top of page


УЛС ОРНУУД ГАНЦААРДЛЫН ЭСРЭГ СТРАТЕГИА ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА
Европын Холбооны Хамтарсан Судалгааны Төвийн (JRC) 2025 оны судалгаагаар европчуудын 13 хувь нь “байнга эсвэл үргэлж” ганцаарддаг бол 36 хувь нь хааяа ганцаардлыг мэдэрдэг гэжээ. Судалгаанд хамгийн их өртөж буй бүлгээр 15–30 насны залуусыг онцолсон байна. Мөн 2024 онд Европын 18–35 насны залуусыг хамарсан судалгаагаар 57 хувь нь өөрийгөө дунд болон өндөр түвшний ганцаардалтай гэж үнэлжээ. Францад энэ үзүүлэлт хамгийн өндөр түвшинд хүрч, залуусын бараг гуравны хоёр нь ямар нэг
4 hours ago


БАРУУН ЕВРОПЫН ОРНУУД ХАЛУУНЫ СЭРЭМЖЛҮҮЛЭГ ЗАРЛАЖ ЭХЭЛЛЭЭ
2026 оны 6-р сарын 18-наас эхлэн Баруун болон Өмнөд Европын орнуудад Сахарын халуун агаарын урсгал нөлөөллөөр халууны давалгаа эхлэх төлөвтэй байна. Зарим бүс нутагт агаарын температур 40 хэмд хүрч, шөнийн температур 20–25 хэмээс доош буухгүй “тропик шөнүүд” үргэлжлэхийг цаг уурчид анхааруулж байна. 🇪🇸 Испани – Севилья, Кордова, Сарагоса орчимд 40 хэм хүрч болзошгүй. Шөнийн температур өндөр хэвээр байх төлөвтэй. 🇫🇷 Франц – Парис болон өмнөд бүсүүдэд 34–40 хэм хүрэх төлөвт
1 day ago


2025 ОНЫ СТАТИСТИКИЙН МЭДЭЭЛЛЭЭР ГЕРМАН УЛСААС 1.25 САЯ ХҮН ГАРЧЭЭ
Герман улсын Холбооны Статистикийн Газрын (Destatis) гаргасан хамгийн сүүлийн тайлангаар 2025 онд тус улсад нийт 1.48 сая хүн нүүн ирсэн нь 2024 онтой харьцуулахад 13 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Мөн 1.25 сая хүн Германаас гарсан байна. Үүний үр дүнд Германы цэвэр шилжилт хөдөлгөөн (орж ирэгсэд болон гарч явсан хүмүүс) 235 мянгад хүрч, өмнөх оныхоос 45 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Бууралтад гол орогнол хүсэгчид боллх Сири улсаас ирэх цэвэр шилжилт хөдөлгөөн 67 хувь, Афг
2 days ago


ШВЕЙЦАРТ БҮХ НИЙТИЙН САНАЛ АСУУЛГААР ХҮН АМЫГ 10 САЯД БАРИХ САНАЛ УНАЛАА
2026 оны 6-р сарын 14-нд Швейцар улсад болсон үндэсний санал асуулгаар хүн амыг 10 саяас хэтрүүлэхгүй байх тухай санаачилгыг иргэдийн 55% нь эсэргүүцэж, 45% нь дэмжжээ. Санал хураалтын ирц 58.86% хүрсэн тул хүчин төгөлдөрт тооцсон байна. Ингэснээр Швейцар улс цагаачлалын нээлттэй бодлогоо хэвээр үлдээж байгаа юм. Уг санаачилгыг Швейцарийн Ардын Нам (SVP) гаргасан бөгөөд хүн ам 9.5 саяд хүрсэн тохиолдолд цагаачлалын бодлогыг чангатгах, цаашлаад Европын Холбоотой байгуулсан чөл
4 days ago


ЭБОЛА ВИРУСИЙН ХАЛДВАРТАЙ ӨВЧТӨНИЙГ ГЕРМАНД БҮРЭН ЭМЧИЛЖЭЭ
Ардчилсан Конго болон Уганда улсад эбола вирусын дэгдэлт үргэлжилж байгаа энэ үед халдвар авсан АНУ-ын эмч Питер Стаффордыг 2026 оны 5-р сарын 19-нд Германы Берлин хотын Шарите эмнэлэгт хүргэн бүрэн эмчилжээ. Тэрээр Конго дахь эмнэлэгт ажиллах үеэрээ халдвар авч, өндөр хамгаалалттай тусгаарлах тасагт эмчлүүлсний дараа бүрэн эдгэрч, PCR шинжилгээ нь сөрөг гарснаар эмнэлгээс гарсан байна. Мөн түүний гэр бүлийнхэн хяналтын хугацаагаа дуусгажээ. 2026 оны 6-р сарын 14-ний байдлаар
5 days ago


ЕВРОПЫН ХОЛБОО МОНГОЛ УЛСТАЙ ХАРИЛЦАН ВИЗ ХӨНГӨВЧЛӨХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛНЭ
Европын парламент Монгол Улстай визийн нөхцөлийг хөнгөвчлөх хэлэлцээр байгуулах хэлэлцээг эхлүүлэх хүсэлтийг албан ёсоор Европын Комисс болон Европын Холбооны Зөвлөлд хүргүүлжээ. Энэ тухай 5-р сарын 26–30-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилсан Европын парламентын зургаан гишүүнээс бүрдсэн төлөөлөгчид мэдээлсэн байна. Төлөөлөгчдийг Төв Ази болон Монгол Улстай харилцах Европын парламентын төлөөлөгчдийн тэргүүн Giuseppina Princi: уг хэлэлцээрийг Kazakhstan-тай хэрэгжүүлж буй загвар
6 days ago


2026 ОНЫ ДАШТ БАЙГАЛЬ ОРЧИНД ХАМГИЙН ИХ БОХИРДОЛ ҮҮСГЭХ ТЭМЦЭЭН БОЛНО
2026 оны хөлбөмбөгийн Дэлхийн аврага шалгаруулах тэмцээн эхлэж байгаа билээ. АНУ, Канад, Мексик улсад хамтран зохион байгуулагдах хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөгөөрөө өмнөх бүх тэмцээний дээд амжилтыг тогтоож болзошгүй байна. Scientists for Global Responsibility болон Environmental Defense Fund байгууллагын хамтарсан судалгаагаар 2026 оны ДАШТ-ий үеэр нийт 9.02 сая тонн нүүрстөрөгчийн давхар исэл ялгарах төлөвтэй байг
Jun 11


ОРОС-УКРАИНЫ ДАЙН 1,570 ДАХЬ ХОНОГТОО ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Орос-Украины дайн эхэлснээс хойш 1,570 хоног болоод байна. Украины Ерөнхийлөгч Зеленский 6-р сарын 4-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Путин-д биечлэн уулзаж, бүрэн галын зогсоол байгуулах санал тавьсан ч Кремль хүлээн аваагүй юм. Өнөөдөр Орос улс Киев болон бусад хотуудад томоохон пуужин, дроны довтолгоог хийсээр байна. Мөн Украины эрчим хүчний болон чухал дэд бүтцүүд үргэлжлэн өртсөөр байна. Харин Их Британи, Герман, Францын удирдагчид Лондонд уулзаж, Украины галын зогсоолын саналыг дэ
Jun 10


БЕРЛИНД ХОРТОЙ ШАВЖ ТАРХАЖ, ХЭД ХЭДЭН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ ХААЛАА
Германы нийслэл Берлин хотод “царс модны өт” (Oak Processionary Moth) хэмээх хортой шавж олноор үржиж, зарим дүүрэгт ноцтой асуудал үүсгээд байна. Нөхцөл байдал хүндэрсний улмаас спортын талбай, ногоон байгууламжуудыг хүртэл түр хугацаагаар хаажээ. Хамгийн их хохирол амсаж буй бүс нь Jungfernheide орчим юм. Тус бүсэд амьдардаг иргэдийн мэдээлснээр байшин, автомашин, хаалга, хана, гэрлийн шон зэрэг бараг бүх зүйл шавжаар бүрхэгдсэн байна. Орон нутгийн оршин суугчид, ялангуяа ө
Jun 8


ЕХ-НЫ ЦАГААЧЛАЛЫН ШИНЭ ХУУЛЬ 6-Р САРЫН 12-НООС МӨРДӨГДӨЖ ЭХЭЛНЭ
ЕХ-ны Цагаачлалын Шинэ Хууль 2026 оны 6-р сарын 12-ноос хүчин төгөлдөр болно. Энэ нь 10 хуулийн актаас бүрдэх цогц тогтолцоо бөгөөд гишүүн орнуудын хилийн шалгалт, орогнолын процедурыг нэгдсэн стандартад оруулах зорилготой юм. Гол өөрчлөлтүүд 1. “Аюулгүй гуравдагч орон” ЕХ-ны гишүүн орнууд цагаачдыг тэдний эх орон биш ч гэсэн “аюулгүй” хэмээн зарлагдсан гуравдагч улс руу илгээх эрхтэй болно. 2. Хугацаа уртасгасан саатуулалт 2026 оны 6-р сараас эхлэн цагаачдыг урт хугацаагаар
Jun 3


СУПЕРМАРКЕТЫН САГС, ТЭРЭГ НИЙТИЙН БИЕ ЗАСАХ ГАЗРААС Ч ИЛҮҮ ИХ НЯНТАЙ
Хүмүүс нийтийн бие засах газар орсны дараа гараа угаахаа бараг мартдаггүй. Харин супермаркетаар үйлчлүүлсний дараа гараа угаах нь төдийлөн түгээмэл биш байдаг. Гэвч судлаачдын үзэж буйгаар супермаркет нь зарим тохиолдолд ариун цэврийн өрөөнөөс ч илүү бактери үржих таатай орчин болдог байна. Коронавирусийн цар тахлын үеэр олон нийтийн газруудад гар ариутгагч болон ариутгалын алчуурыг өргөн хэрэглэж байсан. Энэ дадлыг одоо ч үргэлжлүүлэх шаардлагатай гэж микробиологич профессор
Jun 2


ЕХ-НЫ ЦАГААЧЛАЛЫН ХАТУУ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨНӨӨДӨР ТОХИРОЛЦООНД ХҮРНЭ
Европын Холбоо цагаачлалын бодлогоо эрс хатуужуулж байна. Өнөөдөр буюу 6-р сарын 2-нд ЕХ-ны гишүүн орнууд болон Европарламент цагаачдын “Буцаалтын шинэ журам”-ыг тохиролцоонд хүрнэ. Энэ нь сүүлийн арав гаруй жилийн хугацаанд хэрэгжих хамгийн чанга хуулийн арга хэмжээ болох юм. Шинэ хуулиар одоог хүртэл зөвшөөрөлгүй цагаачийг зөвхөн өөрийн эх орон руу нь буцааж болдог байсан. Шинэ журмаар тэдгээр хүмүүсийг эх орноос нь өөр, гуравдагч улс руу буцаах боломжтой болно. Үүний тулд
Jun 2


ПЕТЕР МАЖАР: ЕРӨНХИЙЛӨГЧ ОГЦРОХГҮЙ БОЛ ҮНДСЭН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА
Унгарын Ерөнхий сайд Петер Мажар 2026 оны 6-р сарын 1-нд Ерөнхийлөгч Тамаш Шуйокийг албан тушаалаас нь огцруулах зорилгоор Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санаачилга гаргаж байгаагаа мэдэгдлээ. Тэрээр хэвлэлийн бага хурлын үеэр “Ерөнхийлөгч сайн дураараа огцрохгүй бол Засгийн газар хууль зүйн шаардлагатай арга хэмжээг эхлүүлнэ” хэмээн мэдэгдсэн байна. Унгарын Ерөнхий сайд Петер Мажар Мажар Ерөнхийлөгч Шуйокийг өмнөх эрх баригч хүчний нөлөөн дор ажиллаж ирсэн гэж шүүмжил
Jun 1


ФРАНКФУРТЫН НИСЭХ БУУДЛЫН ШИНЭ TERMINAL 3-ЫН SKYLINE-BAHN ЗОГСОНО
Fraport компанийн мэдээлснээр Франкфуртын нисэх буудлын зорчигчдыг шинэ Терминал 3 руу тээвэрлэх зориулалттай шинэ Skyline-Bahn шугам ашиглалтад орсноосоо ердөө нэг сарын дараа ажиллагааг нь түр зогсоохоор болжээ. Шалтгааныг нь “техникийн тохируулга болон системийн оновчлол” гэж тайлбарласан байна. Франкфуртын нисэх буудлын Терминал 1-ээс Терминал 3 хүртэл зорчигчдыг найман минутаас бага хугацаанд хүргэдэг уг галт тэрэг өдөрт 25 мянга хүртэлх зорчигч, зочинд үйлчилж эхэлсний
May 29


ИСПАНИЙН АТГ ЕРӨНХИЙ САЙД ПЕДРО САНЧЕСИЙН ӨРӨӨНД НЭГЖЛЭГ ХИЙЖЭЭ
🇪🇸 Европ • Улс төр • Авлига Испанийн Авлигатай тэмцэх байгууллага болон цагдаагийн алба хаагчид эрх баригч PSOE намын төв байр, тэр дундаа Ерөнхий сайдын ажлын өрөөнд нэгжлэг хийжээ. Тодруулбал, Испанийн шүүхийн зөвшөөрлөөр Мадрид хотын Феррас гудамж дахь PSOE намын төв байранд нэгжлэг явуулсан байна. Үндэсний шүүхийн шүүгч Сантьяго Педрасын удирдсан мөрдөн байцаалтын алба тус намын хууль бус санхүүжилттэй холбоотой хэргийг шалгаж байгаа юм. Мөн хэд хэдэн нэр нөлөө бүхи
May 29


ФРАНЦ: 12 НАСТАЙ ХҮҮГИЙН ХЭРЭГТ ХОЛБОГДУУЛАН ХОЁР ХҮҮХДИЙГ СААТУУЛЖЭЭ
Францын баруун хойд хэсэгт орших Рен хотод ням гаригийн орой 12 настай эрэгтэй хүүхэд амь насаа алдаж оршин суугчдыг цочиролд оруулаад байна. Хүүхдийн хүзүүнд алчуур чангалагдсан байдалтай байсан бөгөөд яаралтай тусламж ирэх үед зүрх нь зогссон байжээ. Мөрдөн байцаалтын анхны мэдээллээр загасчин нэгэн хүүхдийн хашхираан сонсоод яаралтай тусламж дуудсан боловч хүүхдийг олж чадаагүй байна. Удалгүй гэрчүүд хүүхдийг олж, цагдаа болон яаралтай тусламжийн алба руу мэдэгджээ. Гал у
May 26


ЕХ: ХАР ТАМХИ, ХҮНИЙ НАЙМААТАЙ ТЭМЦЭХЭД 16.5 САЯ ЕВРО ЗАРЦУУЛНА
Европын Комисс 2026 оны 5-р сарын 21-нд зохион байгуулалттай гэмт хэрэг, мансуурлын бодис болон хүн худалдаалахтай тэмцэх төслүүдийг хамтран санхүүжүүлэх 16.55 сая еврогийн төсөв гаргалаа. Уг санхүүжилт нь цагдаа болон хууль сахиулах байгууллагуудыг дэмжихийн зэрэгцээ иргэний нийгмийн байгууллагуудыг ч хамрах юм. Өнөөдөр европт зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүд нь Европын нийгэмд хүчирхийлэл, авлига болон айлган сүрдүүлэлтийг ашиглан асар их ашиг олж байна. Хүн худалдаала
May 26


ЕХ ЦАГААЧДЫГ БУЦААХ ХАТУУ ХУУЛЬ БАТАЛЖ, ХИЛИЙН ГАДНАХ ТӨВҮҮД НЭЭНЭ
Европын Парламент орогнолын хүсэлт нь татгалзагдсан цагаачдыг ЕХ-ын хилийн гадна байрлах “буцаах төв” (return hubs) рүү нүүлгэн шилжүүлэхийг зөвшөөрсөн шинэ хуулийг баталлаа. Хуулийн гол заалтуудын тухайд шинэ хуулийн дагуу орогнолын хүсэлт нь татгалзагдсан буюу хууль бус байдлаар оршин суугаа цагаачдыг эцсийн буцаалтыг хүлээлгэх ЕХ-ын нутаг дэвсгэрийн гадна байрлах тусгай төвүүдэд хуваарилах. Мөн насанд хүрээгүй дагавар хүүхэдгүй иргэд болон хүүхэдтэй гэр бүлийг эдгээр гадаа
May 23


ДЭЛХИЙН ХАМГИЙН ЖИЖИГ ХУЯГТ АМЬТАН АРГЕНТИНЫ МЕНДОСА МУЖИД ИЛЭРЧЭЭ
Аргентины Мендоса муж дахь Ñacuñán биосферийн дархан цаазат газарт “хуягт ягаан дагина” хэмээх нэн ховор амьтан дахин илэрчээ. Дэлхийн хамгийн жижиг хуягт амьтанд тооцогддог энэхүү төрөл нь ихэнх цагаа газар доор өнгөрүүлдэг тул байгальд харагдах нь маш ховор байдаг байна. Байгаль хамгаалагчид болон орон нутгийн иргэд уг амьтныг дахин харснаа баталсан бөгөөд судлаачид үүнийг тухайн экосистем эрүүл, тогтвортой байгаагийн чухал дохио гэж үзэж байна. Учир нь “хуягт ягаан дагина”
May 22


ЕХ-НЫ ЦАЛИНГИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХ ШИНЭ ХУУЛЬ ХЭРЭГЖИНЭ
Европын Холбооны орнууд "Цалингийн ил тод байдлын хангах" шинэ хуулийг хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. тус хуулийг Герман улс 2026 оны 6 дугаар сарын 7-ноос өмнө хэрэгжүүлэх үүрэгтэй тул бэлтгэл ажил 5 дугаар сард идэвхтэй өрнөж байна. Хэрэгжих шинэ хуулиар Ажил горилогчдын эрх: Ажил олгогчид ажлын зар дээр цалингийн хэмжээ эсвэл доод, дээд хязгаарыг заавал тусгах ёстой. Мөн ярилцлагын шатанд горилогчийн өмнөх цалингийн түүхийг асуухыг хориглосон. Хүйсийн цалингийн зөрүүг арил
May 20
bottom of page