top of page

НИДЕРЛАНДЫН АЯЛЛЫН ХӨЛӨГ ДЭЭР "HANTAVIRUS" ДЭГДЭЖ, 3 ХҮН НАС БАРЛАА

  • 23 minutes ago
  • 1 min read

Нидерландын Oceanwide Expeditions компанийн MV Hondius аяллын хөлөг дээр хантавирусын дэгдэлт гарч, гурван зорчигч нас баржээ. Тус Хантавирус нь ихэвчлэн мэрэгч амьтдын ялгадас, шээс, шүлсээр дамжин халдварладаг. Эхний үед халуурах, ядрах, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч, хүндэрвэл уушигны хатгалгаа, амьсгалын дутагдалд хүргэдэг байна. Одоогоор тусгай эмчилгээ байхгүй гэж ДЭМБ мэдэгдлээ.



Хөлөг онгоц 3-р сард Аргентины Ушуайа хотоос Антарктидын чиглэлд 147 зорчигч, багийн гишүүдтэй хөдөлсөн байна. 4-р сарын эхнээс зорчигчдод халуурах, ходоод гэдэс хямрах шинж тэмдэг илэрч, зарим нь хүндэрч уушигны хатгалгаа, амьсгалын дутагдалд хүрчээ. 5-р сарын 2-нд хийсэн шинжилгээгээр хантавирус батлагдсан бөгөөд одоогоор хөлөг Кабо-Верде арлын ойролцоо тусгаарлагдаад байна.



Нас барагсдын дунд Нидерландын хоёр иргэн байгаа бөгөөд нэг эмэгтэй Сент-Хеленаас буусны дараа нислэгийн үеэр бие нь муудаж, улмаар нас барсан байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын мэдээлснээр 2026 оны 5-р сарын 4-ний байдлаар хөлөг дээр нийт 7 тохиолдол бүртгэгдээд байгааг онцолжээ .



Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page