top of page

ЧЕРНОБЕЛЬД БАЙГАЛЬ ААЖМААР СЭРГЭЖ, ОЙ МОД, ЗЭРЛЭГ АМЬТАД ЭРГЭН ИРЖЭЭ.

  • 2 days ago
  • 1 min read

1986 оны 4-р сарын 26-нд болсон Чернобылийн атомын цахилгаан станцын осолын дараа бүс нутагт их хэмжээний цацраг тархаж, Припять хот болон ойролцоох бүсээс 100 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж, “хориотой бүс” болгосон.



Харин хүнгүй болсон энэ нутагт байгаль аажмаар сэргэж, ой мод ургаж, зэрлэг амьтад эргэн ирж, чоно, буга зэрэг амьтад олширч, Европ бизон үхэр хүртэл нутагшсан байна. Гэсэн хэдий ч энэ бүс бүрэн аюулгүй болсон гэсэн үг биш. Цацраг идэвхжил одоо ч тодорхой хэмжээнд хадгалагдаж байгаа бөгөөд зарим амьтдад генийн өөрчлөлт, үржлийн асуудал ажиглагддаг.



Харин НҮБ-ын байгаль орчны шинжилгээний хүрээлэнгээс байгаль өөрөө хэрхэн хурдан сэргэдгийн тод жишээ гэж нийтэлжээ.

Эх сурвалж: UNEP (НҮБ-ын БОШХ)


Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page