ФРАНЦ: 12 НАСТАЙ ХҮҮГИЙН ХЭРЭГТ ХОЛБОГДУУЛАН ХОЁР ХҮҮХДИЙГ СААТУУЛЖЭЭ
- 7 minutes ago
- 1 min read
Францын баруун хойд хэсэгт орших Рен хотод ням гаригийн орой 12 настай эрэгтэй хүүхэд амь насаа алдаж оршин суугчдыг цочиролд оруулаад байна. Хүүхдийн хүзүүнд алчуур чангалагдсан байдалтай байсан бөгөөд яаралтай тусламж ирэх үед зүрх нь зогссон байжээ.

Мөрдөн байцаалтын анхны мэдээллээр загасчин нэгэн хүүхдийн хашхираан сонсоод яаралтай тусламж дуудсан боловч хүүхдийг олж чадаагүй байна. Удалгүй гэрчүүд хүүхдийг олж, цагдаа болон яаралтай тусламжийн алба руу мэдэгджээ. Гал унтраагчид болон SMUR яаралтай тусламжийн баг сэхээх оролдлого хийсэн боловч амжилтгүй болжээ.

Харин даваа гаригийн өглөө 16 настай хөвгүүнийг баривчилж, удалгүй нэгэн охин өөрийн санаачилгаар цагдаад очин мэдүүлэг өгчээ. Хоёулаа Рений прокурорын газрын мэдэгдлийн дагуу цагдан хоригдоод байна. Гурван насанд хүрээгүй хүүхдийн хоорондын асуудал, хэргийн талаар одоогоор мэдээлэл өгөөгүй байна. Рени хотын прокурорын газар бага насны хүүхдийг алсан гэмт хэргийн мөрдөн байцаалтыг нэн даруй нээж, тусгайлан зохион байгуулалттай гэмт хэргийн хэлтэст шилжүүлсэн байна. Гал унтраах албаны усанд шумбагчид Вилен голын дагуу нотлох баримт хайж ажиллаж байна.



Comments