top of page

1000 ГАРУЙ ВЬЕТНАМЧУУДЫГ ЕВРОПТ ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛСЭН БҮЛЭГЛЭЛ ИЛЭРЧЭЭ

  • 8 minutes ago
  • 1 min read

Бельги, Франц болон Их Британийн хууль сахиулах байгууллагууд Eurojust болон Europol-ийн дэмжлэгтэйгээр Вьетнамаас 1,000 гаруй цагаачийг хууль бусаар нэвтрүүлсэн олон улсын гэмт бүлэглэлийг илрүүлж, 19 сэжигтэн баривчилжээ. Тус ажиллагаа 4-р сарын эхнээс эхэлсэн бөгөөд сэжигтнүүдийн 16 нь Франц, 3 нь Их Британид саатуулагдсан бөгөөд хоёр улсад нийт 20 байрны үзлэг хийж 40 гаруй хууль бус цагаачыг илрүүлсэн байна.



Мөрдөн байцаалтын явцад тогтоогдсоноор гэмт бүлэглэл нь цагаачдыг Вьетнамаас нисэх онгоцоор Төв болон Зүүн Европ руу хүргэж, дараа нь Францад хүргэн Ла-Манш хоолойг хаалтат машин буюу жижиг завиар гатлуулдаг байжээ. Зарим цагаачид зорчих бүрэн зардалд нь 30,000- 50,000 евро төлдөг байсан нь тогтоогдсон байна.



Гэмт бүлэглэл цагаачдаас нийт дүнгийн зөвхөн нэг хэсгийг урьдчилан авч, Британид хүрмэгцээ цагаачдын жинхэнэ паспортыг барьцаа болгож, үлдсэн өрөө төлөхийн тулд хөдөлмөр болон бэлгийн мөлжлөгт хууль бусаар ажлуулдаг байжээ. Мөрдөгчдийн тооцоолсноор тус бүлэглэл нийтдээ 50 сая еврогийн орлого олсон байна. Үзлэгийн үеэр нэг орон сууц, 10 тээврийн хэрэгсэл, 60,000 евро болон 2,500 фунт стерлингийн бэлэн мөнгө, 25 гаруй утас болон бусад электрон хэрэгсэл хурааж, нэг банкны данснаас 75,000 еврог зарцаасан байна.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page