top of page

ЕХ ЦАГААЧДЫГ БУЦААХ ХАТУУ ХУУЛЬ БАТАЛЖ, ХИЛИЙН ГАДНАХ ТӨВҮҮД НЭЭНЭ

  • 2 days ago
  • 1 min read

Европын Парламент орогнолын хүсэлт нь татгалзагдсан цагаачдыг ЕХ-ын хилийн гадна байрлах “буцаах төв” (return hubs) рүү нүүлгэн шилжүүлэхийг зөвшөөрсөн шинэ хуулийг баталлаа. Хуулийн гол заалтуудын тухайд шинэ хуулийн дагуу орогнолын хүсэлт нь татгалзагдсан буюу хууль бус байдлаар оршин суугаа цагаачдыг эцсийн буцаалтыг хүлээлгэх ЕХ-ын нутаг дэвсгэрийн гадна байрлах тусгай төвүүдэд хуваарилах. Мөн насанд хүрээгүй дагавар хүүхэдгүй иргэд болон хүүхэдтэй гэр бүлийг эдгээр гадаад төвүүдэд илгээхийг хуулиар хориглосон байна. Герман, Нидерланд, Австри, Дани улсууд 2026 оны эцэс гэхэд “буцаах төвүүдийг” ажиллуулах зорилт тавьжээ.



Тус хуулийг парламентын 389 гишүүн зөвшөөрч, 206 нь эсэргүүцснээр баталсан бөгөөд ЕХ-ын цагаачлалын дүрмийг чангатгах томоохон алхам гэж үзэж байна.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page