ЕХ: ХАР ТАМХИ, ХҮНИЙ НАЙМААТАЙ ТЭМЦЭХЭД 16.5 САЯ ЕВРО ЗАРЦУУЛНА
- 4 hours ago
- 1 min read
Европын Комисс 2026 оны 5-р сарын 21-нд зохион байгуулалттай гэмт хэрэг, мансуурлын бодис болон хүн худалдаалахтай тэмцэх төслүүдийг хамтран санхүүжүүлэх 16.55 сая еврогийн төсөв гаргалаа. Уг санхүүжилт нь цагдаа болон хууль сахиулах байгууллагуудыг дэмжихийн зэрэгцээ иргэний нийгмийн байгууллагуудыг ч хамрах юм.

Өнөөдөр европт зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүд нь Европын нийгэмд хүчирхийлэл, авлига болон айлган сүрдүүлэлтийг ашиглан асар их ашиг олж байна. Хүн худалдаалах нь дэлхий дахинаа хоёрдугаарт орох хууль бус эдийн засгийн хэлбэр бөгөөд ЕХ-д жил бүр ойролцоогоор 10,000 хохирогч бүртгэгддэг. Энэ гэмт хэрэг нь мансуурлын бодис худалдаалах, нууцаар хилийг гаталгах, мөнгө угаах болон баримт бичгийн залиланттай ихэнхдээ холбоотой байдаг.

Санхүүжилт хаана зарцуулагдах вэ?
1.Гэмт хэргийн сүлжээний тагнуулын мэдээллийн зургийг сайжруулах
2. Улс хооронд гэтлэн мөрдөх болон санхүүгийн мөрдөн шалгалтыг хөнгөвчлөх
3. Гэмт хэргийн нэвтрэлтийг зогсоох урьдчилан сэргийлэх арга хэмжээг дэмжих
4. ЕХ-д хүн худалдаалах зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүдийг задлан устгахад чиглэнэ. Түүнчлэн Хууль сахиулах байгууллага, иргэний нийгмийн болон хувийн хэвшлийн байгууллагууд тус төсвөөс санхүүжүүлэлт хүсэлт боломжтой бөгөөд 2026 оны 5-р сарын 21-нөөс 9-р сарын 3 хүртэл нээлттэй байна. Энэ нь 2023–2027 оны Дотоод Аюулгүй Байдлын Санхүүгийн Хөтөлбөрийн нэг хэсэг юм.



Comments