ОНГОЦНЫ ТҮЛШНИЙ ҮНЭ ОГЦОМ ӨССӨНӨӨС ЕВРОПТ 13,000 НИСЛЭГ ЦУЦЛАГДЖЭЭ
- 3 minutes ago
- 1 min read
Дэлхий даяар онгоцны түлшний үнэ огцом өссөнөөс болж Европт сүүлийн 14 хоногт 13,000 гаруй нислэг цуцлагдаж, нийт 2 сая билетийн борлуулалтаар буурчээ. Түлшний үнэ өсөхөд хүргэсэн гол шалтгаан нь Ормузын хоолойн түлшний тээвэрлэлт саатаснаас үүдэлтэй юм.

Европын авиакомпаниуд зардлаа бууруулах зорилгоор богино зайн олон нислэгээ цуцалж, том оврын онгоцны оронд жижиг онгоц ашиглаж, ашиггүй зарим маршрутаа түр зогсоогоод байна. Жишээ нь Lufthansa 20,000 гаруй богино зайн (Европын) нислэгээ түр хугацаанд цуцалж байгаагаа зарлаад байна. Мөн Turkish Airlines, KLM, British Airways зэрэг Европын бусад компаниуд ч ижил арга хэмжээ авч байна.

Мэргэжилтнүүдийн үнэлгээгээр энэ удаагийн цуцлалт дэлхийн нийт агаарын тээврийн суудлын ойролцоогоор 2 хувийг эзэлж байгаа, Европын олон улсын нислэг, ялангуяа сургуулийн хагас жилийн амралтын үеэр зорчигчдод хүндрэл учруулж магадгүйг байна. Түүнчлэн ойрын хугацаанд түлшний үнэ тогтворжихгүй бол нислэгийн цуцлалт улам нэмэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.



Comments