top of page

ЕВРОПИЙН КОМИСС ИНСТАГРАМ БОЛОН ФЭЙСБҮҮК-ИЙГ ШҮҮХЭД ӨГНӨ

  • 2 minutes ago
  • 1 min read

Европийн комисс Мета компаний эзэмшдэг Instagram болон Facebook сүлжээнүүдийг 13-аас доош насны хэрэглэгчдийг хамгаалах талаар хангалтгүй арга хэмжээ авсан байж болзошгүй хэмээн урьдчилсан дүгнэлт гаргалаа.



Тус дүгнэлтэд, Meta компани нас баталгаажуулах болон хүүхдүүдийг зохисгүй контент, донтох эрсдэлээс хамгаалах хяналтын системээ хангалттай хэрэгжүүлээгүй гэж үзжээ. Мөн бага насны хэрэглэгчид насанд хүрэгчдэд зориулсан контент үзэх, танихгүй хүмүүстэй холбогдох боломж нээлттэй хэвээр байгааг шүүмжилжээ.



Энэ нь Европын Холбооны хэрэгжүүлж буй Digital Services Act буюу “Дижитал үйлчилгээний тухай хууль”-ийн шаардлагыг зөрчсөн байж болзошгүй аж. Уг хууль нь технологийн компаниудыг хүүхэд хамгаалал, хууль бус контентын хяналт, хэрэглэгчийн аюулгүй байдлыг сайжруулах үүрэгтэй болгосон юм. Хэрэв зөрчил нь батлагдвал Meta компанийг 8 тэрбум евро эсвэл Европ дахь үйлчилгээнийх нь үйл ажиллагаанд нэмэлт хязгаарлалт тавих хүртэл арга хэмжээ авах боломжтой гэж шинжээчид үзэж байна.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page