ПЕНТАГОН ГЕРМАНААС 5,000 ЦЭРГЭЭ ТАТАХААР БОЛСНОО МЭДЭГДЛЭЭ
- 2 hours ago
- 1 min read
Пентагон 2026 оны 5 дугаар сарын 1-нд Германаас ойролцоогоор 5,000 цэрэг татан гаргахаа зарллаа. Энэ шийдвэрийг 6–12 сарын дотор хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгааг онцолжээ. Түүнчлэг Ерөнхийлөгч Доналд Трамп хэвлэлийнхэнд “5,000-аас хамаагүй илүүг татан гаргана” гэж мэдэгдсэн байна.

Харин Конгрессын гишүүн Бүгд Найрамдах Намын Сенатын Зэвсэгт хүчний хорооны дарга Roger Wicker болон Төлөөлөгчдийн танхимын дарга Mike Rogers хамтарсан мэдэгдэлдээ энэ шийдвэр Путин-д буруу дохио өгч болзошгүй” гэж мэдэгдлээ.

Энэ шийдвэр нь Германы Канцлер Фридрих Мерц АНУ-ын Иранд хийж буй дайны стратегийг шүүмжилснийн дараа Трампын гаргаж буй хариу арга хэмжээ юм.
Өнөөдрийн байдлаар Германд нийт 36,000 гаруй АНУ-ын цэрэг байршиж байгаа бөгөөд 5,000 нь нийт тооны ойролцоогоор 14 хувийг эзэлнэ.
Эх сурвалж:DW



Comments