top of page

МОНГОЛ РУУ АЯЛАХ ТАЛААРХ GOOGLE-ИЙН ХАЙЛТ ӨМНӨХ ЖИЛЭЭС 60%-ААР ӨСЖЭЭ

  • 2 minutes ago
  • 1 min read

Дэлхийн 100 гаруй оронд 350 гаруй төрлийн аяллын хөтөлбөр санал болгодог Explore Worldwide аялалын компанийн мэдээлснээр Google дээр Монголд аялах хайлт өмнөх жилтэй харьцуулахад 60 хувиар өссөн бөгөөд нүүдэлчдийн соёл, өргөн уудам нутаг, адал явдалт аялал сонирхогчдын тоо эрс нэмэгдэж байгааг онцолжээ.

 


2026 оны эхний улиралд Монгол улсад 143,431 гадаадын жуулчин зочилсон бөгөөд энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 39 хувиар өссөн үзүүлэлт юм. Ялангуяа 3-р сард жуулчдын тоо 50 хувиар нэмэгджээ.

2026 оны эхний таван сард 600,000 гаруй гадаадын жуулчин Монголд зочилсон бөгөөд жилийн эцэст 1 сая жуулчин хүлээн авч, 2 тэрбум ам.долларын орлого олно гэж тооцоолж байна.



Дэлхийн аялал жуулчлалын трендийг судалдаг Untamed Traveling компани Монголын аялал жуулчлалыг хурдацтай өсөж буй орноор нэрлэжээ. Түүнчлэн Европоос Монгол руу нислэгийн холболт ч сайжирч байгаа бөгөөд 2026 оны 4-р сараас шинэ нислэгийн чиглэлүүд нэмэгдсэн тухай дурджээ.

Эх сурвалж: Explore Worldwide

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page