ГЕРМАНЫ ДӨРВӨН ИРГЭНЭЭС ХАНТА ВИРУСЫН СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ ИЛЭРЛЭЭ
- May 10
- 1 min read

Нидерландаас Антарктидын аялалд гарсан
MV Hondius аяллын хөлөг дээр ханта вирусын халдвар гарч 3 хүн нас бараад байна. Өнөөдөр Германы дөрвөн иргэнээс сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, тусгаарлалтын тээврээр Франкфурт хот руу хүргэлээ. Тэдэнд одоогоор шинж тэмдэг илрээгүй ч өндөр эрсдэлтэй хавьталд тооцон хяналтад авчээ.

Хөлөг дээр нэг Герман иргэн нас барж, өөр нэг иргэн эмнэлэгт эмчлүүлж байгаа юм. Өвчний шинж тэмдэгт өндөр халуурах, булчин өвдөх, амьсгалын хүндрэл багтаж байгаа бөгөөд хэд хэдэн улсын иргэдтэй холбоотой сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна.



Comments