top of page

ВЛАДИМИР ПУТИН: ГУРАВДАГЧ ОРОНД ЗЛЕНСКИЙТЭЙ УУЛЗАХАД БЭЛЭН

  • May 11
  • 1 min read

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Украинтай хийж буй дайн “дуусах дөхөж байна” гэдгээ илэрхийлж, Зеленскийтэй гуравдагч улсад уулзахад бэлэн байгаагаа мэдэгдэв.

Путин “Гурав дахь улсад уулзаж болно, гэвч зөвхөн урт хугацааны энх тайвны хэлэлцээр бүрэн тохирсны дараа, гарын үсэг зурах ёслолд л оролцоно” гэж тодотгов. АНУ-ын ерөнхийлөгч Трампын саналаар гурван өдөр гал зогсоож, хоёр тал 1,000 хоригдол тус бүр солилцохоор тохиролцоод байна.


Gerhard Schröder
Gerhard Schröder

Мөн Путин Европын улстөрчдөөс Германы хуучин канцлер Gerhard Schröder-тэй ярилцахыг илүүд үзнэ” гэж хэлээд, Украины дайны хэлэлцээнд зуучлагчаар оролцуулах санал гаргасан. Харин Европын Холбоо болон Украины тал Германы хуучин канцлер Gerhard Schröder-ийг энхийн хэлэлцээний зуучлагчаар оролцуулахыг зөвшөөрөхгүй. Учир нь тэрээр Оросын төрийн компаниудтай ойр холбоотой, тэдний ашиг сонирхлыг хамгаалж ирсэн гэж үзэж байгаа юм.

 
 
 

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page