ГЕРМАНЫ КАНЦЛЕР ФРЕДРИХ МЕРЦИЙН CDU НАМ БЕРЛИНД ЯЛАГДАЛ ХҮЛЭЭЛЭЭ

Германы канцлер Фридрих Мерцийн тэргүүлдэг Христийн ардчилсан холбоо (CDU) есдүгээр сарын 20-нд болсон Мекленбург-Өрнөд Померан болон Берлин мужийн парламентын сонгуулиар дахин ухралт үзүүллээ. Мекленбург-Өрнөд Померанд CDU ердөө 4.8 хувийн санал авч, парламентын суудал авах таван хувийн босгыг давж чадсангүй. Харин Берлинд CDU 18.8 хувийн саналтайгаар хоёрдугаар байрт орсон ч өмнөх сонгуулийн дүнгээс 9.5 нэгж хувиар буурчээ.
Эдгээр нь Мерц канцлер болсноос хойших CDU-ийн орон нутгийн сонгуулийн хоёр дахь ялагдал болж байна.

Эдгээр сонгууль нь холбооны Засгийн газрын сонгууль биш боловч CDU-ийн хувьд орон нутгийн түвшинд гарсан үр дүн нь канцлер Мерцийн намын удирдлага болон Засгийн газрын бодлогод үзүүлэх улс төрийн дарамтыг нэмэгдүүлж байгаа юм. Түүнчлэн Мерц Мекленбург-Өрнөд Помераны үр дүнг “гамшиг” хэмээн тодорхойлсон ч канцлер болон CDU-ийн даргын албан тушаалаа үргэлжлүүлэн хашина гэдгээ мэдэгдсэн байна.



Comments