ГЕРМАНЫ “METRO” СҮЛЖЭЭНИЙ ОХУ ДАХЬ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТӨРД ШИЛЖҮҮЛЭВ

Хүнс, өргөн хэрэглээний барааг бөөний хэлбэрээр ресторан, кафе, зочид буудал болон зах зээлд нийлүүлдэг Германы METRO AG компанийн ОХУ дахь бүх салбаруудыг түр захиргаанд төрд шилжүүлэх тухай Владимир Путин зарлиг гаргажээ. METRO AG нь ОХУ-д 91 худалдааны төвтэй, ойролцоогоор 9,000 ажилтантай. 2025. оны санхүүгийн жилд ОХУ дахь бизнесийн борлуулалт ойролцоогоор 2.6 тэрбум евро хүрсэн байна.

Зарлигийн дагуу METRO-ийн ОХУ дахь салбарыг “UK Torg RUS” хэмээх оросын менежментийн компанид түр хугацаагаар удирдуулахаар болсон байна. Үүний улмаас METRO AG ОХУ дахь бизнесийнхээ удирдлагын хяналтыг алдсан гэж тус компани мэдээлжээ. Гэхдээ энэ нь METRO-ийн ОХУ дахь хөрөнгийг шууд бүрмөсөн хураасан гэсэн үг биш. Өмчлөх эрх нь формаль утгаараа METRO AG-д хэвээр байгаа боловч компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд тавих хяналт орлого ОХУ-ын захиргаанд шилжсэн байна.



Comments