top of page


ТРАМП КАНАД БОЛОН ЕВРОПЫН ХОЛБООНЫ ШИНЭ ТҮНШЛЭЛИЙГ ЭСЭРГҮҮЦЭВ
Канад улс Европын Холбоотой харилцаагаа урьд өмнө байгаагүй түвшинд гүнзгийрүүлэх боломжийг хэлэлцэж эхэллээ. Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен Канад улсыг ЕХ-ны анхны “түнш гишүүн” (associate member) болгох шинэ хэлбэрийн харилцааг санал болгосон бөгөөд энэ нь одоогоор ЕХ-ны албан ёсны гишүүнчлэлийн ангилалд байдаггүй шинэ статус юм. Канадын Ерөнхий сайд Марк Карни 9-р сарын 17-нд Страсбург дахь Европын парламентад үг хэлэхдээ уг санааг “ирээдүйн төлөөх холбо
11 minutes ago


СОЛОНГОСТ ЦАХИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ ДУНД НЭМЭГДЖЭЭ
Өмнөд Солонгост мөрийтэй тоглоомын асуудлаар эмчилгээ, зөвлөгөө авсан 19 болон түүнээс доош насны өсвөр үеийнхний тоо 2025 онд өмнөх оноос 40.9 хувиар өсөж, 5,838-д хүрчээ. Тэдний 57.7 хувь нь хууль бус онлайн мөрийтэй тоглоомын улмаас асуудалд орсон байна. Эдгээр мэдээллийг Мөрийтэй тоглоомын хяналтын үндэсний хорооноос парламентын гишүүн Лим О-кёнгт танилцуулсан байна. Мөн 2025 онд нийт 24,474 өсвөр үеийнхнийг мөрийтэй тоглоомд донтох өндөр эрсдэлтэй бүлэгт хамруулсан болов
1 day ago


АВСТРАЛИ УЛС ГАДААД ОЮУТНЫ ГЭР БҮЛИЙН ВИЗИЙГ ХЯЗГААРЛАНА
Австралийн Засгийн газар олон улсын оюутнууд гэр бүлийн гишүүдээ дагуулан тус улсад ирэх боломжийг эрс хязгаарлах цагаачлалын шинэ бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Дотоод хэргийн сайд Тони Берк уг бодлогын дэлгэрэнгүйг 9 дүгээр сарын 17-нд Канберра дахь National Press Club-д танилцуулах юм. Засгийн газар цэвэр гадаад шилжилт хөдөлгөөний тоо (NOM)-г одоогийн ойролцоогоор 300,000-аас 2028 он гэхэд 225,000 болгон бууруулах зорилт тавьжээ. Үүний хүрээнд түр хугацааны визий
4 days ago


E-SCOOTER УНАСАН ХҮҮХДҮҮДИЙН ЭЦЭГ ЭХИЙГ ХУУЛИЙН ДАГУУ ШАЛГАЖ БАЙНА
Германы Доод Саксони мужийн Ротенбург (Wümme) хотод хоёр хүүхэд нийтийн зам талбайд электрон скүүтэр унаж явсан нь цагдаагийн шалгалтаар тогтоогджээ. Цагдаагийн газрын мэдээлснээр уг явдал 2026 оны есдүгээр сарын 12-ны бямба гарагийн үдээс хойш болсон бөгөөд хүүхдүүдийг шалгасны дараа тэдний эцэг эхэд холбогдуулан захиргааны зөрчлийн ажиллагаа эхлүүлсэн байна. Цагдаа нар хүүхдүүдэд скүүтэр унахыг эцэг эх нь зөвшөөрсөн эсэхийг одоо шалгаж байгаа аж. Германд цахилгаан скүүтэрий
5 days ago


НИДЕРЛАНДАД ТӨМӨР ЗАМЫН 24 ЦЭГТ ХООЛОЙ БЭХЭЛСЭН ХАЛДЛАГА ГАРЛАА
Нидерландын төмөр замын сүлжээнд 24 байршилд урт хоолойнуудыг зам дээр зориудаар байрлуулж, бэхэлсний улмаас төв болон зүүн бүсийн хэд хэдэн чиглэлд галт тэрэгний хөдөлгөөн ноцтой саатжээ. Тодруулбал, Zwolle, Deventer, Amersfoort болон Utrecht орчимд төмөр замын дэд бүтцэд нийт 24 газарт доголдол үүссэн байна. Stenwijk орчимд нэгэн галт тэрэг төмөр зам дээр байрлуулсан хоолойнуудтай мөргөлдсөн боловч зорчигчид болон ажилтнуудын дунд гэмтэж бэртсэн хүн бүртгэгдээгүй байна. Нид
5 days ago


НЕПАЛЫН ТАРИАЛАНЧИД САРМАГЧИН, ЗЭРЛЭГ ГАХАЙТАЙ ТЭМЦЭЖ БАЙНА
Балбын дунд өндөрлөгийн нутгийн тариаланчид уламжлалт газар тариалангаа хадгалан үлдэхэд улам бүр хүндрэлтэй тулгарч байна. Олон үеийн турш уулын эгц налууг шатлан засаж, эрдэнэ шиш, шар будаа, будаа, буурцагт ургамал, төмс зэрэг таримал ургамал тариалж ирсэн ч сүүлийн жилүүдэд зэрлэг амьтдын дайралт ихэсжээ. Олон зуугаараа сүрэглэн ирдэг резус макак сармагчин тариалангийн талбайд орж ургацыг идэж, сүйтгэх болсон байна. Тариаланчид тэднийг хөөж зайлуулахын тулд саваа барих, д
7 days ago


АЛЬПЫН ДООГУУР АВСТРИ, ИТАЛИЙГ ХОЛБОСОН 55 КМ ТӨМӨР ЗАМЫН ТУННЕЛЬ
Австри, Италийн хилээр Альпын нурууг нэвтлэн баригдаж буй Бреннерийн суурь туннель нь Европын төмөр замын хамгийн том дэд бүтцийн төслүүдийн нэг бөгөөд Инсбрук хотын ойролцоох Силл хавцлаас Италийн Өмнөд Тироль дахь Фортецца буюу Франценсфесте хүртэл 55 км үргэлжилнэ. Инсбрукийн өмнөд хэсгийн одоо ашиглагдаж буй 12.7 км-ийн төмөр замын хонгилыг хамруулан тооцвол Германаас Италийн Верона хүрэх газар доорх төмөр замын холболтын нийт урт 64 км болох юм. 2026 оны долдугаар сарын
Sep 12


ЛОНДОН: KFC-Д ӨДРИЙН ЦАГААР 4 ХҮН ХУТГАЛУУЛЖ, ЭМНЭЛЭГТ ХҮРГЭГДЖЭЭ
Лондон хотын зүүн өмнөд хэсгийн Бромлей High Street-д есдүгээр сарын 10-ны өдрийн 14:15 цагийн орчимд KFC дотор дөрвөн хүн хутгалуулжээ. Тэдний гурав нь амь насанд аюулгүй гэмтэлтэй байгаа бол нэг хүний биеийн байдал маш хүнд байгаа юм байна. Цагдаа нар уг хэрэгтэй холбогдуулан долоон эрэгтэй хүнийг баривчилж, тэднийг байцаалт үргэлжилж байх хугацаанд цагдан хорьжээ. Гэхдээ цагдаагийн мэдээлэлд тэдний нас болон хэргийн сэдэл одоогоор тодорхой болоогүй байна. Хэргийн улмаас Бр
Sep 11


ГЕРМАН УЛС 12 ОРНЫ ИРГЭДЭД ДИПЛОМЫН ШААРДЛАГА ТАВИХГҮЙ
Герман улс тодорхой 12 орны иргэдэд боловсролын диплом, мэргэжлийн мэргэшлээ албан ёсоор хүлээн зөвшөөрүүлэхгүйгээр тус улсад ажиллах боломж олгож байгаагаа зарлалаа. Германы Хөдөлмөрийн яамны "Make it in Germany" албан ёсны эх сурвалжийн мэдээлснээр энэ зохицуулалт Гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн журмын (BeschV) 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт үндэслэдэг. Үүний дагуу дараах орнуудын иргэд мэргэжлийн мэргэшлээс үл хамааран Германд ажиллах боломжтой: Үүнд Андорра, Австрал
Sep 10


ЕВРОПЫН ХАМГИЙН ӨНДӨР ОРГИЛ MONT BLANC-ИЙН МӨС ХУРДТАЙ ХАЙЛЖ БАЙНА
Европын хамгийн өндөр оргил болох Франц, Италийн хил дээр орших Мон Блан уулын мөнх цас, мөс энэ зуны рекорд халалтын үеэр эрчимтэй хайлж, уулын бүс дэх хад нуралтын эрсдэлийг нэмэгдүүлжээ. Далайн түвшнээс дээш 4805 метр өндөр Мон Блан орчмын өндөрлөг бүсэд олон мянган жилийн турш уулын тогтоцыг тогтвортой байлгаж ирсэн мөнх цэвдэг хөрс гэсэж байна. Үүний улмаас хад чулуу суларч, нуралт нэмэгдэн, уулчдын ашигладаг зарим зам, гарцуудыг түр хугацаагаар хаахад хүрчээ. Savoie Mon
Sep 10


ГЕРМАНЫ КАНЦЛЕР МЕРЦ ТРАМПТАЙ ХИЙХ УТАСНЫ ЯРИАГАА ЦУЦАЛЛАА
Германы канцлер Фридрих Мерц АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай хийхээр товлосон утасны яриагаа цуцаллаа. Энэ нь Трамп Германы Саксони-Анхальт мужийн сонгуульд барууны чиглэлийн AfD нам ялалт байгуулсныг олон нийтийн сүлжээнд сайшаасантай холбоотой байж болзошгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Трамп өөрийн Truth Social хуудсандаа AfD-ийн сонгуулийн амжилтыг “маш том шөнө” хэмээн тэмдэглэж, “MGGA” гэх товчлол ашигласан байна. Энэ нь түүний “Make America Great Again” буюу “Амери
Sep 10


ОНГОЦОНД СОГТУУГААР ТАНХАЙРСАН ЗОРЧИГЧИЙГ БУСАД ЗОРЧИГЧИД ХҮЛЖЭЭ
АНУ-ын American Airlines компанийн Dallas/Fort Worth-оос Newark чиглэлд үйлдсэн нислэгийн үеэр 67 настай зорчигч согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтайгаар онгоцонд танхайрсан хэрэг гарчээ. Тэрбээр эхлээд дэргэдээ суусан зорчигч руу хашхирч, улмаар нислэгийн үйлчлэгчийг арьс өнгө болон бэлгийн чиг баримжаатай нь холбоотой доромж үгээр хэл амаар дайрсан байна. Дараа нь хажуугийн зорчигчийг цохиж, түүнийг зогсоохыг оролдсон эмэгтэйг түлхэн унагажээ. Үүний дараа гурван зорчигч
Sep 7


САКСОНИ-АНХАЛЬТ МУЖИЙН СОНГУУЛЬД ХЭТ БАРУУНЫ AFD НАМ ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА
Германы Саксони-Анхальт мужид есдүгээр сарын 6-нд болсон парламентын сонгуульд үндсэрхэг үзэлтэй, хэт барууны чиглэлийн AFD нам түүхэн өндөр үр дүн үзүүлж, хамгийн олон санал авчээ. Урьдчилсан дүнгээр AFD нийт саналын 44 орчим хувийг авч, хамгийн ойрын өрсөлдөгч болох канцлер Фридрих Мерцийн тэргүүлдэг CDU намыг ойролцоогоор 18 хувийн саналтайгаар ардаа орхилоо. AFD нь цагаачлалын бодлогыг эрс шүүмжилж, хууль бус цагаачлалыг хязгаарлах, Германы үндэсний ашиг сонирхлыг илүү нэ
Sep 7


ФРАНЦ ДЭЛХИЙН ГАЗРЫН ЗУРГИЙН ПРОЕКЦОО ӨӨРЧИЛНӨ
Франц улс Гадаад хэргийн яамныхаа албан ёсны газрын зурагт олон зуун жил өргөн хэрэглэгдсэн Меркаторын проекцыг аажмаар халж, оронд нь Эккерт IV проекцыг ашиглахаар болжээ. Тодруулбал Францын Гадаад хэргийн сайд Жан-Ноэль Барро есдүгээр сарын 4-нд Сорбонн их сургуульд болсон арга хэмжээний үеэр энэ талаар мэдэгдсэн байна. Меркаторын проекц нь дэлхийг хавтгай зураг болгон харуулахдаа туйлд ойр байгаа газар нутгийг бодит хэмжээнээс нь хэт томруулж, харин экваторт ойр орнуудыг х
Sep 6


ЗЕЛЕНСКИЙН АНХААРУУЛГЫН ДАРАА ОХУ-Д 77 НИСЛЭГ ХОЙШИЛЖ, ЦУЦЛАГДЛАА
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський есдүгээр сарын 1-нд Оросын агаарын орон зайг ашиглан нислэг үйлдэж буй агаарын тээврийн компаниуд, даатгагчид болон олон улсын байгууллагуудад анхааруулга өгсөн. Тэрбээр Украины дроны ажиллагаа идэвхжиж байгаатай холбоотойгоор Оросын агаарын орон зайд иргэний нисэхийн хувьд “цаашид аюулгүй мөч байхгүй” болж болзошгүйг анхааруулсан. Үүний дараа Оросын агаарын орон зайд нислэг үйлддэг зарим компаниудын нислэгийн хуваарьт томоохон саатал
Sep 4


ГЕРМАН УЛС БОНН ДАХЬ ОРОСЫН КОНСУЛЫН ГАЗРЫГ ХААНА
Германы Лейпциг-Халле нисэх буудалд дрон илэрч, нислэгийн үйл ажиллагаанд саад учруулсан хэрэг өнгөрсөн хугацаанд анхаарал татсан. Тэгвэл Германы эрх баригчид өнөөдөр буюу 9-р сарын 1-нд уг дрон халдлагын ард Оросын тал байсан гэж албан ёсоор мэдэгдлээ. Гадаад хэргийн сайд Йохан Вадефул, Дотоод хэргийн сайд Александр Добриндт нар Берлинд хамтарсан хэвлэлийн бага хурал хийх үеэр дээрх мэдэгдлийг гаргасан байна. Добриндт уг үйл явдлыг Европт Оросын явуулж буй “эрлийз дайны” ажи
Sep 2


ИРАНЫ ТӨВ ТВ-ЭЭР БЭРРОН ТРАМПЫГ ХӨНӨӨСӨН ХҮНД 10 САЯ ДОЛЛАР АМАЛЖЭЭ
Ираны төрийн телевизийн IRGC 3-р сувагаар АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хүү Бэррон Трампыг заналхийлсэн, ойролцоогоор 3 минутын видео нэвтрүүлжээ. Видеонд түүнийг хаана байдаг, сургууль болон хамгаалалтын талаарх мэдээллийг харуулж, амь насыг нь хөнөөсөн хүнд 10 сая ам.долларын шагнал өгнө гэх агуулга гарсан байна. Харин АНУ-ын Нууц алба уг видеог шалгаж байгаа бөгөөд хамгаалалтад байгаа хүмүүст чиглэсэн аливаа заналхийллийг шалгадаг гэдгээ мэдэгдсэн байна. Энэхүү заналхи
Aug 31


ШВЕЙЦАРТ ЗЭВСЭГТ ХАЛДЛАГА ҮЙЛДСЭН ЭТГЭЭДИЙГ УЛС ДАЯАР ХАЙЖ БАЙНА
Бямба гарагаас Ням гарагт шилжих шөнө 02:30 цагийн орчимд Швейцарын Арау (Aarau) хотод болсон буудалцааны улмаас нэг хүн амиа алдаж, таван хүн шархадсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал, буудалцаан Шахен дүүргийн морин уралдааны талбайд “Aarau Rave VOL. 7” техно үдэшлэг болж байх үеэр гарсан бөгөөд уг арга хэмжээнд ойролцоогоор 3,500 хүн оролцжээ. Буудалцааны улмаас 22 настай эмэгтэй газар дээрээ шархаа даалгүй нас барсан бол 24-27 насны дөрвөн эрэгтэй, нэг эмэгтэй шархадсан
Aug 30


ИНЧОНЫ ШҮҮХ ОНГОЦНЫ ОСЛЫН БАРИУЛ ТАТСАН МОНГОЛ ИРГЭНД ЯЛ ОНОГДУУЛЛАА
БНСУ-ын Инчон хотын шүүх Монгол Улсын 51 настай иргэн А-д нислэгийн үеэр зорчигч тээврийн онгоцны ослын гарцын нээлтийн бариулыг татаж, ажиллуулахыг завдсан хэргээр 4 сарын хорих ял оноож, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн байна. Хэрэг 2025 оны 11-р сарын 30-ны өглөөний 03:15 цагийн орчимд Монголоос БНСУ-ын Инчоны олон улсын нисэх онгоцны буудлыг чиглэн нисэж байсан зорчигч тээврийн онгоцонд гарчээ. Тухайн үед А ослын гарцын нээлтийн бариулыг татаж, ажиллуулахыг завдсан ба
Aug 29


ГЕРМАНД ЦАГААЧ БИЗНЕС ЭРХЛЭГЧИД AFD НАМЫГ ЭСЭРГҮҮЦЭН АЖИЛ ХАЯЛАА
Германы Саксон-Анхальт мужид цагаачлалын бодлогоо чангатгаж, “ремиграци”-ийг дэмждэг AfD намын дэмжлэг огцом нэмэгдэж байгаа нь цагаач иргэдийн болгоомжлолыг нэмэгдүүлж байна. Тэд тус нам засгийн эрхэнд гарвал цагаачдын эсрэг ялгаварлан гадуурхалт, нийгмийн гадуурхал нэмэгдэхээс болгоомжилж байна. 8 дугаар сарын 26-нд Магдебург хотод 120 гаруй цагаач бизнес эрхлэгч AfD намыг эсэргүүцэн, ресторан, дэлгүүр, барбер шоп зэрэг бизнесээ таван цагийн турш хаажээ. “Migra-Streik” нэрт
Aug 28
bottom of page