E-SCOOTER УНАСАН ХҮҮХДҮҮДИЙН ЭЦЭГ ЭХИЙГ ХУУЛИЙН ДАГУУ ШАЛГАЖ БАЙНА

Германы Доод Саксони мужийн Ротенбург (Wümme) хотод хоёр хүүхэд нийтийн зам талбайд электрон скүүтэр унаж явсан нь цагдаагийн шалгалтаар тогтоогджээ.
Цагдаагийн газрын мэдээлснээр уг явдал 2026 оны есдүгээр сарын 12-ны бямба гарагийн үдээс хойш болсон бөгөөд хүүхдүүдийг шалгасны дараа тэдний эцэг эхэд холбогдуулан захиргааны зөрчлийн ажиллагаа эхлүүлсэн байна. Цагдаа нар хүүхдүүдэд скүүтэр унахыг эцэг эх нь зөвшөөрсөн эсэхийг одоо шалгаж байгаа аж.

Германд цахилгаан скүүтэрийг замын хөдөлгөөнд 14 нас хүрсэн хүн унах эрхтэй. Харин 14-өөс доош насны хүүхэд нийтийн замд E-Scooter жолоодохыг хориглодог. Үүнд жолооны үнэмлэх шаардагддаггүй боловч тээврийн хэрэгсэлд хамаарах бусад хууль, тэр дундаа даатгалын шаардлагыг заавал хангах ёстой байдаг.



Comments