ОХУ: ГАДААД ХЭЛНИЙ ЦАГИЙГ БАГАСГАЖ, “ОРОСЫН ОЮУН САНАА” ШИНЭ ХИЧЭЭЛ ОРНО
- 8 minutes ago
- 1 min read
2026 оны 9 сарын 1-нээс ОХУ-ын ерөнхий боловсролын сургуулийн 5–7 дугаар ангийн сурагчдын гадаад хэлний хичээлийн цагийг бууруулах шийдвэр гаргажээ. Тодруулбал, англи, франц, испани, хятад хэлний долоо хоногийн хичээлийг 3 цагаас 2 цаг болж багасах бөгөөд дунд сургуулийн нийт гадаад хэлний цаг 510-аас 408 цаг болж буурах юм.

Чөлөөлөгдсөн хичээлийн цагийг “Оросын оюун санаа ба ёс суртахууны соёл” (ДНКР) нэртэй шинэ хичээлд зориулахаар төлөвлөжээ. Уг хичээлийг 5-р ангид 17 цаг, 6–7 дугаар ангид тус бүр 34 цагаар үзэхээр байна.

Шинэ хөтөлбөрийн сурах бичгийг Москвагийн Багшийн Их Сургууль боловсруулж байгаа бөгөөд уг ажилд Крымийн митрополит Тихон (Шевкунов) оролцож байгаа нь анхаарал татаж байна. Түүнийг дэлхийн зарим том хэвлэлүүд “Путины оюун санааны зөвлөх” хэмээн нэрлэж байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ



Comments