top of page

ГЕРМАНЫ GALERIA KAUFHOF ДАМПУУРЛАА ЗАРЛАЖ, 83 ИХ ДЭЛГҮҮР ЭРСДЭЛД ОРЛОО

Oct 2
1 min read

Германы Galeria Kaufhof сүлжээ их дэлгүүр өнөөдөр өглөө дампуурлын өргөдөл гаргажээ. Тус компаний удирдлага нийт 83 их дэлгүүр, 12,000 орчим ажилтан ажлын байр эрсдэлд орсон тухай зарлаад байна. Тус компаний 83 салбар бүгд түр хугацаанд ажилласаар байх бөгөөд хамгийн эхэнд 33 салбарыг ашигт ажиллагааны үүднээс хаах эрсдэлтэй гэж мэдэгджээ. Тухайлбал эрсдэлтэй гэж дурдагдсан газруудад Freiburg, Mannheim, Koblenz, Mainz зэрэг салбарууд багтсан байна.



Түүнчлэг Германд сүүлийн үед худалдааны салбарын зарим компаниуд санхүүгийн хүндрэлд орж, дампуурлын ажиллагаа эхлүүлэх тохиолдол нэмэгдэж байна. Үүнд хэрэглэгчдийн худалдан авалтын зан төлөв өөрчлөгдөх, үйл ажиллагааны зардал өсөх, түрээс болон ажиллах хүчний зардал нэмэгдэх зэрэг хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page