top of page


ФРАНЦ: 12 НАСТАЙ ХҮҮГИЙН ХЭРЭГТ ХОЛБОГДУУЛАН ХОЁР ХҮҮХДИЙГ СААТУУЛЖЭЭ
Францын баруун хойд хэсэгт орших Рен хотод ням гаригийн орой 12 настай эрэгтэй хүүхэд амь насаа алдаж оршин суугчдыг цочиролд оруулаад байна. Хүүхдийн хүзүүнд алчуур чангалагдсан байдалтай байсан бөгөөд яаралтай тусламж ирэх үед зүрх нь зогссон байжээ. Мөрдөн байцаалтын анхны мэдээллээр загасчин нэгэн хүүхдийн хашхираан сонсоод яаралтай тусламж дуудсан боловч хүүхдийг олж чадаагүй байна. Удалгүй гэрчүүд хүүхдийг олж, цагдаа болон яаралтай тусламжийн алба руу мэдэгджээ. Гал у
May 26


ЕХ: ХАР ТАМХИ, ХҮНИЙ НАЙМААТАЙ ТЭМЦЭХЭД 16.5 САЯ ЕВРО ЗАРЦУУЛНА
Европын Комисс 2026 оны 5-р сарын 21-нд зохион байгуулалттай гэмт хэрэг, мансуурлын бодис болон хүн худалдаалахтай тэмцэх төслүүдийг хамтран санхүүжүүлэх 16.55 сая еврогийн төсөв гаргалаа. Уг санхүүжилт нь цагдаа болон хууль сахиулах байгууллагуудыг дэмжихийн зэрэгцээ иргэний нийгмийн байгууллагуудыг ч хамрах юм. Өнөөдөр европт зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүд нь Европын нийгэмд хүчирхийлэл, авлига болон айлган сүрдүүлэлтийг ашиглан асар их ашиг олж байна. Хүн худалдаала
May 26


ЕХ ЦАГААЧДЫГ БУЦААХ ХАТУУ ХУУЛЬ БАТАЛЖ, ХИЛИЙН ГАДНАХ ТӨВҮҮД НЭЭНЭ
Европын Парламент орогнолын хүсэлт нь татгалзагдсан цагаачдыг ЕХ-ын хилийн гадна байрлах “буцаах төв” (return hubs) рүү нүүлгэн шилжүүлэхийг зөвшөөрсөн шинэ хуулийг баталлаа. Хуулийн гол заалтуудын тухайд шинэ хуулийн дагуу орогнолын хүсэлт нь татгалзагдсан буюу хууль бус байдлаар оршин суугаа цагаачдыг эцсийн буцаалтыг хүлээлгэх ЕХ-ын нутаг дэвсгэрийн гадна байрлах тусгай төвүүдэд хуваарилах. Мөн насанд хүрээгүй дагавар хүүхэдгүй иргэд болон хүүхэдтэй гэр бүлийг эдгээр гадаа
May 23


ДЭЛХИЙН ХАМГИЙН ЖИЖИГ ХУЯГТ АМЬТАН АРГЕНТИНЫ МЕНДОСА МУЖИД ИЛЭРЧЭЭ
Аргентины Мендоса муж дахь Ñacuñán биосферийн дархан цаазат газарт “хуягт ягаан дагина” хэмээх нэн ховор амьтан дахин илэрчээ. Дэлхийн хамгийн жижиг хуягт амьтанд тооцогддог энэхүү төрөл нь ихэнх цагаа газар доор өнгөрүүлдэг тул байгальд харагдах нь маш ховор байдаг байна. Байгаль хамгаалагчид болон орон нутгийн иргэд уг амьтныг дахин харснаа баталсан бөгөөд судлаачид үүнийг тухайн экосистем эрүүл, тогтвортой байгаагийн чухал дохио гэж үзэж байна. Учир нь “хуягт ягаан дагина”
May 22


ЕХ-НЫ ЦАЛИНГИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХ ШИНЭ ХУУЛЬ ХЭРЭГЖИНЭ
Европын Холбооны орнууд "Цалингийн ил тод байдлын хангах" шинэ хуулийг хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. тус хуулийг Герман улс 2026 оны 6 дугаар сарын 7-ноос өмнө хэрэгжүүлэх үүрэгтэй тул бэлтгэл ажил 5 дугаар сард идэвхтэй өрнөж байна. Хэрэгжих шинэ хуулиар Ажил горилогчдын эрх: Ажил олгогчид ажлын зар дээр цалингийн хэмжээ эсвэл доод, дээд хязгаарыг заавал тусгах ёстой. Мөн ярилцлагын шатанд горилогчийн өмнөх цалингийн түүхийг асуухыг хориглосон. Хүйсийн цалингийн зөрүүг арил
May 20


ИТАЛИД 24 ЦАГИЙН БҮХ НИЙТИЙН АЖИЛ ХАЯЛТ БОЛЖ, ТЭЭВРИЙН САЛБАР СААТЛАА
Итали улсад үйлдвэрчний эвлэлүүдийн уриалгаар зохион байгуулагдсан 24 цагийн бүх нийтийн ажил хаялт өрнөж, нийтийн үйлчилгээ болон зам тээврийн салбарт ихээхэн саатал үүслээ. Уг эсэргүүцлийн арга хэмжээ нь Засгийн газрын төсвийн таналт болон гадаад бодлогыг иргэд эсэргүүцэн жагсаж байгаа юм. Тодруулбал Төмөр зам: Үндэсний болон бүсийн галт тэрэгнүүд зөвхөн хуулиар заасан баталгаат цагуудад (06:00–09:00, 18:00–21:00) маш хязгаарлагдмал ажиллаж, бусад цагийн аялалууд цуцлагдлаа
May 19


ТРАМП КАНАДЫГ АНУ-ЫН МУЖ БОЛГОХ ТУХАЙ МЭДЭГДЭЛ ХИЙЛЭЭ
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Гренландыг АНУ-д нэгтгэх, мөн Канад улсыг АНУ-ын нэг муж болгох тухай мэдэгдэл хийсний дараа Канад Арктикийн аюулгүй байдлаа бэхжүүлэхийн тулд хойд европын орнуудтай илүү ойр хамтран ажиллах хэлэлцээрт орлоо. Канадын эрх баригчид Арктик бүсээ хамгаалахад өмнөх шигээ зөвхөн АНУ-д найдахгүй байх бодлого барьж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Канад Гренланд, Дани болон хойд европын оронуудтай цэргийн болон аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа өргөжү
May 17


ЕХ: АЖЛАА АЛДАХ ЭРСДЭЛТЭЙ АЖИЛЧДАД УРЬДЧИЛСАН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ
Европын Холбоо ажлаа алдсан болон алдах эрсдэлтэй ажилчдыг дэмжих санхүүгийн механизмаа өргөтгөх шийдвэр гаргалаа. Европын Парламент болон ЕХ-ний гишүүн орнууд Европын Дэлхийн өрсөлдөөний тохируулгын санг (EGF) бэхжүүлэх саналын талаар улс төрийн тохиролцоонд хүрлээ. Шинэ дүрмийн дагуу ажилчид ажлаа аль хэдийн алдсан байхад дэмжлэг хүлээн авахаас илүүтэйгээр халагдах магадлалтай болоход дахин сургалт, ажил эрхлэлтийн туслалцааг урьдчилан авах боломж нээгдэж байгаа юм. EGF-ийн
May 16


ЕХ ГАЛТ ТЭРГЭЭР ЗОРЧИХ ТАСАЛБАР ХУДАЛДАН АВАХЫГ ИЛҮҮ ХЯЛБАР БОЛГОНО
Европын Комисс 2026 оны тавдугаар сарын 13-нд Европ даяар галт тэргээр зорчихыг илүү хялбар болгох шинэ дүрмийн төслийг танилцууллаа. Энэхүү өөрчлөлт нь ялангуяа олон улсын болон хэд хэдэн компанийн галт тэргээр дамжин зорчдог хүмүүст чиглэж байна. Шинэ дүрэм хэрэгжвэл зорчигчид нэг л сайтаас эсвэл апп-аас хэд хэдэн галт тэрэгний компанийн тасалбарыг нэг дор захиалах боломжтой болно. Өөрөөр хэлбэл, улс дамнасан аялал хийхдээ тасалбар бүрийг тусад нь авах шаардлагагүй болно гэ
May 14


ВЛАДИМИР ПУТИН: ГУРАВДАГЧ ОРОНД ЗЛЕНСКИЙТЭЙ УУЛЗАХАД БЭЛЭН
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Украинтай хийж буй дайн “дуусах дөхөж байна” гэдгээ илэрхийлж, Зеленскийтэй гуравдагч улсад уулзахад бэлэн байгаагаа мэдэгдэв. Путин “Гурав дахь улсад уулзаж болно, гэвч зөвхөн урт хугацааны энх тайвны хэлэлцээр бүрэн тохирсны дараа, гарын үсэг зурах ёслолд л оролцоно” гэж тодотгов. АНУ-ын ерөнхийлөгч Трампын саналаар гурван өдөр гал зогсоож, хоёр тал 1,000 хоригдол тус бүр солилцохоор тохиролцоод байна. Gerhard Schröder Мөн Путин Европын ул
May 11


ВЛАДИМИР ПУТИН: ГУРАВДАГЧ ОРОНД ЗЕЛЕНСКИЙТЭЙ УУЛЗАХАД БЭЛЭН
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Украинтай хийж буй дайн “дуусах дөхөж байна” гэдгээ илэрхийлж, Зеленскийтэй гуравдагч улсад уулзахад бэлэн байгаагаа мэдэгдэв. Путин “Гурав дахь улсад уулзаж болно, гэвч зөвхөн урт хугацааны энх тайвны хэлэлцээр бүрэн тохирсны дараа, гарын үсэг зурах ёслолд л оролцоно” гэж тодотгов. АНУ-ын ерөнхийлөгч Трампын саналаар гурван өдөр гал зогсоож, хоёр тал 1,000 хоригдол тус бүр солилцохоор тохиролцоод байна. Gerhard Schröder Мөн Путин Европын ул
May 11


ГЕРМАНЫ ДӨРВӨН ИРГЭНЭЭС ХАНТА ВИРУСЫН СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ ИЛЭРЛЭЭ
Нидерландаас Антарктидын аялалд гарсан MV Hondius аяллын хөлөг дээр ханта вирусын халдвар гарч 3 хүн нас бараад байна. Өнөөдөр Германы дөрвөн иргэнээс сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, тусгаарлалтын тээврээр Франкфурт хот руу хүргэлээ. Тэдэнд одоогоор шинж тэмдэг илрээгүй ч өндөр эрсдэлтэй хавьталд тооцон хяналтад авчээ. Хөлөг дээр нэг Герман иргэн нас барж, өөр нэг иргэн эмнэлэгт эмчлүүлж байгаа юм. Өвчний шинж тэмдэгт өндөр халуурах, булчин өвдөх, амьсгалын хүндрэл багтаж байг
May 10


ИХ БРИТАНИ ХЯТАДЫН ЭЛЧИН САЙДЫГ ДУУДЖЭЭ
Их Британи Хятадын элчин сайд Жэн Зэгуанг-ийг Гадаад яамандаа дуудан тайлбар шаарджээ. Энэ нь Лондонгийн Old Bailey шүүхээс Хятадын талд тагнуул хийсэн хэрэгт хоёр хүнийг буруутайд тооцсоны дараа болсон байна. Шүүхээс Питер Вай болон Билл Юэн нарыг Хятадын талд ажиллаж, Их Британид амьдарч буй Хонг Конгийн ардчиллын төлөө тэмцэгчдийг мөрдөн тандаж байсан гэж тогтоожээ. Прокурорууд тэднийг “сүүдрийн цагдаагийн ажиллагаа” явуулсан хэмээн буруутгаж байгаа юм. Тагнуулын хэрэгт хо
May 9


ЕВРОПИЙН КОМИСС ИНСТАГРАМ БОЛОН ФЭЙСБҮҮК-ИЙГ ШҮҮХЭД ӨГНӨ
Европийн комисс Мета компаний эзэмшдэг Instagram болон Facebook сүлжээнүүдийг 13-аас доош насны хэрэглэгчдийг хамгаалах талаар хангалтгүй арга хэмжээ авсан байж болзошгүй хэмээн урьдчилсан дүгнэлт гаргалаа. Тус дүгнэлтэд, Meta компани нас баталгаажуулах болон хүүхдүүдийг зохисгүй контент, донтох эрсдэлээс хамгаалах хяналтын системээ хангалттай хэрэгжүүлээгүй гэж үзжээ. Мөн бага насны хэрэглэгчид насанд хүрэгчдэд зориулсан контент үзэх, танихгүй хүмүүстэй холбогдох боломж нээл
May 7


ОНГОЦНЫ ТҮЛШНИЙ ҮНЭ ОГЦОМ ӨССӨНӨӨС ЕВРОПТ 13,000 НИСЛЭГ ЦУЦЛАГДЖЭЭ
Дэлхий даяар онгоцны түлшний үнэ огцом өссөнөөс болж Европт сүүлийн 14 хоногт 13,000 гаруй нислэг цуцлагдаж, нийт 2 сая билетийн борлуулалтаар буурчээ. Түлшний үнэ өсөхөд хүргэсэн гол шалтгаан нь Ормузын хоолойн түлшний тээвэрлэлт саатаснаас үүдэлтэй юм. Европын авиакомпаниуд зардлаа бууруулах зорилгоор богино зайн олон нислэгээ цуцалж, том оврын онгоцны оронд жижиг онгоц ашиглаж, ашиггүй зарим маршрутаа түр зогсоогоод байна. Жишээ нь Lufthansa 20,000 гаруй богино зайн (Европ
May 6


НИДЕРЛАНДЫН АЯЛЛЫН ХӨЛӨГ ДЭЭР "HANTAVIRUS" ДЭГДЭЖ, 3 ХҮН НАС БАРЛАА
Нидерландын Oceanwide Expeditions компанийн MV Hondius аяллын хөлөг дээр хантавирусын дэгдэлт гарч, гурван зорчигч нас баржээ. Тус Хантавирус нь ихэвчлэн мэрэгч амьтдын ялгадас, шээс, шүлсээр дамжин халдварладаг. Эхний үед халуурах, ядрах, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч, хүндэрвэл уушигны хатгалгаа, амьсгалын дутагдалд хүргэдэг байна. Одоогоор тусгай эмчилгээ байхгүй гэж ДЭМБ мэдэгдлээ. Хөлөг онгоц 3-р сард Аргентины Ушуайа хотоос Антарктидын чиглэлд 147 зорчигч, багийн
May 6


ОХУ: ГАДААД ХЭЛНИЙ ЦАГИЙГ БАГАСГАЖ, “ОРОСЫН ОЮУН САНАА” ШИНЭ ХИЧЭЭЛ ОРНО
2026 оны 9 сарын 1-нээс ОХУ-ын ерөнхий боловсролын сургуулийн 5–7 дугаар ангийн сурагчдын гадаад хэлний хичээлийн цагийг бууруулах шийдвэр гаргажээ. Тодруулбал, англи, франц, испани, хятад хэлний долоо хоногийн хичээлийг 3 цагаас 2 цаг болж багасах бөгөөд дунд сургуулийн нийт гадаад хэлний цаг 510-аас 408 цаг болж буурах юм. Чөлөөлөгдсөн хичээлийн цагийг “Оросын оюун санаа ба ёс суртахууны соёл” (ДНКР) нэртэй шинэ хичээлд зориулахаар төлөвлөжээ. Уг хичээлийг 5-р ангид 17 цаг,
May 3


ПЕНТАГОН ГЕРМАНААС 5,000 ЦЭРГЭЭ ТАТАХААР БОЛСНОО МЭДЭГДЛЭЭ
Пентагон 2026 оны 5 дугаар сарын 1-нд Германаас ойролцоогоор 5,000 цэрэг татан гаргахаа зарллаа. Энэ шийдвэрийг 6–12 сарын дотор хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгааг онцолжээ. Түүнчлэг Ерөнхийлөгч Доналд Трамп хэвлэлийнхэнд “5,000-аас хамаагүй илүүг татан гаргана” гэж мэдэгдсэн байна. Харин Конгрессын гишүүн Бүгд Найрамдах Намын Сенатын Зэвсэгт хүчний хорооны дарга Roger Wicker болон Төлөөлөгчдийн танхимын дарга Mike Rogers хамтарсан мэдэгдэлдээ энэ шийдвэр Путин-д буруу дохи
May 3


ГЕРМАНД АЛБАДАН БУЦААЛТ БУУРСАН НЬ ОУ-ЫН ДАЙНЫ НӨХЦӨЛТЭЙ ХОЛБООТОЙ
2026 оны эхний улиралд Германаас 4,807 хүнийг албадан буцаажээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 1,344 хүнээр бага үзүүлэлт юм. Таван жил дараалан өсөж байсан албадан буцаалтын тоо энэ удаа анх удаа буурсан байна. Холбооны Дотоод хэргийн яам үүний шалтгааныг Ойрхи дорнодын дайны нөхцөл хурцадсаны дараа Германы таван муж Иран руу буцаалт хийхийг түр зогсоосон. Мөн дайны бүс нутгийн иргэдийг буцаах ажил удааширсан гэж мэдээллээ. Канцлер Мерцийн засгийн газар 2026 оныг Германы хатуу
May 2


МОНГОЛ РУУ АЯЛАХ ТАЛААРХ GOOGLE-ИЙН ХАЙЛТ ӨМНӨХ ЖИЛЭЭС 60%-ААР ӨСЖЭЭ
Дэлхийн 100 гаруй оронд 350 гаруй төрлийн аяллын хөтөлбөр санал болгодог Explore Worldwide аялалын компанийн мэдээлснээр Google дээр Монголд аялах хайлт өмнөх жилтэй харьцуулахад 60 хувиар өссөн бөгөөд нүүдэлчдийн соёл, өргөн уудам нутаг, адал явдалт аялал сонирхогчдын тоо эрс нэмэгдэж байгааг онцолжээ. 2026 оны эхний улиралд Монгол улсад 143,431 гадаадын жуулчин зочилсон бөгөөд энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 39 хувиар өссөн үзүүлэлт юм. Ялангуяа 3-р сард жуулчдын
May 1
bottom of page