ХАНХҮҮ ХАРРИ УКРАИНД ГЭНЭТИЙН АЙЛЧЛАЛ ХИЙЖ, БАЧУ ХОТОД ОЧЖЭЭ
- 3 days ago
- 1 min read
Британийн Ханхүү Харри Орос-Украины дайн эхэлсэнээс хойш гуравдахь удаагаа Украинд гэнэтийн айлчлал хийж байна. Тэрээр 2026 оны 4-р сарын 23-нд Польшоор дамжин шөнийн галт тэргээр Киев иржээ.

Ханхүү Харри Киевийн Аюулгүй байдлын форумд оролцож, Оросын Ерөнхийлөгч Путинд хандан дайныг зогсоохыг уриаллаа. Тэрээр Украины хүүхдүүдийг Орос руу хүчээр нүүлгэн шилжүүлж байгаа асуудлыг дурдан, энэ нь дайны гэмт хэрэг төдийгүй геноцидын шинж чанартай гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Мөн АНУ-аас Украиныг дэмжих хүлээлт байгааг онцолж, Украин цөмийн зэвсгээсээ татгалзахдаа АНУ тусгаар тогтнолыг нь хүндэтгэнэ гэсэн баталгаанд найдсан гэдгийг сануулсан байна. Айлчлалынхаа хоёр дахь өдөр Харри Киевээс нэг цагийн зайтай 500 гаруй энгийн иргэн алдсан бүс Буча хот руу очиж, мина цэвэрлэх багийн ажилтнуудтай уулзаж, тэдний үйл ажиллагааг дэмжинэ гэж мэдэгдлээ



Comments