top of page


E-SCOOTER УНАСАН ХҮҮХДҮҮДИЙН ЭЦЭГ ЭХИЙГ ХУУЛИЙН ДАГУУ ШАЛГАЖ БАЙНА
Германы Доод Саксони мужийн Ротенбург (Wümme) хотод хоёр хүүхэд нийтийн зам талбайд электрон скүүтэр унаж явсан нь цагдаагийн шалгалтаар тогтоогджээ. Цагдаагийн газрын мэдээлснээр уг явдал 2026 оны есдүгээр сарын 12-ны бямба гарагийн үдээс хойш болсон бөгөөд хүүхдүүдийг шалгасны дараа тэдний эцэг эхэд холбогдуулан захиргааны зөрчлийн ажиллагаа эхлүүлсэн байна. Цагдаа нар хүүхдүүдэд скүүтэр унахыг эцэг эх нь зөвшөөрсөн эсэхийг одоо шалгаж байгаа аж. Германд цахилгаан скүүтэрий
5 days ago


АЛЬПЫН ДООГУУР АВСТРИ, ИТАЛИЙГ ХОЛБОСОН 55 КМ ТӨМӨР ЗАМЫН ТУННЕЛЬ
Австри, Италийн хилээр Альпын нурууг нэвтлэн баригдаж буй Бреннерийн суурь туннель нь Европын төмөр замын хамгийн том дэд бүтцийн төслүүдийн нэг бөгөөд Инсбрук хотын ойролцоох Силл хавцлаас Италийн Өмнөд Тироль дахь Фортецца буюу Франценсфесте хүртэл 55 км үргэлжилнэ. Инсбрукийн өмнөд хэсгийн одоо ашиглагдаж буй 12.7 км-ийн төмөр замын хонгилыг хамруулан тооцвол Германаас Италийн Верона хүрэх газар доорх төмөр замын холболтын нийт урт 64 км болох юм. 2026 оны долдугаар сарын
Sep 12


ГЕРМАН УЛС 12 ОРНЫ ИРГЭДЭД ДИПЛОМЫН ШААРДЛАГА ТАВИХГҮЙ
Герман улс тодорхой 12 орны иргэдэд боловсролын диплом, мэргэжлийн мэргэшлээ албан ёсоор хүлээн зөвшөөрүүлэхгүйгээр тус улсад ажиллах боломж олгож байгаагаа зарлалаа. Германы Хөдөлмөрийн яамны "Make it in Germany" албан ёсны эх сурвалжийн мэдээлснээр энэ зохицуулалт Гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн журмын (BeschV) 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт үндэслэдэг. Үүний дагуу дараах орнуудын иргэд мэргэжлийн мэргэшлээс үл хамааран Германд ажиллах боломжтой: Үүнд Андорра, Австрал
Sep 10


ГЕРМАНЫ КАНЦЛЕР МЕРЦ ТРАМПТАЙ ХИЙХ УТАСНЫ ЯРИАГАА ЦУЦАЛЛАА
Германы канцлер Фридрих Мерц АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай хийхээр товлосон утасны яриагаа цуцаллаа. Энэ нь Трамп Германы Саксони-Анхальт мужийн сонгуульд барууны чиглэлийн AfD нам ялалт байгуулсныг олон нийтийн сүлжээнд сайшаасантай холбоотой байж болзошгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Трамп өөрийн Truth Social хуудсандаа AfD-ийн сонгуулийн амжилтыг “маш том шөнө” хэмээн тэмдэглэж, “MGGA” гэх товчлол ашигласан байна. Энэ нь түүний “Make America Great Again” буюу “Амери
Sep 10


САКСОНИ-АНХАЛЬТ МУЖИЙН СОНГУУЛЬД ХЭТ БАРУУНЫ AFD НАМ ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА
Германы Саксони-Анхальт мужид есдүгээр сарын 6-нд болсон парламентын сонгуульд үндсэрхэг үзэлтэй, хэт барууны чиглэлийн AFD нам түүхэн өндөр үр дүн үзүүлж, хамгийн олон санал авчээ. Урьдчилсан дүнгээр AFD нийт саналын 44 орчим хувийг авч, хамгийн ойрын өрсөлдөгч болох канцлер Фридрих Мерцийн тэргүүлдэг CDU намыг ойролцоогоор 18 хувийн саналтайгаар ардаа орхилоо. AFD нь цагаачлалын бодлогыг эрс шүүмжилж, хууль бус цагаачлалыг хязгаарлах, Германы үндэсний ашиг сонирхлыг илүү нэ
Sep 7


ГЕРМАН УЛС БОНН ДАХЬ ОРОСЫН КОНСУЛЫН ГАЗРЫГ ХААНА
Германы Лейпциг-Халле нисэх буудалд дрон илэрч, нислэгийн үйл ажиллагаанд саад учруулсан хэрэг өнгөрсөн хугацаанд анхаарал татсан. Тэгвэл Германы эрх баригчид өнөөдөр буюу 9-р сарын 1-нд уг дрон халдлагын ард Оросын тал байсан гэж албан ёсоор мэдэгдлээ. Гадаад хэргийн сайд Йохан Вадефул, Дотоод хэргийн сайд Александр Добриндт нар Берлинд хамтарсан хэвлэлийн бага хурал хийх үеэр дээрх мэдэгдлийг гаргасан байна. Добриндт уг үйл явдлыг Европт Оросын явуулж буй “эрлийз дайны” ажи
Sep 2


ГЕРМАНД ЦАГААЧ БИЗНЕС ЭРХЛЭГЧИД AFD НАМЫГ ЭСЭРГҮҮЦЭН АЖИЛ ХАЯЛАА
Германы Саксон-Анхальт мужид цагаачлалын бодлогоо чангатгаж, “ремиграци”-ийг дэмждэг AfD намын дэмжлэг огцом нэмэгдэж байгаа нь цагаач иргэдийн болгоомжлолыг нэмэгдүүлж байна. Тэд тус нам засгийн эрхэнд гарвал цагаачдын эсрэг ялгаварлан гадуурхалт, нийгмийн гадуурхал нэмэгдэхээс болгоомжилж байна. 8 дугаар сарын 26-нд Магдебург хотод 120 гаруй цагаач бизнес эрхлэгч AfD намыг эсэргүүцэн, ресторан, дэлгүүр, барбер шоп зэрэг бизнесээ таван цагийн турш хаажээ. “Migra-Streik” нэрт
Aug 28


ФРАНКФУРТЫН НИСЭХ БУУДЛЫН ХОЁР АЖИЛТАН МАЛЯРИАГААР НАС БАРЖЭЭ
Германы Франкфуртын нисэх онгоцны буудалд нисэх онгоцоор тээвэрлэгдэн ирсэн Anopheles төрлийн шумуулд хазуулснаас үүдэлтэй малярийн халдвар бүртгэгдэж, хоёр ажилтан нас баржээ. Франкфуртын эрүүл мэндийн алба наймдугаар сарын 26-нд мэдээлэхдээ, нийт зургаан ажилтан хамгийн хүнд хэлбэрийн “Malaria tropica” буюу хумхаа өвчний халдвар авснаас хоёр нь нас барж, үлдсэн дөрөв нь эмчлүүлэн эдгэрсэн гэж мэдэгдсэн байна. Одоо нисэх буудалд шумуул барих тусгай хавхнууд суурилуулж, бариг
Aug 27


ЕВРОПТ 2026 ОНД ОЙН ТҮЙМЭРТ 616 МЯНГА ГАРУЙ ГА ТАЛБАЙ ШАТААД БАЙНА
Европ даяар ойн түймрийн нөхцөл байдал ноцтой хэвээр байна. Европын Комиссын Хамтарсан судалгааны төвийн (JRC) мэдээллээр наймдугаар сарын 19-ний байдлаар Европт 616,202 га талбай түймэрт өртөөд байна. Энэ нь 2026 оныг Европын сүүлийн жилүүдийн хамгийн хүнд түймрийн улирал болж байгааг онцолжээ. Испани, Португал, Грек, Франц, Итали, Балканы орнууд төдийгүй Бельги, Герман зэрэг түймрийн эрсдэл харьцангуй бага гэж тооцогддог хойд хэсгийн орнуудад ч томоохон түймэр гарчээ. Бельг
Aug 21


2000-10,000 ЕВРОГООР ЦАГААЧ ЗӨӨДӨГ БАЛКАНЫ БҮЛГИЙН ТОЛГОЙЛОГЧ БАРИГДЖЭЭ
Герман, Сербийн эрх баригчид Eurojust, Europol-ын дэмжлэгтэйгээр Балканы маршрутаар 600 гаруй цагаачийг хууль бусаар хил нэвтрүүлсэн гэж сэжиглэгдэж буй сүлжээний гол зохион байгуулагчдын нэгийг наймдугаар сарын 5-нд Белград хотод баривчилжээ. Сүлжээ нь Сирийн иргэдийг Сербиэс Унгар, эсвэл Босни, Герцеговинаас Хорват руу хууль бусаар нэвтрүүлж, улмаар Словак, Чех, Польш, Австриар дамжуулан Герман болон Баруун Европын бусад оронд тээвэрлэдэг байжээ. Нэг цагаачийг хил нэвтрүүлэ
Aug 20


ЕХ: ЦАХИЛГААН БАРААГ ЗАСВАРЛУУЛАХ НЬ ИЛҮҮ АШИГТАЙ ХУУЛЬ БАТЛАГДЛАА
Европын Холбоонд эвдэрсэн цахилгаан бараа, электрон төхөөрөмжөө шууд шинээр солихын оронд засварлуулах боломжийг нэмэгдүүлсэн “Барааг засварлах эрхийн тухай” Директив 2026 оны 7 дугаар сарын 31-нээс хэрэгжиж эхэллээ. Шинэ дүрэм нь хэрэглэгчдийг эвдэрсэн бүтээгдэхүүнээ хаяж, шинээр худалдан авахаас илүүтэй засварлуулж, ашиглалтын хугацааг нь уртасгахад чиглэж байна. Ингэснээр хэрэглэгчдийн зардлыг бууруулахын зэрэгцээ хог хаягдал, байгаль орчны бохирдлыг багасгах зорилготой юм
Aug 19


ЕХ-НЫ ЦАГААЧЛАЛЫН ШИНЭ БОДЛОГО АЮУЛГҮЙ БАЙДАЛД ИЛҮҮ ТӨВЛӨРЧ БАЙНА
Европын Холбооны Шилжилт хөдөлгөөн, орогнолын тухай шинэ хууль энэ оны зургадугаар сарын 12-ноос бүрэн хэрэгжиж эхэлсэн ч хил хамгаалалт, хууль бус шилжилт хөдөлгөөн болон буцаах ажиллагаанд түлхүү анхаарч байгаа нь ажиллах хүчний хомсдолыг шийдвэрлэх хэрэгцээтэй зөрчилдөж байна. Тус журамд нийт 10 хууль эрх зүйн баримт бичгээс бүрддэг. (Migration and Home Affairs) ЕХ-ны Хөдөлмөрийн байгууллагын 2025 оны EURES тайланд Европ даяар 2,617 төрлийн ажил мэргэжилд ажиллах хүчний
Aug 11


ПОЛЬШ, ГЕРМАНЫ ХООРОНД ГАЗРЫН ТОСНЫ ОРДООС ҮҮДЭЛТЭЙ ЗӨРЧИЛДӨӨН ЭХЭЛЛЭЭ
Польшийн Балтийн тэнгисийн эргээс илрүүлсэн газрын тос, байгалийн хийн томоохон хуримтлал хоёр орны хооронд байгаль орчин, эрчим хүчний бодлогын маргаан үүсгэж эхэллээ. Канадын Central European Petroleum (CEP) компани Польшийн баруун хойд хэсгийн Świnoujście боомтоос ойролцоогоор 6 км-ийн зайд, Балтийн тэнгист Wolin East ордыг илрүүлсэн. Компанийн тооцоогоор уг талбайд 22 сая тонн олборлох боломжтой нүүрсустөрөгч, мөн ойролцоогоор 5 тэрбум шоо метр арилжааны зориулалттай байг
Aug 10


ГЕРМАНЫ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД ТЭСРЭХ БӨМБӨГТЭЙ ДРОН ИЛЭРЧЭЭ
2026 оны наймдугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Германы Лейпциг/Халле олон улсын нисэх буудалд тэсрэх төхөөрөмж, детонатор бүхий дрон илэрч, бөмбөг устгах алба робот ашиглан аюулгүй болгожээ. Урьдчилсан мэдээллээр дронд Semtex төрлийн хуванцар тэсрэх бодис ашигласан гэж үзэж байна. Alexander Dobrindt / ХБНГУ-ын Дотоод хэргийн сайд/ Германы Дотоод хэргийн сайд Александр Добриндт уг үйл явдлыг “аюулгүй байдалд учирч буй шинэ түвшний заналхийлэл” хэмээн тодорхойлж, дроны гара
Aug 7


ЕВРОПТ НИСЭХ ОНГОЦНЫ ТҮЛШ ХОМСДОЖ, ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ДАРАМТ ҮҮСЛЭЭ
Европ, Азийн олон улс шатахууны нийлүүлэлтийн хүндрэлтэй нүүр тулж байна. Ялангуяа Европт нисэх онгоцны түлшний хомсдол эрчимжиж, хөгжиж буй импортлогч орнуудад боловсруулсан газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдах эрсдэл нэмэгджээ. Харин АНУ-д нийлүүлэлтийн дарамт нэмэгдэж байгаа ч одоогоор бодит хомсдол үүсээгүй байна. Мөн ахуйн зориулалтын шингэрүүлсэн хийн түлш (LPG)-ийн нийлүүлэлт муудаж, дэлхийн хэмжээнд ойролцоогоор 3.4 тэрбум хүн эрсдэлд өртөж болзошгүйг Олон
Aug 6


ЕВРОПЫН ХОЛБОО: AI-ИЙН ХУРДНААС ИЛҮҮ АЮУЛГҮЙ, НАЙДВАРТАЙ БАЙДАЛ ЧУХАЛ
Европын Холбоо хиймэл оюун ухааны шинэ загваруудыг бүс нутагтаа нэвтрүүлэхийн өмнө аюулгүй байдал, эрсдэл, мэдээллийн үнэн зөв байдал, хэрэглэгчийн эрхэд үзүүлэх нөлөөллийг илүү нарийн үнэлэх шинэ зохицуулалтаа энэ 7 хоногоос эхлэн хэрэгжүүлж эхэллээ. Шинэ журам нь OpenAI, Google, Anthropic зэрэг компаниудын AI загваруудыг зах зээлд гаргахаас өмнө нэмэлт шаардлага хангах, эрсдэлийн үнэлгээ хийх, шаардлагатай тохиолдолд хамгаалалтын арга хэмжээг баталгаажуулах боломжийг Европы
Aug 6


ЕВРОПЫН ХОЛБОО ОРОСЫН 32 БАНКНЫ ГҮЙЛГЭЭГ ХОРИГЛОЛОО
ЕХ-ны элчин сайд нар 2026 оны 7-р сарын 23-нд Оросын эсрэг 21 дэх хоригийн багцыг батлав. ЕХ-ноос мэдэгдснээр сүүлийн дөрвөн жилийн хамгийн том багц юм. Гол заалтуудын тухайд Оросын 32 банктай хийх гүйлгээг хориглох, крипто компаниуд болон газрын тосны худалдааны платформуудад хязгаарлалт, Оросын газрын тосны үнийн дээд хязгаарыг баррель тутамд 44.10 ам.доллараар царцаах, мөн Фон дер Ляений хэлснээр, Оросын байлдагчдыг ЕХ-нд албан ёсоор оруулахгүй байх чиглэлд чухал алхам хий
Jul 24


ГЕРМАНЫ САКСОНИ МУЖИЙН STADE ХОТОД ЗУРГААН ХҮН БУУДУУЛЖ АМИА АЛДЛАА
Германы Доод Саксони мужийн Stade хотын эх, хүүхдийн асрамжийн төвийн залуучуудын халамжийн хэсэгт гарсан буудалцааны улмаас зургаан хүн амиа алдлаа. Хохирогчид бүгд тус байгууллага болон холбогдох нийгмийн үйлчилгээний байгууллагын ажилтнууд байсан бөгөөд дөрвөн эмэгтэй, хоёр эрэгтэй байжээ. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр хэргийн гол сэжигтэн нь 45 настай, Германд төрсөн Турк гаралтай бөгөөд гурван сартай охиныхоо асран хамгаалах эрхтэй холбоотой маргаантай байсан аж. У
Jun 30


ГЕРМАН УЛС ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫГ БУУРУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Герман улс татвар өндөртэй гэдгээрээ алдартай. Харин одоо эсрэгээрээ, иргэдийнхээ татварын ачааллыг бууруулах төлөвлөгөө боловсруулж байна. Канцлер Мерцийн удирдаж буй CDU болон SPD намуудын эвслийн засгийн газар орлогын албан татварыг бууруулахаар төлөвлөжээ. Сангийн сайд Ларс Клингбайлийн хэлснээр, сардаа ойролцоогоор 2,500–4,000 еврогийн орлоготой ажилчдыг хамруулан нийт ажиллагчдын 95 хувийн гарт илүү их мөнгө үлдээх зорилготой байна. Энэхүү татварын хөнгөлөлт нь улсын тө
Jun 27


ГЕРМАН: ЗУЛ САРЫН БАЯРЫН ХАЛДЛАГЫН ЭТГЭЭДЭД НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЛОО
Германы шүүх 2024 онд Зул сарын баярын зах дээр автомашинаар олон хүн рүү дайрч, хүний амь нас хохироосон хэрэгт буруутгагдсан Саудын Араб гаралтай 51 настай сэтгэцийн эмчид бүх насаар нь хорих ял оноолоо. Шүүхээс түүнийг санаатайгаар хүний амь хөнөөсөн гэм буруутайд тооцож, гэмт хэргийн онц ноцтой шинжийг тогтоосон байна. Ингэснээр ялтан хугацаанаас өмнө суллагдах боломжгүй болжээ. Уг халдлагын улмаас таван эмэгтэй, есөн настай нэг хүү амиа алдаж, хэдэн зуун хүн гэмтсэний за
Jun 26
bottom of page