top of page

ИХ БРИТАНИ, ХОЙД ЕВРОПТ ЧИЙГЛЭГ, ШУУРГАТАЙ ӨВӨЛ БОЛОХ МАГАДЛАЛТАЙ

Oct 6
1 min read

Их Британийн Цаг уурын алба (Met Office)-ны мэдээлснээр Номхон далайн экваторын төв хэсэгт ажиглагдаж буй El Niño үзэгдэл түүхэн дэх хамгийн өндөр түвшинд хүрээд байна.


El Niño нь Номхон далайн экваторын хэсгийн далайн ус ердийнхөөсөө дулаарах үед үүсдэг байгалийн уур амьсгалын үзэгдэл бөгөөд дэлхийн цаг агаарын хэв шинжид нөлөөлдөг үзэгдэл юм



Met Office-ийн мэдээллээр El Niño-гийн нөлөөгөөр Их Британи болон Хойд Европын зарим хэсэгт намрын сүүл, өвлийн эхээр ердийнхөөс илүү чийглэг, салхитай, тогтворгүй цаг агаар тохиолдох магадлал нэмэгдэж байна. Гэхдээ урьдчилсан төлөв нь тодорхой үйл явдлыг бус, харин магадлалын өөрчлөлтийг харуулдаг гэж онцолжээ. Мөн мэргэжилтнүүд өвлийн сүүлчээр Британи болон баруун хойд Европт хүйтрэлт, цас орох магадлал өссөнийг анхааруулж, ойролцоогоор хоёрдугаар сарын сүүл хүртэл үргэлжлэх төлөв ажиглагдаж байгааг дурджээ.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page