top of page

ИХ БРИТАНИ ХЯТАДЫН ЭЛЧИН САЙДЫГ ДУУДЖЭЭ

  • May 9
  • 1 min read

Их Британи Хятадын элчин сайд Жэн Зэгуанг-ийг Гадаад яамандаа дуудан тайлбар шаарджээ. Энэ нь Лондонгийн Old Bailey шүүхээс Хятадын талд тагнуул хийсэн хэрэгт хоёр хүнийг буруутайд тооцсоны дараа болсон байна.



Шүүхээс Питер Вай болон Билл Юэн нарыг Хятадын талд ажиллаж, Их Британид амьдарч буй Хонг Конгийн ардчиллын төлөө тэмцэгчдийг мөрдөн тандаж байсан гэж тогтоожээ. Прокурорууд тэднийг “сүүдрийн цагдаагийн ажиллагаа” явуулсан хэмээн буруутгаж байгаа юм. Тагнуулын хэрэгт холбогдсон хүмүүсийн нэг нь Хонг Конгийн ардчиллын идэвхтэн Нейтан Ло байжээ. Хятадын эрх баригчид түүнийг баривчлуулах мэдээлэл өгсөн хүнд 100 мянган фунтын шагнал амласан байсан талаар мэдээлэгдсэн байна.



Их Британийн Аюулгүй байдлын сайд Дэн Жарвис “энэ төрлийн ажиллагаа нь Их Британийн бүрэн эрхт байдалд халдсан хэрэг бөгөөд хэзээ ч тэвчихгүй” гэж мэдэгджээ. Харин Хятадын Элчин сайдын яам уг хэргийг “улс төрийн зорилготой, хуулийг ашигласан ажиллагаа” хэмээн буруутгаж, Бээжин өөрийн эрх ашгийг хамгаалах арга хэмжээ авна гэж мэдэгдсэн байна. Энэ хэрэг нь Их Британийн түүхэнд Хятадын талд тагнуул хийсэн хэрэгт анх удаа ял шийтгэл оногдуулсан тохиолдол болж байгаа бөгөөд Лондон-Бээжингийн харилцаанд шинэ цея йЙйхурцадмал байдал үүсгэж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.


Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page