ЕХ-НЫ ЦАЛИНГИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХ ШИНЭ ХУУЛЬ ХЭРЭГЖИНЭ
- May 20
- 1 min read
Европын Холбооны орнууд "Цалингийн ил тод байдлын хангах" шинэ хуулийг хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. тус хуулийг Герман улс 2026 оны 6 дугаар сарын 7-ноос өмнө хэрэгжүүлэх үүрэгтэй тул бэлтгэл ажил 5 дугаар сард идэвхтэй өрнөж байна.

Хэрэгжих шинэ хуулиар
Ажил горилогчдын эрх: Ажил олгогчид ажлын зар дээр цалингийн хэмжээ эсвэл доод, дээд хязгаарыг заавал тусгах ёстой. Мөн ярилцлагын шатанд горилогчийн өмнөх цалингийн түүхийг асуухыг хориглосон.

Хүйсийн цалингийн зөрүүг арилгах: Компаниуд эрэгтэй, эмэгтэй ажилтнуудын цалингийн дундаж зөрүүг тайлагнах үүрэг хүлээх бөгөөд үндэслэлгүйгээр 5%-иас дээш зөрүү гарвал хамтарсан шалгалт оруулж, зөрчлийг арилгах арга хэмжээ авна. Мөн Германы Холбооны Хөдөлмөрийн шүүх (BAG) аль хэдийн үүнтэй холбоотой шийдвэрүүдийг гаргаж эхэлсэн бөгөөд хэрэв эмэгтэй ажилтан өөртэйгөө ижил түвшний эрэгтэй ажилтнаас бага цалин авч байгаагаа нотолбол ялгаварлан гадуурхсан гэх үндэслэлд тооцож, нотлох үүргийг ажил олгогчид шилжүүлдэг болсон.



Comments