top of page


ГЕРМАН: БҮХ ТАТВАРЫГ ЖИЛД 30 ТЭРБУМ ЕВРОГООР БУУРУУЛАХ ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦНЭ
Германы CDU, CSU намууд бүх татвар төлөгчдийн жилийн татварын ачааллыг 25–30 тэрбум еврогоор хөнгөлөх концепцийг боловсруулан танилцууллаа. Төсөлд татваргүй орлогын босгыг дор хаяж 1,000 еврогоор нэмэгдүүлэх, дээд татварын хувийг 42%-иар зогсоох босгыг 70,000 еврооос 85,000 евро болгон ахиулах санал багтсан байна. Канцлер Фридрих Мерц (CDU), Санхүүгийн сайд Ларс Клингбейл (SPD) болон CSU-ийн дарга Маркус Зёдер нар холбооны зөвлөлийн хурлаар шинэчлэлийн үндсэн чиглэлийг хэлэлц
Apr 22


ЕВРОПЫН ХОЛБОО 800 ТЭРБУМ ЕВРОГООР ДАХИН ЗЭВСЭГЛЭНЭ
Дэлхийн аюулгүй байдлын орчин хурдацтай өөрчлөгдөж байгаа тул Европын Холбоо түүхэндээ хамгийн том батлан хамгаалахын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлээд байна. Тодруулбал ЕХ-ны “ReArm Europe-2030” стратегийн зорилт нь дэлхийн 2-р дайнаас хойш батлан хамгаалах салбарт хийж байгаа хамгийн том зэвсэглэл юм. 2030 он гэхэд нийт 800 тэрбум еврог батлан хамгаалах салбарт татан оруулж, Европын цэргийн хүчин чадлыг бүрэн шинэчлэнэ гэж мэдэгдээд байна. Одоогоор гишүүн
Apr 21


ОУ-ЫН ПАРЛАМЕНТЫН ХОЛБОО Х.БУЛГАНТУЯА-ИЙН АСУУДЛЫГ АНХААРЧ, ХЭЛЭЛЦЭНЭ
Олон улсын парламентын холбооны (Inter-Parliamentary Union, IPU)-ны хүний эрхийн хороо УИХ-ын гишүүн Х.Булгантуяа-ийн асуудлыг хяналтдаа авсан тухай мэдэгдлээ. Тодруулбал ОУ-ын парламентын холбооны 152 дахь чуулга уулзалт Истанбул хотод болж байна. Тус чуулганы илтгэлийн үер IPU-гийн хүний эрхийн хороо Монголын улс төрийн сүүлийн үеийн үйл явдалтай холбоотойгоор (Ерөнхий сайдын огцруулалт, зарим гишүүдийг “улс төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг оролдсон” хэргээр шалгах, д
Apr 19


ӨНӨӨДРИЙН ХИЙН ҮНИЙН ӨСӨЛТ ИРЭХ ӨВӨЛ ЕВРОПЫН ХАЛААЛТЫН ҮНИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
Дөрөвдүгээр сарын байдлаар Европын хийн үнэ ОУ-ын геополитикийн байдлаас шалтгаалан өсөж, айл өрхийн халаалтын зардалд дарамт учруулж болзошгүй нөхцөл үүсээд байна. Европын хийн биржийн жишиг үнээр дөрөвдүгээр сарын эхний хагаст 41-53 евро/МВт.цагийн хооронд хэлбэлзэж, гуравдугаар сард 68 евро/МВт.цаг хүрч өссөн нь ахуйн хэрэглээний хийн тариф, дулааны төлбөрт нөлөөлж болзошгүй гэж шинжээчид үзэж байна. Европын хийн агуулахуудын дүүргэлт дөрөвдүгээр сарын 17-ны байдлаар 29.56
Apr 19


ИТАЛИЙН "CA" БАНКИЙГ ДЭЭРЭМДЭЖ, БОХИРЫН ХООЛОЙГООР ЗУГТЖЭЭ
Итали улсын өмнөд хотын Неаполь дахь Crédit Agricole банкны салбарт өдрийн дунд гурван зэвсэгт дээрэмчин нэвтрэн орж, 25 хүнийг хоёр цаг орчим барьцаалав. Цагдаа нар банкны барилга руу нэвтрэх үед дээрэмчид 100 гаруй хадгалалтын хайрцаг хулгайлж, хотын газар доорхи хонгилоор зугтжээ. Тэд одоог болтол баригдаагүй байна. Тодруулбал 4-р сарын 16-ны өдрийн 11:30 цагт маск өмссөн гурван этгээд Неаполь хотын Аренелла дүүрэгт орших Crédit Agricole банкны салбарт нэвтрэн, ажилтнууд
Apr 19


ЕВРОП ОРМУЗЫН ХООЛОЙД ХАМГААЛАЛТЫН ЦЭРГИЙН АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛНЭ
Германы канцлер Фридрих Мерц, Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони нар 2024.04.18 нд Парис хотноо хамтарсан мэдэгдэл хийж, Ормузын хоолой дахь худалдааны усан тээврийн аюулгүй байдлыг хамгаалах, цэргийн үүрэгт ажиллагаа эхлүүлэхээ мэдэгдлээ. Тус ажиллагаанд мина цэвэрлэх, худалдааны хөлгүүдийг хамгаалалтын дагалдан escort хийх, далайн тандалт-тагнуул хийх, аюулын эрт сэрэмжлүүлэх мэдээлэл солилцох, усан
Apr 18


ДЭЛХИЙН ДАЛАЙН ТЭЭВРИЙН 40% ДАМЖДАГ МАЛАККАГИЙН ХООЛОЙГ АНУ ХЯНАЖ БОЛЗОШГҮЙ
Иран, Ормузын хоолойн хямрал дэлхийн анхаарлыг татаж байх хооронд Вашингтон дэлхийн өөр нэгэн стратегийн цэгийг хянаандаа оруулж байна. Тэр нь Малаккагийн хоолой буюу Хятадын эдийн засгийн гол судас Малаккагийн хоолой юм. Торуулбал Пентагонд 4-р сарын 14-нд АНУ-ын Индонезийн Батлан хамгаалахын сайд айлчилж АНУ-тай “Батлан Хамгаалахын Хамтын Ажиллагааны Түншлэл” буюу MDCP гэрээнд гарын үсэг зурлаа. Хоёр тал далайн болон агаарын хамтарсан сургуулилтыг өргөжүүлэх, батлан хамгаал
Apr 17


ПЕТЕР МАДЬЯР: УНГАРЫН ТӨРИЙН ТЕЛЕВИЗ M1-ИЙГ ХААЖ БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
Унгарын шинээр сонгогдсон Ерөнхий сайд Петер Мадьяр тус улсын төрийн телевиз болох M1-д шууд ярилцлагад орлоо. Түүнийг нэг жил гаруй хугацаанд тус телевизийн мэдээ, нэвтрүүлэгт оролцохыг хориглоод байсан юм. Энэ удаа Мадьяр M1-ийн шууд эфирт, тус телевизийн удирдлага, сэтгүүлчдэд хандан “та нар олон жилийн турш ард түмэнд айдас, гутралыг тараасан” гэж хэллээ. Мөн уг сувгийг бүрэн хааж, жинхэнэ олон нийтийн телевиз болгон дахин байгуулахаа мэдэгдсэн байна. Тэрээр Виктор Орбан-
Apr 17


ДЭЛХИЙН БАНК: ЕВРОП, ТӨВ АЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ УДААШРАНА
Дэлхийн банкны 2026 оны 4 дүгээр сарын 8-ны тайланд Ойрхи Дорнодын зөрчил, геополитикийн хурцадмал байдлын улмаас Европ, Төв Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт энэ жил мэдэгдэхүйц удаашрах төлөвтэй байгааг онцолжээ. Тус бүсийн өсөлт 2026 онд дунджаар 2.1 хувь болж буурна. Оросын өсөлт 0.8 хувь, бусад орнуудынх 2.9 хувь болж суларна гэж тооцоолжээ. Бүс нутгаар авч үзвэл Төв Азид 4.9 хувь, Төв Европ 2.4 хувь гэж гэсэн үзүүлэлт гарсан байна. Энерги болон түлшний өндөр
Apr 17


ИРАН: АНУ-ЫН ХӨЛӨГ ОНГОЦНУУДЫГ ОРМУЗАД ЖИВҮҮЛНЭ ГЭЖ АНХААРУУЛЛАА
Ираны Дээд Лидер Можтаба Хаменеийн цэргийн зөвлөх, Мохсен Резаи 2026 оны 4-р сарын 16-нд төрийн телевизээр мэдэгдэхдээ: АНУ Ормузын хоолойг бүслэж, хяналт тогтоох гэж оролдвол бид Америкийн хөлөг онгоцыг живүүлнэ. Энэ бол анхааруулга бөгөөд АНУ-ын цэргийн хүчинд ихээхэн хохирол учруулна гэдгийг онцолжээ. Түүнчлэн АНУ-ын НАТО-гийн гол холбоотнууд (Ялангуяа Их Британи, Франц) Ормузын хоолойг бүслэх АНУ-ын төлөвлөгөөг дэмжихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Тэд олон улсын худалд
Apr 16


ЕВРОПЫН 29 ОРОНД ШИНЭ ХИЛИЙН НЭВТРЭЛТИЙН СИСТЕМ НЭВТЭРЛЭЭ
Шенгений бүсийн орнуудад нэвтрэхэд өмнө нь гаалийн ажилтан паспортыг гараар шалгаж, тэмдэглэл хийдэг байсан уламжлалт аргыг халж, автоматжуулсан Entry/Exit System (EES)-ийг 2026 оны дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн Европын 29 улсад бүрэн нэвтрүүллээ. Хуучин хяналтын үед зорчигч паспортоо үзүүлж, илт хуурамч биш тохиолдолд гараар тэмдэглэгээ хийлгэн нэвтэрдэг байсан бол шинэ систем нь хурууны хээ болон нүүр царайг мэдээллийн сантай тулган шалгадаг боллоо. Ингэснээр хуурамч бичи
Apr 15


ХОТЫН ЖИЖИГ ЦӨӨРМӨӨС ДОМОГ МЭТ ЯРИГДДАГ, АВАРГА САХАЛТ ЗАГАС ОЛДЖЭЭ
Герман улсын Хэссэн мужийн Dreieich хотын нэгэн жижиг цөөрөмд олон арван жилийн турш домог мэт яригддаг байсан аварга сахалт загас олджээ. Харамсалтай нь загасчид уг загасыг үхсэн байхад нь нуурын эргээс олсон байна. Энэхүү загасны тухай яриа 1980-аад оноос эхтэй аж. Тухайн үед хоёр жижиг сахалт загасыг цөөрөмд тавьснаас нэгийг нь 1990-ээд онд барьсан бол нөгөө нь олон жилийн турш хүмүүсийн хувьд домог болон үлдсэн байна. Мөн 2006 онд цөөрмийг бүрэн шавхаж шалгасан ч уг загас
Apr 15


ГЕРМАН ШАТАХУУНЫ ТАТВАРЫГ БУУРУУЛЖ, ИРГЭДЭД ОЧИХ ҮНИЙГ ХЯМДРУУЛНА
Германы канцлер Фридрих Мерц шатахууны үнийн өсөлтийг бууруулах зорилгоор түр хугацааны татварын хөнгөлөлт зарлаж, газрын тосны компаниуд энэ бууралтыг хэрэглэгчдэд бүрэн дамжуулна гэж найдаж байгаагаа мэдэгдлээ. Уг шийдвэрийн хүрээнд бензин болон дизель түлшний татвар литр тутамд ойролцоогоор 17 центээр буурч, энэ арга хэмжээ хоёр сарын хугацаанд хэрэгжинэ. Энэхүү бодлого нь зөвхөн шатахууны үнийн дарамтыг бууруулах бус, Засгийн газрын өргөн хүрээний шинэчлэлийн багцын нэг х
Apr 13


ВИКТОР ОРБАН СОНГУУЛИЙН УРЬДЧИЛСАН ДҮНГЭЭР ЯЛАГДЛАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЛӨӨ
2026 оны 4-р сарын 12-ны ням гарагт Унгарын парламентын сонгууль болж, Виктор Орбан ялагдлаа хүлээн зөвшөөрч, сөрөг хүчнээс нэр дэвшсэн “Tisza“ намын дарга Петер Мадьяр-т баяр хүргэжээ. Орбаны “Fidesz“ нам 2010 оноос хойш 16 жил тасралтгүй засаглаж байсан юм. Энэ нь Унгарын орчин үеийн түүхэнд том өөрчлөлт бөгөөд Европын Холбоо, Орос, АНУ-ын харилцааны шинэ эхлэл гэж ажиглагчид үзэж байна. Сөрөг хүчин сонгуулийн урьдчилсан саналаар ялалт байгуулж, парламентын олонхыг авсан ч
Apr 13


ШВЕД УЛС ХОГНООС ГАРГАН АВСАН ЭРЧИМ ХҮЧЭЭР 1 САЯ ӨРХИЙН ДУЛААНЫГ ШИЙДЭЖЭЭ
Шведэд ахуйн хог хаягдлын 0,7% нь хогийн цэгт булшлагддаг. Ойролцоогоор нийт хогны 52% нь эрчим хүч гаргах үйлдвэрт шатаагдаж, дулаан, цахилгаан үйлдвэрлэдэг бол үлдсэн 47,3% нь дахин боловсруулагддаг байна. Энэ систем маш үр ашигтай тул Швед дотооддоо хангалттай хог үйлдвэрлэж чаддаггүй. Үүний улмаас тус улс жил бүр Норвеги, Их Британи, Итали, Ирланд зэрэг орнуудаас сая сая тонн хог импортолдог байна. Харин эдгээр улсууд хогоо өгөхийн тулд Шведэд мөнгө төлдөг. Шведийн эрчим
Apr 12


ЕВРОП ОРОН СУУЦНЫ ХЯМРАЛД ӨРТӨЖ, ШИНЭЭР БАРИХ ТӨСЛҮҮД ХОЙШИЛЖ БАЙНА
ЕХ-ны нийт байрны хомсдол өнөөдөр 2.25 сая хүрээд байна. Гэвч 2026 онд шинээр барьж байгаа орон сууцны тоо үүний 50 хувьд ч хүрэхгүй байгаа юм. 2016 оноос хойш ЕХ-д орон сууцны үнэ 60.5 хувиар, түрээс 28 хувиар өссөн бол 24–35 насны залуусын өмчлөлийн хувь 2005 оноос 6 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Герман Германы Канцлер Фридрих Мерз орон сууцны хямралыг “манай үеийн нийгмийн асуудал” хэмээн нэрлэв. Герман 2026 онд 400,000 шинэ байр барих зорилтоос ердөө 240,000-г л гүйцэтг
Apr 11


ОРМУЗЫН ХООЛОЙ НЭЭГДЭХГҮЙ БОЛ ЕВРОПТ ЗУНЫ НИСЛЭГИЙН 5–10% ЦУЦЛАГДАНА
2026 оны 2-р сард Ормузын хоолой хаагдснаас хойш дэлхийн нефтийн зах зээлийн түүхэн дэх хамгийн том нийлүүлэлтийн саатал үүсээд байна. Өнөөдөр Европт дизель болон нисэх онгоцны түлшний хомсдол үүсч, үнэ 60–70%-иар өслөө. Итали дахь дөрвөн нисэх буудал түлшний хязгаарлалт хийж, Ryanair зуны нислэгийн 5–10%-ийг цуцлах магадлалтай гэж мэдэгдээд байна. Испани, Герман, Итали, Португал, Австри хамтарсан захидал бичиж Европын Комисст эрчим хүч, энергийн компаниудын хэт ашгийг татвар
Apr 10


УНГАР: “ХЭНИЙГ УЛСДАА НЭВТРҮҮЛЭХ ВЭ” ГЭДЭГ НЬ ҮНДЭСНИЙ БҮРЭН ЭРХ
Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан “манай улс Европын Холбооны шинэ шилжилт хөдөлгөөний бодлогын зарим хэсгийг хэрэгжүүлэхгүй” гэж мэдэгдлээ. Тус бодлогоор гишүүн орнууд дүрвэгсдийг хуваарилан хүлээн авах эсвэл санхүүгийн хувь нэмэр оруулах үүрэг хүлээх ёстой юм. Харин Орбаны засгийн газар “хэнийг улсдаа нэвтрүүлэх вэ” гэдэг нь үндэсний бүрэн эрхийн асуудал хэмээн мэдэгдсэн байна. Харин ЕХ-ны удирдлагууд шилжилт хөдөлгөөнийг зохицуулахад гишүүн орнуудын хамтын хариуцлага чухал
Apr 10


ИРАН ОРМУЗЫН ХООЛОЙГ ДАХИН ХААЖ, ТАНКЕРУУДААС 1 САЯ ДОЛЛАР ШААРДАЖ БАЙНА
Ираны төрийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Ормузын хоолойг дахин хаасан байна. Энэ нь Израиль Ливанд хийсэн цохилтын хариу арга хэмжээ ажээ. Үүний улмаас хөлөг онгоцны хөдөлгөөн бүрэн зогссон байна. Мөн Иран хөлөг онгоцнуудаас 1 сая ам.доллараас дээш хэмжээний татвар шаардаж, хяналтаа чангатгасан талаар мэдээлжээ. Өнөөдрөөс эхлэн зарим нефтийн танкерууд буцаж эхэлсэн байна. Харин АНУ-ын зүгээс Ираныг Ормузын хоолойг яаралтай нээхийг шаардаж байна. Эх сурвалж: Reuters
Apr 10


ДЭЛХИЙ ДЭЭР НҮБ-ИЙН ГИШҮҮН 193 УЛС, АЖИГЛАГЧ 2 ОРОН ОРШИЖ БАЙНА
Одоогийн байдлаар дэлхий дээр нийт 195 улс байдаг. Үүнд НҮБ-ийн 193 гишүүн орон болон ажиглагч статустай Палестин болон Ватикан багтдаг. Гэвч олон улсын улс төрийн нөхцөл байдал, бүс нутгийн мөргөлдөөн, тусгаар тогтнолын хөдөлгөөнүүдийн улмаас ойрын ирээдүйд энэ тоо өөрчлөгдөх магадлал бүрэн байсаар байна. Сүүлийн жишээ бол Өмнөд Судан бөгөөд 2011 онд Судан -аас салж, дэлхийн хамгийн залуу тусгаар улс болсон. Энэ нь шинэ улс бий болох боломж бодитоор оршсоор байгааг харуулс
Apr 9
bottom of page