 23-ны өдөр автомашинаас гал нээсэн хэрэг гарч, нэг хүн амиа алдан, таван хүн шархаджээ. Шархадсан хүмүүсийн дунд 12 настай охин байгаа бөгөөд зарим хүний биеийн байдал хүнд байгаа аж. Францын эрх баригчдын мэдээлснээр, сэжигтэн автомашинаар явж байхдаа хэд хэдэн байршилд, тухайлбал хүүхдийн тоглоомын талбай, шатахуун түгээх станц болон эмнэлгийн төвийн орчимд гал нээсэн байна. Сэжигтнийг уда
Oct 24


ГЕРМАНД АМЬТНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ХОЁР БААВГАЙН ҮС БАРАГ БҮРЭН УНАЖЭЭ
Герман улсын Лейпциг хотын амьтны хүрээлэнд 2009 онд хоёр эмэгчин нүдлүүр баавгайн үс их хэмжээгээр унаж, гадаад төрх нь эрс өөрчлөгдсөн тохиолдол гарчээ. Үсгүй шахам болсон баавгайнуудыг харсан хүмүүс эхэндээ шууд танихад бэрх байсан байна. Долорес болон Лолита хэмээх хоёр баавгай хоёулаа өмнөд Африкаас ирсэн (Andean bear буюу Spectacled bear) байжээ. Тэдний биеийн ихэнх хэсгийн үс унаж, арьс үрэвссэн бөгөөд амьтны хүрээлэнгийн мэдээлснээр хэсэг хугацааны эмчилгээний дараа ү
Oct 21


ЕХ АЯЛАЛ ТАСАЛДСАН ҮЕД БУЦААН ОЛГОЛТ АВАХ ЖУРМЫГ ХЯЛБАРШУУЛЛАА
Европын парламент аялал, тээврийн үйлчилгээ тасалдсан үед зорчигчид буцаан олголт болон нөхөн төлбөр нэхэмжлэх үйл явцыг хялбаршуулах нэгдсэн маягтыг баталлаа. Уг зохицуулалт нь агаарын, төмөр замын, автобус болон усан тээврийн зорчигчдод хамаарч, хүсэлт гаргах үйл явцыг ЕХ-ны хэмжээнд нэг мөр болгох зорилготой. Мөн зуучлагчаар дамжуулан тасалбар захиалсан зорчигчдын буцаан олголтын нөхцөлийг тодорхой болгож, эрх бүхий буцаан олголтыг 14 хоногийн дотор шийдвэрлэхээр тусгаж, т
Oct 21


ЕВРОП, ТӨВ АЗИЙН ИРГЭДИЙГ ОНИЛСОН 94 ЗАЛИЛАНГИЙН КОЛЛ-ТӨВИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ
Герман, Украины хууль сахиулах байгууллагууд хамтарсан ажиллагаагаар Украин даяар 94 залилангийн колл-төвийг хааж, 411 нэгжлэг хийж, 1,794 операторын ажлын байрыг устгажээ. Хэрэгт удирдсан 26 хүнийг сэжигтнээр татсан байна. Хууль сахиулагчид олон мянган компьютер, утас, SIM карт, криптовалютын түрийвч, бэлэн мөнгө, алт, тээврийн хэрэгсэл хураажээ. Утасны залилангийн хохирогчид Украин, Европын холбооны орнууд, Израиль болон Төв Азийн зарим улс үүний дотор Монгол улсын иргэд бү
Oct 17


ХҮН АМЫН ТООГООР 1.47 ТЭРБУМ ХҮНТЭЙ ЭНЭТХЭГ УЛС ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЖ БАЙНА
Дэлхийн хүн ам 2026.10.12-ны байдлаар 8.298.979.488 тэрбумд хүрээд байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын (НҮБ) хүн амын тооцоогоор дэлхийн хүн ам цаашид өссөөр, 2080-аад оны дунд үед 10.3 тэрбум орчимд хүрч оргилдоо хүрэх төлөвтэй байна. Гэсэн хэдий ч дэлхийн хүн амын өсөлтийн хурд саарч, улс орон, бүс нутгуудын хүн амын өөрчлөлт харилцан адилгүй болжээ. Хүн амын тоогоор Энэтхэг улс дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд 2026 онд 1.47 тэрбум орчим хүн амтай байх төлөвтэй байна. Харин
Oct 13


ПОЛЬШИД ГУРВАН ӨДӨРТ СУРГУУЛИЙН ОРЧИНД ХУТГАНЫ ХАЛДЛАГАД 15 ХҮН ӨРТЛӨӨ
Польш улсад гурван өдрийн дотор боловсролын байгууллагуудад гурван удаа хутганы халдлага гарч, нийт 15 хүн шархадсан болон амиа алдсаны дараа аравдугаар сарын 12-ноос эхлэн 20 мянга гаруй цагдааг сургуулиудын орчинд ажиллуулж эхэлжээ. Тус улсын Дотоод хэргийн сайд Марцин Кервински ням гарагийн орой энэ талаар мэдэгдсэн байна. Эхний халдлага лхагва гарагт Варшав хотын хойд хэсэгт орших Остроленка хотод болжээ. Эхний халдлага хотын нэгэн сургуульд 19 настай залуу хутгаар халдаж
Oct 12


МЕРЦ УКРАИНЫГ ЕХ-НЫ “ХОЛБООТОН ГИШҮҮН” БОЛГОХ САНАЛ ГАРГАЛАА
Германы канцлер Фридрих Мерц Украинд Европын Холбооны бүрэн эрхт гишүүнчлэлд элсэхээс өмнө “холбоотон гишүүнчлэл” олгох боломжийг санал болгож, Украины ЕХ-д элсэх үйл явцыг хурдасгах асуудлыг ирэх аравдугаар сард хэлэлцэхийг уриалжээ. Трдруулбал Мерц Брюссельд болсон Европын Зөвлөлийн дээд хэмжээний уулзалтын төгсгөлд хэлэхдээ, уг хувилбарыг ЕХ-ны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахгүйгээр хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Түүний үзэж байгаагаар одоогийн нө
Oct 9


ИХ БРИТАНИ, ХОЙД ЕВРОПТ ЧИЙГЛЭГ, ШУУРГАТАЙ ӨВӨЛ БОЛОХ МАГАДЛАЛТАЙ
Их Британийн Цаг уурын алба (Met Office)-ны мэдээлснээр Номхон далайн экваторын төв хэсэгт ажиглагдаж буй El Niño үзэгдэл түүхэн дэх хамгийн өндөр түвшинд хүрээд байна. El Niño нь Номхон далайн экваторын хэсгийн далайн ус ердийнхөөсөө дулаарах үед үүсдэг байгалийн уур амьсгалын үзэгдэл бөгөөд дэлхийн цаг агаарын хэв шинжид нөлөөлдөг үзэгдэл юм Met Office-ийн мэдээллээр El Niño-гийн нөлөөгөөр Их Британи болон Хойд Европын зарим хэсэгт намрын сүүл, өвлийн эхээр ердийнхөөс илүү
Oct 6
bottom of page